Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо »Нийтлэл
Viewing all 51 articles
Browse latest View live

Би дээд боловсрол эзэмшихээ болилоо

$
0
0

7n1nte79trАзтай аавын хүү, ээжийн охин нь цэцэрлэгт хүмүүжих эрх сугалж, эцэг, эхийгээ башийлгадаг болсон монголд бага ангийн хүүхдээ нааш цааш нь зөөж, баахан түвэг, чирэгдэлтэйгээр сургах хэрэг байгаа ч юм уу, бүү мэд. Бүрэн дунд боловсрол эзэмшүүлээд орхиё гэж бодох боллоо, бүр. Гадаадад үгүй юм гэхэд дотоодод дээд боловсрол эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг минь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хэдэн нөхөр үгүй хийчихлээ. Нийгмийн сүлжээгээр “МАН-ы нэр дэвшигч дипломтой, АН-ынх дипломгүй, МАХН-ынх хуурамч дипломтой” хэмээн хошигнож буйд бухимдаж байна. Тоогоор илэрхийлбэл, монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь дээд боловсролгүй байна. Би ерөөсөө дээд боловсрол эзэмшихээ болилоо.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга дунд боловсролтой зураач, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар дээд боловсролын дипломгүй гэгддэг нь аль хэдийнэ олонд ил болсон зүйл. Гэвч АН-ынхан Монголын урдаа барьдаг эдийн засагч, доктор Р.Амаржаргалыг бус, дунд боловсролтой Х.Баттулгыг, МАХН-ынхан хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, академич С.Нарангэрэлийг бус, замын дундаас зориуд “наалдсан”, дээд боловсролын дипломгүй С.Ганбаатарыг илүүд үзэж, итгэл хүлээлгэсэнтэй эвлэрэхэд хэцүү байна. Гэвч үүгээр аль аль намынх нь жирийн гишүүдийг буруутгах гэсэнгүй. Улс төрийн намын шийдвэр гаргах дээд байгууллага нь гишүүдийнхээ олонхын саналаар ийн шийдвэрлэсэн гэж байгаа ч заримыг нь хүлээлтээс гадуур нэр дэвшигч, хуйвалдааны замаар гарч ирсэн гэж элдвээр шүүмжилж буйг бас үгүйсгэх аргагүй.
Нөгөө талаас боловсролыг гагцхүү дипломтой, эсэхээр үнэлэх нь өрөөсгөл байж болох ч сайн ч, муу ч номын дуу сонсох нь ямар ч тохиолдолд давуу тал болно. Аливаа улсын нийгмийн салбаруудаас хамгийн их хөрөнгө оруулалт шаарддаг нь боловсрол байдаг. Бүх шатны боловсролын салбарт харамгүй хөрөнгө оруулах нь хэтдээ улс орны хөгжлийн суурь, хөдөлгөгч хүч болдог учраас тэр. Улмаар ард иргэдийнх нь боловсролын түвшингээр улс орны хөгжлийг эрэмбэлдэг. Тиймдээ ч жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр боловсролын асуудал эрхэлсэн сайдын төсвийн багц хамгийн өндөр дүнтэй гарч, заримдаа хардуулах нь ч бий. Харин нэгэн үе бүх нийтээр бичиг үсэг тайлагдсанаа НҮБ-ын индэр дээрээс цуурайтуулж асан манай улсын төрийн тэргүүний суудлын төлөө дипломын боловсролгүй нөхөд өрсөлдөж байгаа нь чухам юу гэсэн үг вэ? Ажилгүйчүүдийн эгнээг их сургууль төгссөн, дипломтой залуучууд тэлж байна гэж шүүмжилсээр атал хотоо харлуулахаас наагуур шахам, хэдэн малаараа төлбөр хийн, хүү, охиноо сургуульд үдэж буй малчид дээд боловсрол эзэмшээгүй, үр хүүхдийнх нь энд хүрэхгүй хүмүүс ерөнхийлөгчид нэр дэвшсэнийг хараад юу бодож суугаа бол.

Өнөөдөр монголын их, дээд сургуульд 157 мянган оюутан жилд хамгийн багадаа сая төгрөгийн төлбөр төлөн, суралцаж байна. Мөнгө нь илүүдсэндээ бус, ирээдүй хойчдоо боловсрол эзэмшүүлэхийн тулд хоногийн хоолоо хугаслан байж үр хүүхдээ сургуульд үдсэн эцэг, эх манай нийгэмд дэндүү олон.
Сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд махнаас нэр дэвшигчийг бүртгэснээ албан ёсоор зарлахтай хамт “монгол төрийн босго ийм намхан болсон юм уу” гэж эрхгүй бодоход хүрлээ. Эсвэл иргэд, сонгогч биднийгээ ингэж дорд үзэх хэрэг юун гэж бухимдах. Монголчууд “номыг нь сурахгүй ч номхоныг нь сур” гэж хэлэлцсээр ирсэн. Боловсролоороо гологдож байгаа нэр дэвшигчдийн нэр цэвэр, эсэх талаар ч элдэв мэдээлэл хөвөрч буй.

Б.Оргил


Боловсрол ба боломж

$
0
0

Graduation group with students in a rowМонгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль болоход сарын хугацаа үлджээ. Энэхүү сонгуулиар бид улс орноо удирдах тав дахь тэргүүнээ сонгох юм. Иймд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн боловсрол, мэдлэгтэй холбоотой санал, сэтгэгдэл мөн хатуухан шүүмжлэл сүүлийн үед олны дунд хүчтэй өрнөх болсон. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудын Ерөнхийлөгч, шийдвэр гаргах төвшнийхөн ямар боловсрол, мэдлэгтэй гэдэгтэй харьцуулж нэр дэвшигчдээ дүгнэж сууна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мөн үүнийг хөндөж буй. Олон нийтийн сонирхож байгаа сэдэв учир ингэхээс ч аргагүй. Нөгөө талаараа бичиг, үсэг тайлагдсанаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд аливаа зүйлийн шалгуурт боловсролыг нэн тэргүүнд тавих нь зүйн хэрэг. Аливаа улс орныг төрийн тэргүүн, агуу суут эрдэмтэд, удирдагчдаар нь тодорхойлон дүгнэдэг. “Боловсрол боломжийг нээх түлхүүр” гэдгийг Засгийн газрынхаа эн тэргүүний зорилт болгосон удирдагч олон. Тэд дээд боловсролын үнэ цэнийг мэддэг учраас тухайн нийгмээ боловсрол голлосон хөгжилд хөтөлж чаддаг байна. Бүсчлэлийн хувьд боловсролын төвшнөөрөө Европын удирдагчид тогтвортой хугацаанд тэргүүлж иржээ. Зарим орны хууль дүрэмд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс математик, физик, шинжлэх ухааны шалгалт авахыг тусгасан байдаг аж. Бас л авууштай арга.
Дэлхийн соёлт үндэстэн боловсрол мэдлэгийг эртнээс чухалд тооцсоор иржээ
Хүн өндөр боловсрол мэдлэг эзэмшихийн тулд юуны түрүүнд бичиг үсэгтэй болох нь чухал. Түүхийг товчхон сөхвөл, бичиг үсэг гэдэг хүн төрөлхтний соёлын чухал ололтын нэг. Тэртээх чулуун зэвсгийн үеэс өнөөдрийн техник технологи, атомын үе хүртэл хүн төрөлхтний бүтээн байгуулж, хуримтлуулсан үүх түүх, соёлын асар их өвийг бичиг үсэггүйгээр төсөөлшгүй. Бичиг үсэг үүссэний ачаар хүн төрөлхтний нэг үеийн туршлагыг хойч үед нь уламжилж, үндэстний соёлын ололтыг бусдад нь дамжуулах бололцоотой болж, улмаар нийт хүн төрөлхтний соёл, шинжлэх ухаан хурдан хөгжих болсон. Тиймээс дэлхийн өндөр соёлт үндэстэн бүхэн эрт цагаас бичиг үсэг улмаар боловсрол мэдлэгийг чухалд тооцсоор иржээ. Үүний нэгэн адил Монгол Улсын хувьд өнө эртний үед бичиг үсэгтэй болсон ард түмэн. Гэхдээ монголчууд боловсон бичиг үсэгтэй болохыг ямагт эрмэлздэг байсан учир дэлхийд бичиг үсгээ хамгийн олон сольсон үндэстэн болжээ. 1945 онд МАХН-ын сайд нарын зөвлөлийн хамтарсан хурал болж “Бүх хэвлэлийн болон улсын албан хэргийг 1946 оны нэгдүгээр сарын 1-нээс кирилл үсгээр явуулсугай” хэмээн тогтоол гаргасан аж. Ингэснээр монголчууд кирилл үсэгт эргэлт буцалтгүйгээр шамдсан түүхтэй. Тэр үеэс эхлэн бүх нийтээр бичиг үсэгтэй болж улмаар боловсрол, мэдлэг эзэмшин дэлхийн хөгжил рүү хөл тавьсан гэдэг. Тухайн үеийн төр засгийн удирдагчид энгийн иргэдээсээ илүү боловсрол мэдлэгтэй байж, тэр хэрээр оновчтой шийдвэр гарган улс орноо удирдан жолооддог байсныг түүх гэрчилнэ.
Ерөнхийлөгчийн толгойдэх орон, ард түмэн нь багтаж явдаг

Хүн бүр дээд боловсрол эзэм­шиж, докторын зэрэг хамгаалах албагүй.Гэхдээ бид энэ удаад монгол төрийн тэргүүний тухайд авч үзэж байгааг санууштай.Зарим хүн Ерөнхийлөгч бол бэлгэ тэмдэг төдий гэж явцуу утгаар тодорхойлдог нь өрөөсгөл.Харин ч эсрэгээрээ улс оронд онцгой нөлөөтэй, хариуцлагатай чухал алба.Даяаршсан нийгэмд хүн бүр мэдлэгт суурилсан харилцаа үүсгэн аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломж нээлттэй болсон энэ үед хэнээс ч эмээлгүй тухайн асуудалд байр сууриа итгэлтэй илэрхийлж, улс орноо төлөөлөн зөв шийдвэр гарган түүндээ бат зогсох чадварлаг Ерөнхийлөгчтэй байх нь юу юунаас илүү чухал.Энгийнээр жишээлбэл, томоохон улс орнуудын Ерөнхийлөгчийн чуулга уулзалт боллоо гэж бодъё.Гэтэл манай улсын Ерөнхийлөгч боловсрол, мэдлэг дутмагаас тухайн үед улс орныхоо дипломат харилцаа, эх орныхоо хөгжил дэвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйцээр байр сууриа илэрхийлбэл яах вэ.Энэ мэт алхам тутамд хариуцлага хамт дагадаг босго өндөр алба учир улс орныг удирдана гэдэг хэн дуртай хүний хийх ажил биш.“Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг” гэдэг шиг Ерөнхийлөгчийн толгойд эх орон, ард түмэн нь багтаж явдаг.Тиймээс түүний хазгай хэлсэн хоёр үг эх орон, ард түмнийг уруудуулах бол гаргасан оновчтой ганц шийдвэр нь өөд татах жамтай.Тиймээс бүх нийтээрээ боловсрол, мэдлэгтэй хүн улсыг удирдах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.Телевизийн сурвалжлагч иргэдээс “Ерөнхийлөгчийн боловсрол яагаад чухал вэ” хэмээн асуухад тэд “Эх орноо олон улсад төлөөлөх учир өндөр боловсрол, мэдлэгтэй байх ёстой.Тэр дундаа хууль эрх зүй, эдийн засгийн боловсрол чухал” гэж хариулж байв.Ингэснээр АН болон МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид уг шалгуурт бүдэрсэн.Дэлхийн үе үеийн суутнууд аливаа улсын тэргүүн боловсролтой байх тухайд оновчтой тодотголыг өгүүлсэн байдаг. Тухайлбал, “Төрийн тэргүүн болон удирдах төвшнийхөн боловсролынхоо хэм­жээнд сэтгэж шийдвэр гаргадаг. Тэр нь ард иргэдийн амьдралд нөлөөлдөг учир боловсрол, мэдлэг яалт ч үгүй чухал” хэмээн эртний гүн ухаантнууд тайлбарлажээ.

Хөдөлмөрийн салбарын дийлэнхийг оюуны хөдөлмөр эзэлж буй учир боловсролын төвшин ач холбогдолтой
Дэлхий нийтээр хамгийн чухалд тооцон аливаа зүйлийн гол шалгуур үзүүлэлт болгодог боловсрол гэж чухам юу вэ. Аливаа ном, товхимолд бичсэнээр, боловсрол гэдэг үг эрдэм, ур чадвар эзэмшсэн байх гэсэн утга агуулдаг аж. Түүнчлэн тухайн үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байгууламж, түүний материал техникийн төвшнөөр тодорхойлох шинжлэх ухааны мэдлэг чадвар, дадал, зан суртахууны үнэт зүйл, биеэ авч явах хэм хэмжээг нийгмийн гишүүдэд эзэмшүүлэх үүрэг бүхий сургалт, хүмүүжлийн бие даасан тогтолцоог боловсрол хэмээн тодорхойлжээ. Тиймээс л хүн бүр боловсрол эзэмших нь гарцаагүй болж, нийгэм ч түүнийг шаардах болсон.Учир нь, аж үйлдвэржилтийн эрин улирч, хөдөлмөрийн салбарын дийлэнхийг оюуны хөдөлмөр эзлэх болсон.Тийм ч учраас боловсролын төв­шинг ач холбогдолтойд тооцон түүнийг дагаад өндөр бүтээмж бий болж тэр хэрээр цалин нэмэгддэг болсон цаг үе.Товчхондоо, боловс­рол, мэдлэгийн төвшин ямар байна, тэр хэрээр өөрийгөө үнэлүүлнэ гэсэн үг.Үүний хамгийн том илрэл нь аутсорсинг хэлбэрийн ажил юм.Хүмүүс орон зай, цаг хугацаа хамааралгүйгээр оюуны хөдөлмөр эрхэлж, цоо шинэ орчин нөхцөлийг бий болгож байна.Иймд дэлгүүрийн худалдагч болно гээд боловсрол эзэмшихээс хойш сууж боломгүй. Худалдагчаар ажилд авахдаа “Дээд боловсролтой юу” гэж асуухад та гайхах хэрэггүй.

Олон улсын мэдээллийн нэгэн сайтад “Гурван хүн тутмын нэг нь ахлах сургуулиасаа гарч хар бор ажил хийж, дунд боловсролын үнэмлэхээрээ аргалж, тохиролц­дог цаг ард хоцорчээ.Мэдлэг, мэдээллийн XXI зуун тэс өөр.Бид аж үйлдвэржсэн, дижитал эрин зуунд амьдарч байна.Өнөө цагт шинэ хүнтэй танилцахдаа овог нэр, дараа нь төгссөн сургууль, боловсролын зэргийг нь юуны түрүүнд асуудаг болжээ” хэмээн онцолжээ.Төгссөн сургууль, боловсролын зэргээр нь хүнийг тодорхойлж, дүгнэдэг нийгэмд хүн бүр чанартай боловсрол, нэг шат дээгүүрх үзүүлэлттэй болохоор хичээж байна.Энэ ч утгаараа олон улс үндэстэн боловсролыг хөгжлийн цөмөө болгож, үүнийг нэвтрүүлж, хэрэгжүүлэн шинэчлэлтийг мэдэрч чадах хүнийг удирдагчаараа сонгож байгаа юм.Аливаа албан байгууллага шинэ хүн ажилд авахдаа боловсролын диплом, гадаад хэлний мэдлэгийн төвшин тогтоох шалгалтын оноо, мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх зэрэг олон зүйлийг шаарддаг.Салбар, нэгж бүр нийгэмд өөрийг нь төлөөлөх хүнийг сонгохдоо боловсролын төвшнөөр нь эрэмбэлж, жагсааж буй энэ үед эх орноо олон улсад төлөөлөх төрийн тэргүүнийг сонгох үйл явцад хариуцлагатай бөгөөд бодлоготой хандах ёстой.
Өндөр хөгжилтэй орнууд Ерөнхийлөгчийнхөө боловсролоор бахархдаг
Дэлхийн хамгийн өндөр боловс­ролтой Ерөнхийлөгчөөр Зимбабве улсын удирдагч Роберт Мугабег нэрлэдэг байна.Тус улсын хувьд хамгийн ихээр бахархдаг зүйл нь удирдагчийнх нь боловсрол.Өдгөө 93 настай Роберт Мугабе нь Их Британийн мэдэлд байсан Өмнөд Родезия буюу өнөөгийн Зимбабвед төржээ.Дорой буурай, ажлын байр хязгаарлагдмал тус улсад өөрийгөө хөгжүүлж, таниулах ганц боломж нь өндөр боловсрол гэдгийг ойлгосон тэрбээр сурахыг эн тэргүүний зорилтоо болгосон аж. Түүнийг ахлах сургуулийн сурагч байхад захирал нь “Боловсролтой хүнтэй хүн бүр ижил тэгш харилцдаг” хэмээн хэлсэн нь сурч мэдэх хүслийг нь бадрааж, амжилтад хүрэхэд нь нөлөөлжээ. Тэрбээр “Форт Хар”, Өмнөд Африкийн болон Лондоны их сургуулийг дүүргэж, долоон диплом “өвөртөлжээ”.Түүх, удирдлагын ухаан, боловс­рол, эдийн засаг, хуулийн чиглэлээр сурснаас гадна бакалаврын зэрэгтэй аж.Харин эдийн засаг, хуулийн чиглэлийг гүнзгийрүүлэн судалснаар магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн тэрбээр Эдинбург, Массачусетс, Мичиганы их сургуулийн хуулийн салбарын хүндэт зэрэгтэй. Түүнчлэн Ахмаду Белло, Морхаус коллеж, Зимбабве, Ломоносов зэрэг 11 их сургуулийн хуулийн салбарын хүндэт зэрэгтэй болсон юм. Харин боловсролыг чухалчилж, “2020 он гэхэд их сургууль төгссөн хүнийхээ тоогоор тэргүүлнэ” гэх зорилтыг дэвшүүлж байсан АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Колумбын их сургуулийг улс төр судлал, олон улсын харилцаагаар төгсч, Чикаго болон Харвардын хуулийн сургуулийг тус тус дүүргэсэн хуулийн ухааны докторын зэрэгтэй удирдагч юм. Харин Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани нь Куме академид шашин судлалаар сурч, Тегераны их сургуулийг хуульчийн мэргэжлээр дүүргэж, Шотландын Глазго Каледониан их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Боловсролтой залуусаар улсынхаа ажиллах хүчийг сэлбэх нь чухал.Төрийн тэргүүний хувьд ч ялгаагүй
Дэлхийн улс орныг хүн амынх нь боловсрол эзэмшсэн байдлаар эрэмбэлвэл манай улс нэлээд дээгүүрт орно.Жил бүр 30-40 мянган залуус их, дээд сургууль төгсдөг. Тухайлбал, 2016-2017 оны хичээлийн жилд их, дээд 95 сургуульд 157.1, 86 коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 42.6 мянган оюутан суралцаж байна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг энэ хичээлийн жилд 37500 сурагч төгсч, элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол их, дээд сургуулийг 32826 оюутан төгсч, ажлын талбарт гарах аж. Харин 2015-2016 онд 30894 залуус дээд боловсрол эзэмшсэн боловч ердөө 6724 буюу 21.7 хувь нь мэргэжлийнхээ ажилд оржээ. Хэдий­гээр залуучуудын боловсрол эзэмших үзүүлэлт өндөр байгаа ч хөдөлмөр эрхлэлт нь дорвитой нэмэгдэхгүй, дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээ жил ирэх тусам тэлсээр байна.Энэ нь танил тал, хөрөнгө мөнгө харах биш боловсрол, мэдлэгтэй залуусаа дэмжих бодлого баримтлах ёстойг харуулж буй.
Монгол Улс гадаад харилцаагаа өргөжүүлэхийн хэрээр олон улсад сурч, ажиллаж, амьдрах боломжийг нээдэг.Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сургуулиудад манай орны залуус боловсрол эзэмшдэг болсон.2013 оны судалгаагаар манай улсын 70 мянган оюутан дэлхийн 80 гаруй оронд суралцдаг гэсэн тоо гарчээ.Гэтэл тэднийг дэмжих орон зай мөн л дутмаг.Дэлхийн томоохон байгууллагуудад монгол хүн ажиллах нь цөөнгүй.Учир нь, тэдний боловсрол, мэдлэгийг үнэлж чадаж буйн илэрхийлэл юм.Тиймээс өндөр боловсрол, мэдлэг чадвар эзэмшсэн залуусаар улсынхаа ажиллах хүчнээ сэлбэх нь чухал.Төрийн тэргүүний хувьд ч ялгаагүй.Боловсрол, мэдлэгтэй хүнд боломж үргэлж нээлттэй байдаг.

А.Уян

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД МАН-ЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

$
0
0

BatEnkhХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, боловсролын асуудалд МАН-ын зүгээс үргэлж анхаарсаар ирсэн. Харин өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээ илэрхийллээ.

DSC2494_1281199291Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул “Биднийг өнөөдөр хүлээн авч хамтран ажиллах болсонд баяртай байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид биднийг хүлээн авч байгаагүй. Анх удаагаа биднийг сонсож байгаа нь МАН болж байна. Манай байгууллага Монголын хамгийн анхны гишүүнчлэлтэй байгууллага. НҮБ-ын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд албан ёсны гишүүнчлэлтэй байгууллага билээ. МАН бидэнтэй хамтран ажиллахаар болсонд маш их баяртай байна” гэлээ.

“Сонсголгүй иргэдийн хувьд мэдээлэл авах хүндрэлтэй байдаг. Ялангуяа сонгууль болох гэж байхад бид үнэн зөв мэдээлэл авч байж сонгох эрхээ эдлэх боломжтой. Энэ бүх боломжийг нээж өгч байгаа МАН-ын удирдлагуудад баярлалаа. Өнөөдөр Монгол улсад 13 мянган сонгуулийн насны сонсголгүй иргэн бий. Эдгээр иргэдэд сонгох эрхийг нь хангуулахад анхаарч ажиллаж байгаад тань баяртай байна” гэсэн юм.

 

Уулзалтын төгсгөлд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх хамтын ажиллагаа урт хуггацаанд үр өгөөжөө өгөхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

ЧОЙР ЗАНГИЛААНЫ ХАМТ ОЛОН: ЭВТЭЙ МОНГОЛ ЯЛЖ, МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО

$
0
0

choir 1122233choir 1452choir 888999Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд өнөөдөр Говьсүмбэр аймаг дахь Чойр зангилааны хамт олон, иргэд, сонгогчидтой уулзлаа.

Чойр зангилаа нь таван аймгийн нутгийг хамардаг. 253 км төмөр зам үргэлжлэх бөгөөд 1026 төмөр замчин ажиллаж хөдөлмөрлөж байгаа юм. Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох төмрийн хүдэр жонш, нүүрсний ачилтыг мөн энэ хамт олон зохион байгуулж ажилладаг ажээ. Тэд 2017 он гарсаар 30 мянган вагонд хоёр сая тонн орчим ачаа ачиж тээврийн орлогыг 22 тэрбумд хүргэсэн байна. Энэ хамт олонтой Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санаа бодлыг нь сонслоо.

Төрийн зүгээс төмөр замчдаа дэмжих бодлогуудыг мөн авч хэрэгжүүлж ажиллаж байгааг хэлсэн юм. Монгол Улс тав дахь Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай энэ сонгуульд ганзамчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уулзалтын төгсгөлд нэр дэвшигчийн сонгуулийн ажилд нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ “Эвтэй Монгол ялж, Миеэгомбын Энхболд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болно гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна” гэлээ.
Х.Сүрэн

ХЭЛДЭГ ХОЁР, ХИЙДЭГ ГАНЦ

$
0
0

md2Монгол Улсын хөгжлийн үүц болоод буй Өмнөговь аймагтай Ерөнхийлөгчид нэр дэвшигч гурван эрхэм ямар нэгэн сэжмээр холбогддог юм байна. Хэн нь ч энд төрөөгүй, өсөөгүй боловч хувь заяагаар гагнагдчихсан гэхэд буруудахгүй нь. Харин тэр сэжим нь сайн уу, саар уу гэдэгт л асуудал байгаа юм. Өмнөговь аймагт очоод иргэдтэй нь уулзаад явж байхад Ц.Дамдинсүрэн гуайн “Хэлдэг гурав, хийдэг ганц” өгүүллэг санаанд буух аж. Харин энэ удаад “Хэлдэг хоёр, хийдэг ганц” гэвэл зохих байх.

Энэ бол өмнөговьчуудын С.Ганбаатар, Х.Баттулга, М.Энхболд гуравт өгсөн нэр ч гэж болно. ХЭЛДЭГ ХОЁР Улстөрчийнхөө хувьд Өмнөговь аймгийн тухай хамгийн их ярьдаг хоёр хүн нь магадгүй Х.Баттулга, С.Ганбаатар хоёр байх. Нэг нь Төмөр зам, нөгөө нь Оюутолгой гэсэн үндсэн сэдэвтэй болтлоо шахуу болчихсон улстөрчид. С.Ганбаатарын тухайд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулна, ард түмэнд ашигтай болгоно гэхчилэн өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүн байхдаа өдөр алгасахгүй шахуу ярьж байсан.
Харамсалтай нь, тооцоо судалгаатай эсэхийг нь мэдэхгүй ч С.Баярцогттой халз мэтгэлцээнд ороод лав байр сууриа хамгаалж чадаагүй. Хувь улстөрчийнх нь энэ ялагдал үргэлжилж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубайн гэрээ байгуулагдсан билээ. Энэ гэрээ С.Ганбаатарын яриад байгаа шиг үнэхээр муу болсон л юм бол тэр Өмнөговьчуудын төлөө зөвхөн ярьдаг л хүн юм байна. Хийсэн зүйл бол өөр алга. Х.Баттулга бас л Өмнөговь аймгийг өчнөөн жил ярьж яваа. Тавантолгой тойрсон талцал, хуваагдлын нэг “баатар”-аас гадна төмөр замын асуудлаар яалт ч үгүй энэ аймагтай холбогддог.
Нарийн царигтай төмөр зам тавилбал хятадаас цэрэг ороод ирнэ гэх мэдэгдэл хийж, өргөн царигтай зам тавьчихна гэж эхэлсэн түүний яриа эцэст үлгэр болоод дуусч байгааг өмнөговьчууд төдийгүй улсаараа мэдэж байна. Хамгийн гол нь тэр энэ бүх хугацаанд ярьсаар, хэлсээр ирсэн. Хийчихнэ гээд хэлж, яриад байхаар нь улсаас өчнөөн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт өгсөн ч хийсэн юм огт алга. Х.Баттулгын яриагаар бол бараг долоон жилийн өмнө Монгол Улс шинэ төмөр замтай болчихсон байх ёстой ч өнөөдөр Өмнөговь аймгийн нутагт ухсан нүх, овоолсон шороо хоёр л байна. Эдийн засгийн асар их хохирол дагуулсан төмөр замын энэ хэрэг байгаль орчинд ч төсөөлж баршгүй гарз учруулж байгааг өмнөговьчууд ярьж байна. Нүүрсний цуваа хөрс сэндийчиж, тоосжилт, шороон шуурга нь цөлжилтийг хурдасгаж байхад Х.Баттулга “ярьсаар л” байгаа. ХИЙДЭГ ГАНЦ МАН-ын нэр дэвшигч М.Энхболд Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээг батлуулах гэж УИХ-д өргөн барьж байсныг хүмүүс одоо бараг мартсан биз дээ.
Цагийн эрхэнд мартагдчихсан энэ гэрээний төслийн талаар “Хэрвээ тэр үед л байгуулчихсан бол…” гэх харуусал өмнөговьчууд төдийгүй улстөрчид, эдийн засагчдад ч байдаг аж. УИХ-ын дэд дарга асан Л.Цог “М.Энхболдын өргөн барьсан тэр гэрээ баталчихсан бол өдийд Дубайн гэх муу гэрээний тухай яриад суухгүй байлаа” гэж Өмнөговь аймгийн иргэдэд хэлж, тэд ч хүлээн зөвшөөрч байв. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор олон жил иргэний нийгмийн дуу хоолой болж явсан Л.Цог гуай энэ удаад “Эрс шинэчлэл”, “Шударга иргэдийн фронт” зэрэг иргэний нийгмийн байгууллагуудтай эвсэл болон нэгдэж, М.Энхболд нэр дэвшигчийг дэмжиж байгаа юм байна.
Түүнээс гадна туршлагатай парламентч Д.Лүндээжанцан ч “2007 онд ҮАБЗ-өөр хэлэлцээд УИХ-д М.Энхболдын өргөн барьсан Оюутолгойн гэрээг баталчихсан бол ч…” хэмээн алдагдсан боломжийн талаар харамсангуй ярьж байна лээ. Учрыг ухвал 2007 оны дөрөвдүгээр сард М.Энхболдын УИХ-д өргөн барьсан Оюутолгойг ашиглах гэрээний төсөл батлагдсан бол гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2.8 тэрбум ам.долларт л багтааж хийх байж. Хөрөнгө оруулалтын асар их зардлын хэтрэлтгүй, тэр мөнгө нь Монголд, Өмнөговьд үлдэх байж. Мөн Монгол Улс 34 хувьдаа хамаарах хөрөнгө оруулалтыг ямар ч хүү, алдангүйгээр ногдол ашиг авч эхэлсэн өдрөөсөө л төлөх заалт байсан юм билээ. Оюутолгой, Тавантолгой хоёр талаасаа 40, 40 км яваад 80 мянган хүн амтай шинэ хот Өмнөговь аймагт байгуулах гээд олон асуудал тэр гэрээг баталчихсан бол шийдэдэх байж. Талцал, хуваагдал, улстөржилтөөс болж алдсан бас нэгэн боломж бол 2011 онд багтаж зэс хайлуулах үйлдвэр Оюутолгойд барина, барьж чадахгүй бол 2007-2011 оны хооронд олборлосон бүх баяжмалд нь 68 хувийн татвар нөхөж авах зэрэг заалтууд байсан юм. Харамсалтай нь, гадаад зах зээл дэх зэсийн үнийн өсөлтийг далимдуулж гэрээгээ байгуулахын оронд УИХ буцаасан нь өнөөдөр монголчуудын, өмнөговьчуудын алдагдсан боломж болж байгаа аж. Үүнээс гадна М.Энхболдын Өмнөговьтой холбогдох сэжим цөөнгүй. Гашуунсухайтын боомтын хөрөнгө оруулалтыг шийдсэн, Төрийн албан хаагчдын орон сууц, Бүсийн оношилгооны төв бариулсан гээд тоочвол олон ажил энэ аймагт хийжээ.

Х.ТЭРГЭЛ

МОНГОЛ ТӨРИЙН ӨНДӨР БОСГООС БОЛОВСРОЛЫГ ХАСЧ ХӨРӨӨДӨХ ЭРХ ХЭНД Ч ҮГҮЙ

$
0
0

IMG_1102Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний хамгийн хурц “үзэгдэл”-үүд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын зүгээс өрнөсөөр байна. “Телевизийн мэтгэлцээнд оролцохгүй” гэсэн түүний хувьд нэр дэвших цагаасаа л нэг айдас, эмзэглэлийн сэдэвтэй байсан нь “боловсрол” байлаа. Зайлшгүй нэхэгдэх, жишиж харьцуулагдах энэ сэдвийн өөдөөс түүнийг дэмжигчид “булчин” ярьсаар өнөөг хүрэв. Гэвч сонгогчид “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь боловсролгүй” гэдгийг сонсоод зүрх сэтгэлдээ сонголтоо хийх болохоос хэдэн хувь нь “булчингүй” вэ гэдэг нь огт нөлөөлөхгүй л болов уу. Нэр дэвшигч өөрөө овжин учраас “аянгыг зайлуулж” боловсролын тухай огт хөндөхгүй, сонгогчдын санаа бодлыг айдас жигшил төрүүлэм сэдэв рүү хазайлгадаг арвин туршлагатай. Дээр нь түүний пи-арчид, дэмжигчид олон нийтийн сүлжээнд бусадтай харилцахдаа зүй бус үг хэллэг, үйлдэл сонгогчдын дургүйцлийг төрүүлж, өнөөдөр миний өөдөөс “хуц” гэж буй пи-арчид нь маргааш гарт минь гав зүүх эрх мэдлийн төлөө ямар гээчийн хорт үйл ажиллагаа явуулахыг тааварлаж байна. “Хөөрхий, Монголын төлөө хэд барилдаад боловсролгүй болчихсон юм” гээд өрөвдөж сонголт хийх эрх монголчуудад байхгүй. Төрийн тэргүүний үүргийг хүлээх арвин туршлагатай, хангалттай мэдлэг боловсролтойг нь сонгох үүргийг ирээдүйнхээ өмнө хүлээж байна. Харин гурван нэр дэвшигчээс хамгийн өв тэгш хүмүүжилтэй, боловсролгүй биш, хуурамч дипломтой ч биш, Харвард, Оксфордоо байг гэхэд МУИС-ийг “оригиналь” дипломтой, амьд гэрчүүдтэй төгссөн нь Миеэгомбын Энхболд. Түүний төгссөн МУИС-ийг муулах, мяалах нь 75 жилийн түүхтэй тус сургуулийг, түүний үе үеийн төгсөгчид, бараг нэгэн зууны сэхээтнүүдийг бүхэлд нь доромжилсон хэрэг болно. Дашрамд дурдахад Орос орон, Зөвлөлт Улсын төрийг олон жил жолоодсон Л.И.Брежнев агсан эрүүл мэнд нь доройтож гадаадад эмчлүүлэх шаардлагатай байна гэсэн эмч нарт “Би Зөвлөлт Улсын анагаах ухаанд итгэдэг” гээд нутагтаа үлдсэн гэдэг. Үүний нэгэн адил Монгол Улсынхаа дээд боловсролын эцэг сургуульд итгэдэггүй Төрийн тэргүүн гэж баймааргүй. Огт боловсролгүй, монгол ухаан ч билүү дипломгүй муйхар, өөрийгөө шүтсэн үзлийг, эсвэл хуурамч ч хамаагүй гадаад диплом чухал уу. Өнөөдөр аль нэг сумын, эсвэл …дугаар хорооны иргэн хүртэл сумын Засаг дарга, хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлэхэд мэдлэг боловсрол, ажлын туршлагаараа өрсөлдөж сонгогддог. Аль ч шатанд ажилд томилогдохдоо тодорхой шалгуур, стандартыг давж байж томилогддог. Учир нь тэдний хүлээж буй үүрэг бусдын төлөө юм. Энэ удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн Монголын нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал авах ёстой. Энэ босго нь нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө зүтгэж чадна гэсэн шалгуур юм. Гэтэл энэ босгоос хамгийн гол үзүүлэлт болох мэдлэг боловсролыг хасч, “хөрөөдөх” эрх аль ч нэр дэвшигчид байхгүй. Тэр тусмаа адилхан жүдочин, адилхан бөх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад “Боловсролгүй бөхөөр яадаг юм бэ”, “Үе үеийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хамгийн боловсрол муутай нь Б.Жаргалсайхан, Б.Бат-Эрдэнэ нар” гэсэн зэрэг нь өнөөдөр өөрийнх нь толгой дээр бууж байна. Тэр үед үнэхээр Х.Баттулгын үг сонгогчдод нөлөөлж Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн бөх барилдаж байснаасаа эсвэл өрсөлдөгчөөсөө арай “намхан” боловсролтой учраас Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байж мэднэ. Тэгвэл өнөөдөр яагаад Х.Баттулгыг сонгоно гэж? Магадгүй ийм л жин дунгуй хүний амьдралын тойрог мөчлөгт тохиодгоос үүдэж “Уул өөд өгсөхдөө хүнтэй бүү муудалц. Уруудахдаа дахиад тааралдаж мэднэ” гэдэг байх. Боловсролоор биш бөхийн спортод гаргасан амжилтаар нь харьцуулах гээд үзье. Б.Бат-Эрдэнэ аварга гурван удаа дэлхийн аваргаар шалгарч байсан бол Х.Баттулга нэг л удаа аваргалж байжээ. Одоо тэр “Нэг ба гурвын тооны аль нь их вэ” гэвэл “Нэг нь гурваас олон” гэж хэлэхээр байна. Нэр дэвшигч С.Ганбаатар боловсролгүй, түүнийгээ нууж хуурамч дипломоор сонгогчдыг хуурч санал авсан нь буруу. Арай л доромжлол гэхээр түүний үйлдэл “бакалавргүй магистр” гэдэг онигоог бий болгосон нь буруу жишиг. Гэхдээ нийгмийн хамаг хог шавхруу, алдаа оноог шүүрдэж цэвэрлэх арга замаа мэдэхгүй бухимдсандаа “МАНАН” гэж чарладаг түүхий боловсрол, ёс зүйн түвшин оюуны багтаамж ухааны цараа “үзэгчдэд” хэдийнэ танил болсон. Тиймээс ч хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол “Би одоо яанаа, юу хийнээ”, “МАНАН-гийн тарьсан хогийг шүүрдэхээс” гэж ярих хүн гэж шоолуулж сууна. Ямар сонгуулийн маргаашаас тааралдахгүй биш дээ, хэдүүлээ. Яг одоо өрнөж буй үг, үйл явдал бүхэн түүх болж дөрөв, найман жилийн дараа дахиад л энэ тухай дурсана. Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд ард түмнээ доромжилж, нийт сонгогчдыг харанхуй бүдүүлэг гэж таамаглах найдах, боловсролыг дорд үзэх, тийм ч чухал биш гэж ухуулан ирээдүйд хар мөр үлдээх хэрэггүй. Тэр тусмаа нэгийгээ Төрийн тэргүүн болгохын тулд анд нөхрөө муулж явсан хүн яг тэр сэдэв дээрээ өөрөө нэр дэвшихдээ хальтирч ч байх шиг ичгүүртэй дүр зургуудыг болдогсон бол түүхийн ой санамжаас арчиж арилгахсан. Их дээд сургуулиудад үр хүүхдээ сургах гэж хотоо харлуулахад энүүхэнд болж “малчдын зээл” гэгчийг аваад ч атугай дэлхийн хэмжээний боловсрол өвлүүлэхийг хөөрөг, гаанс үлдээхээс илүүд үздэг болсон сэтгэлгээний шинэчлэлийг олон хүн талархан хүлээн авдаг. Гэтэл одоо сонгох Ерөнхийлөгч маань төгсөх ангийнхны, оюутнуудын, багш нарын, ямар нэг хэмжээгээр боловсрол мэдлэг эзэмшигчдийн урмыг хугалж байж “үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” болох ёстой гэж үү. Одоо төмөр замын өргөн, нарийн царигаар хоёр хуваах биш, дипломтой ба дипломгүй, хуурамч дипломтой гэхчлэн гурав хуваах аргаар “Эв нэгдлийн бэлгэ тэмдэг” болох уу. Үе үеийн Төрийн тэргүүнүүдийн боловсролын ранкийг сануулахад анхны Ерөнхийлөгч П.Очирбат доктор, Н.Багабанди магистр, Ц.Элбэгдорж Харвард төгссөн магистр, Н.Энхбаяр магистр /доктор/ гэхчлэн олон нийтээрээ цээжилчихсэн. Одоо энэ хэлхээс таслагдаж мэдэх нь дээ. Бид “Өндөр төрийн сүлд ивээж…” хэмээн Төрийн дуулалдаа магтан дуулдаг ард түмэн. Өндөр төрийн сүлд ивээнэ гэдэг бол өндөр төрийн босгыг давж Төрийн тэргүүн болно гэсэн үг биш гэж үү. Эрдмийг дээдэлдэг ард түмэн энэ удаа тэс өөр сонголт хийж “эдийг дээдлэх” нь юу л бол.

Монгол Ардын Намд итгэлээ бүрэн өгч хариуцлагаа бүтнээр нь нэхье!

$
0
0

C5I8990_461828176УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын Нам өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх нэг гол үзүүлэлт нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. УИХ, Засгийн газрын хийсэн ажлын үр дүн улс орны өнөөгийн нөхцөл байдал, өрхийн амьжиргааны эерэг үзүүлэлт , ялангуяа эдийн засгийг “сэхээн амьдруулах тасаг”-аас гаргаж сэргэн мандах зүгт хөтөлж байгааг олон судалгаа, шалгуур үзүүлэлтээс харж болно.
Энэ эрчээрээ төр, засгийн үйл ажиллагаа төвлөрч, түмэн олноо амгалан байлгах нөхцлийг бүрдүүлэхийн тулд одоогийн эрх барьж буй туршлагатай улс төрийн цөм хүч болсон Монгол Ардын Намаа дэмжсэн шиг дэмжих нь туйлын зөв алхам юм. Дэлхийн улс орнуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар таамаглахдаа ч энэ өнцгийг онцолж байна. Тэдэнд мэдээж Монголын ард иргэдийн амьдрал сайжрах эсэх нь биш, харин Монголын төр засагтай харилцахад тогтвортой, найдвартай, хариуцлагатай байх нь хөрөнгө оруулалт, гадаад харилцааны чухал үзүүлэлт билээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг сонгож Монгол Ардын Намд 100 хувь итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлснээр Монгол өрх бүрт, бизнес эрхлэгч бүрт эдийн засгийн нөлөөллөө үзүүлэх хөрөнгө оруулалт хийх итгэлцэл сэргэх, Монгол Улсын нэр хүнд өсөх реформ хүлээж байна.

Монгол Ардын Намын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажил нь өндөр хүүтэй зээлийн хөрөнгө оруулалтыг үрэн таран хийх явдалтай тэмцэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхэлсэн. Төсвийн сахилга бат алдагдаж Монгол Улс таван салаа төсөвтэй болчихоод байсан завхарлыг зассан. Цаашилбал, улс төрийн талцлаас үүдсэн дотоод зөрчилдөөний улмаас Монгол Улсын хууль тогтоомжууд, олон улсын гэрээ конвенцуудыг зөрчиж хөрөнгө оруулагчдыг хохироосон алдааг арилгаж алдагдсан итгэлийг эргүүлэн олж авахын тулд зоримог, шийдмэг алхмуудыг хийлээ. Энэ бүхэн улс төрийн өнцгөөс нь харвал эрсдэлтэй, “гал дуудсан” алхам гэж болохоор байсан ч хэрэв эдгээр ажлыг хийгээгүй бол Монгол Улсыг “сэхээн амьдруулах тасгаас” зөв оношилж эмчлэн сэргээх , эдийн засагт ногоон гэрэл асаах бус улс орныхоо нэр хүндийг ч, эдийн засгийг ч “Моргоос” гаргаж авах дээрээ тулаад байв.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын давуу тал нь өндөр боловсролтой, төрийн албаны арвин туршлагатай, Монгол төрийн өндөр албан тушаалуудыг шат дараалан нэр төртэй хашиж байсан гэдгээр нь ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын тавцанд судлагдсан, зохих ёсоор үнэлэгдсэн фигур гэдгээрээ өрсөлдөгчдөөсөө эрс ялгарч байна.
Түүний өрсөлдөгч АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд дэлхийн хэд хэдэн оронд танилцуулсан, ямар нэг хэмжээгээр баталгаажуулсан төслүүд нь бүтэлгүйтсэн гэдгээр нь гадныхан гадарлана. Мөн энэхүү үйл ажиллагаанаасаа болж сэжигтнээр болон яллагдагчаар татагдсан тухай мэдээлэл цацагдаж байсан ч эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд ямар статустай яваа нь тодорхойгүй хэвээр нэр дэвшсэн. Ийм нэр дэвшигчийг Төрийн тэргүүнээрээ сонгоход олон улсын хэмжээнд бол гайхаж бэргэнэ, дотооддоо бол нэлээд хардлага сэрдлэгтэй, сэтгэл дундуур сонгууль болж үлдэх биз ээ.

DO4Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын тухайд гадаадын хөрөнгө оруулагчдыг бараг л “үзэн ядагч” гэдгээрээ имижээ тогтоож сонгуульд оролцож буй ч энэ нь хилийн чанадад байтугай дотооддоо ч бүрэн танигдаагүй хэзээ ч сэтгэл хангалуун байж үзээгүй мөнхийн эсэргүүцэгч л гэж харагддаг. “С.Ганбаатарын цаана Н.Энхбаярыг бий” гэсэн ч, “байхгүй” гэсэн ч адилхан л Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Төрийн албаны туршлагагүй, “Надад л ашиггүй бол таалагдахгүй байна” гэдэг бизнес сэтгэхүйтэй, хувийн ашиг сонирхлоо эн тэргүүнд тавьдаг Х.Баттулга, С.Ганбаатар хэзээ МАН-тай нийлж, салж байсан түүх нь тэднийг хэн бэ гэдгийг хэлээд өгдөг. Ийм туйлбаргүй, арилжааны сэтгэхүйтэй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгоод дөрвөн жилийг туулна гэдэг үнэхээр харамсалтай, хариуцлагагүй алхам болно.
DO5УИХ-ын 65 гишүүн нь МАН-ынх, шилдэг эдийн засагчаар толгойлуулсан мэргэжлийн багаас бүрдсэн Засгийн газар төлөвлөсөн ажлаа хийгээд, алдаа гаргасан албан тушаалтанд зохих хяналттаа тавьж хариуцлага тооцоод ажиллаж байгаа энэ цаг үе бол тийм ч олон таарахгүй “Алтан үе” юм. Энэ он жилүүдийг, зөв сонголтыг ашиглаад Монгол Улс,
Монголын ард түмэн хожих ёстой.
Өнөөгийн энэ нөхцөлд хувийн ашиг сонирхол, улс төрийн өс хонзонгоос үүдсэн талцал хагарал дуусч эцсийн цэгээ хатгаад байна. Талцал, хагарал иргэдийг, эдийн засгийг туйлдуулсан болохоор хэн ч тийм турхиралтыг хүсэмжлэхгүй, харин ч сэргэх вий, эргэн амилах вий гэж айж буй. Тиймээс улс орноо сэргээн мандуулах, эрчимтэй хөгжүүлэх, үндэсний эв нэгдлийг хадгалах ганц арга үлдсэн маань төгс зөв сонголт. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг сонгож, Монгол Ардын Намд итгэлээ бүрэн өгч хариуцлагаа бүтнээр нь нэхье! Итгэлийн хариуд задарсан Монголоо нэгтгэж, зүдэрсэн эдийн засгаа өөд татахыг шаардъя!

Х.Тэргэл

Үзээгүй балайг халж, үзсэн далайг сонгохын учиг

$
0
0

479903pja7Улс төр гэж ёстой лүд юмаа. УИХ-ын гишүүд нь хууль боловсруулж, батлахын оронд эмнэлгийн засвар хийж, цас малтдаг бол Төрийн тэргүүнд нэр дэвшигчид нь ТҮК-ийн хантааз углаж, хог шүүрдэх нь холгүй гүйж явна. Магадгүй энэ удаагийн сунгаагаар “босоо” Гамбаа төрийн толгойд биш ТҮК-д ажиллавал илүү үр дүн гарч, нийслэлийн иргэд ч соёлд суралцах вий. Мань хүн хотын гудамжинд хог, шүлсээ замбараагүй хаядаг иргэдэд лекц уншиж, ухуулах бол Н.Энхбаяр эх оронч үзлийн талаар заавар зөвлөгөө өгч, хэрхэн төрөл арилжсан мэт өөрчлөгдөн, шинээр дахин мэндэлж болох арга ухааныг номлож болно. Энэ бүх ажлынхаа хажуугаар хэн хэн нь хотын гудамжийг гялалзтал өнгөлж, зүлгэж чадахыг сурталчилгааныхаа үеэр харуулаад амжина билээ. Тэднийг дагаад хотын гудамжийг үнэгүй цэвэрлээд өгөх эмээ, өвөө нар ч мундахгүй нь. Хэрэв ТҮК-д ажиллахаас цааргалвал Зам тээврийн яаманд мэргэжилтнээр авч, шинэ гарц хайлгавал зохих нь. Мань хүнээс хүлээх хүлээлт нь тэр байж ч болох юм. Далайд гарцгүй оронд шинэ үүд хаалга ч нээх юм бил үү, хэн мэдлээ. Эрийг бүү бас гэдэг хойно.

Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг загвар өмсөгч, борлуулалтын менежер болгоё. Зарагдахгүй байгаа бараагаа сурталчлуулсан ч яадаг юм. Мань хүнийг “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд Дүвчинмижидбалбигомбо зайрантан өмсдөг цоохор дээлийг өнөөгийн загварын чиг хандлага болгоно чинээ хэн санах билээ. Өмнөх зууны үеийн дээлний өнгийг өнөөгийн залуусын имиж болгож, форм болтол нь өмсгөж чадаж байгаа хойно, энэ мэтчилэн зарим хувцсыг дэлгэрүүлэхэд ядах юун. Эс бөгөөс Женкогоор аймгийг, бүр болохгүй бол сумыг удирдуулаад үзэхэд илүүдэхгүй болов уу. Монголын толгой баян эрхмээр хороо удирдуулж үзэлтэй биш. Хэдийгээр боловсрол нимгэн ч Хонгор нутгийг өнгөтэй өөдтэй болгосон гэлцдэг юм билээ. Гайхалтай нь ажилсаг энэ залууг нутгийнхан нь УИХ руу илээгээгүй нь учиртай. Тэрбээр томсгосон тойргийн хэмжээнд үйл хэргээ явуулахад хараахан бэлтгэгдээгүй гэдгийг Хэнтий аймгаас эхлүүлсэн сонгуулийн сурталчилгааны үеэр олон хүн анзаарсан биз. Иймээс ядаж Хонгор нутгийнх нь Засаг даргаар ажиллуулаад үзвэл дараагийн зам мөр нь тэгширч, үг хэл нь цэгцэрмээр харагдана билээ. Үүний дараа намын даргаар ганц жил ч болтугай ажиллуулаад үзвэл бүр ч янзтай.
АН дотроо үймээн ихтэй. Иймээс энэ намын удирдлагад түүнийг нэгээс илүү жил оршин тогтоно гэхэд хэцүү. Харин ганц ч болтугай жил энэ намын удирдагчаар ажиллуулбал тэр эе эвийн бэлэгдэл гэж юуг хэлж, хэн ийм шалгуурт тэнцэхийг зах зухаас нь гадарлах нь гарцаагүй. Улмаар компани удирдах нь улс төрийн хүчнийг толгойлохоос тэс хөндлөн зүйл байдгийг мэдэх болно. Тэгж гэмээнэ өдгөө өөрийг нь эсэргүүцэх АН-ын гишүүдийнхээ өөдөөс ч хэлэх үгтэй зогсоно. АН-ын гишүүн Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа “Би энэ удаагийн сонгуульд Халтмаагийн Баттулгыг дэмжихгүй. Тэр бол монголчуудыг ховсдож, сайхан амьдрах боломжийг нь хулгайлсан. АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, тэмцэж явахдаа энэ мэт фашист, нацист, цэргийн эдийн засгийг дэмжигчийг оройдоо залж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ чинээ санасангүй. Надтай адилхан бодолтой АН-ын мянга мянган гишүүд, ардчиллыг дэмжигч иргэд бий гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээжээ.

DA17t3KV0AAkWcfАН доторх идээ бээрийг шахаж, эмчлэх шаардлагатай хэмээн эдийн засагч мэргэжилтэй эл залуу намынхаа удирдлагуудад олонтаа шаардлага хүргүүлж байлаа. Мөн АН дарангуйлагчийг эсэргүүцэж байгаа нь энэ гэж З.Энхболд руу оймс шидэж байсныг нь ч олон хүн санаж байгаа биз. Шударга нь дэндсэн залуу гэж намынхан нь түүнийг өргөмжлөх нь бий. Хэн мэдлээ. Юутай ч тэр шаггүй сайн эдийн засагч. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Тиймдээ ч 2009 оны хувийн хэвшлийн санхүүжилтээр бүтээн байгуулалт нь эхэлсэн Тавантолгой-Гашуун сухайт буюу нүүрсний экспортын төмөр зам 2011 онд баригдаж дуусах байсныг Женкод хандан хаягласан хэрэг. Хэрэв АН-ын нэр дэвшигч Х.Баттулга энэ мэт намын гишүүдтэйгээ нүүр тулж, тэдний шахалт шаардлагыг гардан авч, үйл хэрэг үзэл бодлоо уралдуулан ажиллаж үзсэн бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсэх байсан эсэхийг таамаглахад бэрх. Нөгөөтэйгүүр, Н.Алтанхуяг тэргүүтэй олон хүн түүнийг хүлээн зөвшөөрөх ч байсан юм бил үү.
Сүүлийн үед мань хүн Ерөнхийлөгчийн засаглалын талаар олон дуугарах болов. Түүний энэ үгийг намынхан нь хүртэл цочирдон хүлээн авсан. Гэтэл мань эр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжавын санаачилгаар үгээ хурцалж, үзэл бодлоо илэрхийлсэн бололтой юм. УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл “Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэж ярьж байгаа нь парламентын засаглалын мөн чанарыг ойлгоогүй хүний үг” хэлж байсан удаатай. Улмаар энэ санаачилга Д.Дорлигжавын мөрөөдөл гэж тодорхойлж байсан юм даг. Тэр нь дүүрч гэхэд мань хоёр эрхэм Eрөнхийлөгч хуулийн байгууллагын удирдлагаа дуудаж ганц нэг хүнийг шоглодог тухай буу халж, олны өмнө ил гарав. Магадгүй тэдний ам хэт халвал Н.Алтанхуягийн хэлээд байгаа хонгилын эзэн хэн болохыг шууд нэрлэх бололтой дог шүү.

Сур сур бас дахин сур гэж үг бий. Магадгүй түүнд энэ үгийг хаяглахад буруудахгүй ч юм шиг. Тэгж гэмээнэ ядаж мэтгэлцээнээс зугтаж, нүүр бууруулахааргүй болж, төлөвших байсан ч юм бил үү. Үзсэн далай, үзээгүй балай гэгчээр хар пиараар уралдахыг урьтал болгохыг ч хичээхгүй биз. Гэхдээ тэр биш түүний арыг даагчдыг гэгээрүүлэх учиртай юм болов уу. УИХ-ын гишүүн асан Д.Энхбатын хэлсэнчлэн нэр дэвшигчээ хэт магтах хүмүүс тэнэг сармагчин эзнээ учиргүй хайрлаад алчихдаг үлгэртэй ижил үйл явц АН-д л өрнөөд байх шиг. Эсвэл энэ бүхэн янаглан хорлолт уу гэдгийг бас л бодууштай.
2(612)Үйлдвэрийн шат дамжлага шиг дээрх давааг Женко ч давсан бол өдгөө удам судраараа элдэвлүүлж, хар будгаар шүршүүлж байгаа ч ганхахгүй алхаж яваа М.Энхболдтой эн зэрэгцэж харагдах байлаа. МАН-ын нэр дэвшигч зүү шидсэн болгон руу тэвнэ чулуудсангүй. Х.Баттулгын эхнэр болоод хувийн амьдралыг нь сөхсөнгүй. Тэр ч бүү хэл, хүүгийнх нь талаар элдвийг дэлгэсэнгүй. Гагцхүү мэдлэг, боловсрол, арвин намтраараа өөрийгөө чимэж, бусдын өмнө нүүр бардам алхаж явна.

Д.ДОРЖ


“ОДОО САЛХИ ЭРГЭСЭН”

$
0
0

47444jjЕрөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт иргэд, сонгогчидтой уулзан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Танхим дүүрэн, коридор дүүрэн, гадаа талбай дүүрэн уулзалтын талаар нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Би Өвөрхангай аймагт, энэ танхимд олон уулзалт хийж байлаа. Энэ удаагийнх шиг ийм олон хүнтэй байгаагүй. Ийм дэмжлэг үзүүлж байгаа та бүхэндээ баярлалаа” гээд өөрийн хөтөлбөрт туссан гол заалтуудаа, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан. Иргэдийн хувьд АН засагласан дөрвөн жилд гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн Монголбанкны асуудлыг, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан шийдвэрийг яаралтай хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах талаар сонирхож байв. Өвөрхангай аймгийн хувьд өнгөрсөн 2016 оны шат шатны сонгуулиар МАН-д бүрэн итгэл хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл, бүх шатны сонгуульд МАН-ын дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжсэн гэсэн үг. Иймээс ч энэ мөрийн хөтөлбөрийн гол автор нь болсон МАН-ын дарга Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгох ёстой гэж үзэж байгаа аж. УИХ-ын гишүүн С.Чинзориг энэ талаар “Ерөнхийлөгчийн сонгуульд МАН зайлшгүй ялах хоёр шаардлага байна. Эхнийх нь өвөрхангайчууд бид сонголтоо баталгаажуулах ёстой. УИХ, аймаг, суманд МАН ялалт байгуулсан. МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг иргэд сонгогчид та бүхэн итгэж дэмжсэн. Тэгвэл энэ мөрийн хөтөлбөрийг боловсруулсан хүн нь М.Энхболд дарга. Тиймээс Ерөнхийлөгчөөр сонгогдвол УИХ, Засгийн газартайгаа хамтран мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж улам бүр нэмэгдэнэ. Хоёрт, монголчууд бид алийн болгон эмээлийн хоёр бүүрэг шиг буруу харж явах вэ. Талцаж, хуваагдах биш, эвлэж, нэгдээд явах цаг болсон. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. М.Энхболд дарга энэ чиглэлээр онцгой анхаарч ажиллахаа мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн байгаа. Тэр эв нэгдлийн төлөө байдаг хүн. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, гаднаас нь харахад үхрийн бөөр шиг танхимтай яаж ажилладаг байна гэж бодохоор байсан үе бий. Яагаад гэвэл Засгийн газарт нь буруу ишилсэн сүх шиг Б.Жаргалсайхан, М.Энхсайхан, Л.Гүндалай гээд улс төрийн таван намын дарга байсан шүү дээ. Тэгвэл энэ бүх хүнийг нэг дор зангидаж, нэг Засгийн газарт ажиллахдаа эв нэгдлийг хангаж, их ажлыг амжуулсан” гэж тодотгосон билээ.

unnamed(3)Үнэхээр ч Миеэгомбын Энхболдыг Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд зөвхөн Өвөрхангай аймагт л гэхэд ихээхэн бүтээн байгуулалт өрнөжээ. Зах зухаас нь дурдахад Хархорин-Хужирт чиглэлийн автозам, Арвайхээр-Баянхонгорын замыг тавьсан, 640 хүүхдийн сургууль барьсан гээд олон ажлыг амжуулсан байдаг. Одоо ч УИХ-ын даргын хувиар, эрх баригч МАН-ын даргын хувиар Өвөрхангай аймаг руу хийх хөрөнгө оруулалтад онцгой анхаарал тавьдаг аж. Тухайлбал, 2017 оны төсвийн тодотголыг батлахад Өвөрхангай аймагт мах боловсруулах үйлдвэр барихад 3 тэрбум төгрөг суулгаад байгааг С.Чинзориг гишүүн хэлж байв. Түүнчлэн Арвайхээр хотод дулааны цахилгаан станц барих заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулсан гэдгийг ч хэллээ. Өврийн сайхан хангай нутгийн иргэд энэ удаад УИХ, орон нутгийн сонгуулиар өгч байсан саналаа баталгаажуулж, сонголтоо хэдийнэ хийчихсэн гэдгээ нэр дэвшигчид хэлж байлаа. “Монголчууд бид хоёр удаа АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийг сонгосон. Одоо салхи эргэсээн” гэж байсныг эцэст нь тодотгоё.

Ахмад багш Д.Отгонбаяр: “Хүмүүжлийн өргөө” байгуулна гэсэн заалт их таалагдсан

jjyyy555-Би энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг сонгоно гэж шийдсэн. “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртэй нь бүрэн танилцсан. Бусад хүмүүсийнхтэй нь ч харьцуулж харсан. Монгол гэр бол монгол айл өрхийн амьдарч ирсэн үндэсний сууц. Монгол гэрт нэг нам, эвсэл орж байж л өнгөтэй өөдтэй байх болов уу. Ерөнхийлөгч гэдэг айлаар яривал өрхийн тэргүүн. Өрхийн тэргүүн ямар байхаас тэр айлын амьдрал ахуй хамаардаг. Тэр ч утгаараа гурван нэр дэвшигчээс Миэегомбын Энхболдыг эхчүүд, ээжүүд бид дэмжиж байгаа. Дэмжих болсон бас нэг шалтгаан нь хүүхдийн хүмүүжил, монгол хүн болж төлөвшүүлэх чиглэлээр “Хүмүүжлийн өргөө” байгуулна гэсэн заалт мөрийн хөтөлбөрт нь туссан байна лээ. Энэ бүхэн надад их таалагдсан.

Шатарчин Г.Мөнхгал: Итгэдэг учраас түүнд саналаа өгнө

iututm554-Үсрэнгүй хөгжилд хүрэхийн тулд бидэнд хожлын нүүдэл хэрэгтэй байна. Ийм нүүдэл хийхэд иргэд бидний сонголт их чухал нөлөөтэй. Бид олон улстай ойлголцож чадах, улс орноо удирдаж явах тийм хүнийг л Ерөнхийлөгчөөр сонгох ёстой. Миний хувьд Миеэгомбын Энхболд ахыг энэ бүхнийг хийж чадна гэдэгт итгэдэг. Итгэдэг учраас түүнд саналаа өгнө.

Х.ТЭРГЭЛ

СУДАЛГААНЫ ДҮН: Нэр дэвшигч М.Энхболд хамгийн өндөр рейтингтэй гарчээ

$
0
0

4d1e5d0e9e6f2185511bd413bad8dd33“Инфра Тест” судалгааны байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийн судалгааг танилцуулжээ. Уг рейтингийн судалгааг 3501 хүнээс түүврийн аргаар авсан бөгөөд судалгаанд оролцогчдын 94 хувь нь сонгуульд оролцоно гэсэн бол 18 хувь нь хэнд өгөхөө шийдээгүй байгаа хэмээн хариулсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван эрхмийн улс даяарх рейтингийг судлахад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 35.8 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 30.1 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 15.2 хувийн рейтингтэй гарсан байна.
Судалгаанд оролцогчид нэр дэвшигчдийг дэмжиж буй шалтгаанаа тайлбарлахдаа МАН-аас нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболд нь ажлын туршлагатай төрийн хүн учир дэмжинэ гэсэн бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай нэг нам учраас дэмжинэ хэмээн хариулжээ. Харин МАХН-аас нэр дэвшиж буй С.Ганбаатарыг ард түмний дуу хоолой болж чадах учраас дэмжинэ гэсэн хариултыг өгсөн байна.

c0cd4aa4171f39a8c612cdd06b4d1c1542f6fe922c453bc505188fb39e98536360435376431e163f664ef20b9af8bd97

Төрийн тэргүүн болж төр, засгаа төвхнүүлэхийг Баянзүрхийнхэн хүслээ

$
0
0

TOK_5800_9671247178Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын Баянзүрх дүүргийн иргэдтэй хийх уулзалт Бөхийн өргөөнд үргэлжиллээ. Нийслэлийн хамгийн томд тооцогддог, 300 мянга гаруй хүн амтай энэ өнөр дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Засаг дарга нь төрийн тамгаа авч чадахгүй байгаад тэд бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Ийм тодорхойгүй байдал иргэдийн амьдралд ч нөлөөлж байгааг дүүргийн ахмад настан хэллээ. Тиймээс нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг төрийн тэргүүн болж, хууль бус үйл ажиллагааг зогсоож, том, бага гэлтгүй төр, засгийн ажлыг төвхнүүлэхийг хүсч буйгаа баянзүрхчүүд илэрхийлж байлаа.

TOK_5763_9665713104TOK_5733_9657510694TOK_5686_9654869448Бөхийн барилдаан, нийтийн дуучдын тоглолтын үеэр л битүү болдог Бөхийн өргөө өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжигч, сонгогчдын хөлд дарагдлаа. Энэхүү уулзалтад тус дүүргийн ахмад буурлууд, эмэгтэйчүүд ээжүүд олноор ирсэн харагдана. Тиймээс нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа үеэрээ эхчүүд, ээжүүдийн асуудлыг онцгойлон анхаарч байгаа талаараа дуулгасан. УИХ-ын даргаар Миеэгомбын Энхболд ажилласан жил хүрэхгүй хугацаанд төрүүлсэн хүүхдийн тоогоор эхчүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэх хуулийг баталсан. Түүнчлэн ахмадууддаа ач санах хуультай болох талаар АН олон жил ярьсан ч хийж, хэрэгжүүлж чадаагүй.

Тэгвэл 10 орчим сарын хугацаанд Монгол Ардын Нам ахмад настнаа харж, хамгаалах хуультай болсон юм. Миеэгомбын Энхболдын төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа хийх ажлын мөрийн хөтөлбөрт Ахмадын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг тодорхой тусгасан талаар танилцууллаа.

 МУГЖ Т.Ариунаа: Түмэн олон өнгөтэй, өөдтэй явахын хариуцлагыг М.Энхболдод үүрүүлцгээе

 viber image_9523356004-Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох өндөр босгын өмнө ирээд байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Миеэгомбын Энхболдыг дэмжих хэд хэдэн шалтгаан бий. Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, итгэл, үүрэг хариуцлага хүлээлгэж байна. Монголчууд бид 2016 оны сонгуулиар Ардын намд итгэл өгсөн. Тэгвэл Монгол Улсын төрийн “сургуульд” ном ёсоор нь сурсан энэ хүнд төрийн жолоог атгуулах ёстой гэж бодож байна. Төр улсаа эвтэй байлгаж, санхүү баялгаа зөв зохицуулж, гадаад ертөнцөд өнгөтэй, түмэн олон өөдтэй явахын хариуцлагыг Миеэгомбын Энхболдод үүрүүлцгээе. Та бүхний сонголт мэргэн байх болтугай.

М.Даваасүрэн: Мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй

 Davaasuren-Миеэгомбын Энхболд төрийн байгууллагад 30 жил ажилласан туршлагатай, өндөр боловсролтой, Монгол Ардын Намыг хөл дээр нь босгосон хүн гэсэн гурван үндэслэлээр би энэ хүнийг дэмжиж байгаа юм. Гэтэл нөгөө хоёр нэр дэвшигч нь боловсролгүй, дээр нь Монгол Улсыг доромжилсон үйлдэл хийж байгаад харамсаж байна. Жишээ нь, гаднын улс орнууд Монгол Улсыг аваад явах боловсролтой хүн энэ улсад байхгүй юм уу гэж хэлэх болов уу гэж эмзэглэж байна. Миеэгомбын Энхболдын мөрийн хөтөлбөр нь Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөртэй нийцсэн. М.Энхболдоо дэмжиж мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй.

Д.Мөнгөнчимэг: Монгол төрийн өндөр босгод нийцнэ

DSC_1886_9618523257-Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшиж байгаа Миеэгомбын Энхболд улсын өндөр албан тушаалд олон жил ажилласан хүн. Тиймээс энэ хүн цаашид Монгол Улсыг хөгжүүлээд явах чадамжтай гэж үзэж байгаа. Монгол төрийн хүн түшигтэй, тулхтай хүн байх ёстой. Миеэгомбын Энхболд даргын хувьд буурь суурьтай, ноён нуруутай хүн гэж боддог. Төрийн тэргүүн байхад тохирсон хүн. Баянзүрх дүүргийн иргэддээ М.Энхболдыг сонгоорой гэж уриалж байна.

Б.Гансүх: Ноён нуруутай, бүтээлч хүн дээ

DSC_1884_9612342111-Миеэгомбын Энхболд Монгол төрийн ноён нуруутай, улс орныг авч явж чадах боловсролтой хүн. Залуусын зовлонг ойлгодог, дэмждэг хүн гэж би олон хүнээс сонсож байсан. Тиймээс залуус руу чиглэсэн олон ажил хийнэ гэж итгэж найдаж байна. Төрийн тэргүүний өндөр босгыг давж, шалгуурт тэнцэх хүн учраас дэмждэг.

 

 

Д.Амарбаясгалан: Бодит байдлыг илт мушгин гуйвуулсан

$
0
0

_MG_2798МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “60 тэрбумтай холбоотойгоор иргэн Доржзодовыг цагдаагийн байгууллагаас баривчлах гэж байна” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр өчигдөр үдээс хойш МАН-аас иргэн Доржзодовыг төрийн хамгаалалтад авах хүсэлтийг ЦЕГ, ТЕГ-т хүргүүлсэн болохыг онцлов. Энэхүү хүсэлтэд “Манай сонгуулийн штабт иргэдээс ирүүлж байгаа мэдээлэлд дүгнэлт хийж үзэхэд манай намын нэр дэвшигч болон намын нэр хүндийг бүхэлд нь харлуулах зорилгоор зориудаар зохиомол халдлага үйлдэж болзошгүй гэж болгоомжилж байна. Иймд иргэн Доржзодовыг яаралтай хамгаалалтад авахын зэрэгцээ энэ асуудлыг бүрэн шалгаж бидэнд болон олон нийтэд мэдээлэхийг хүсье” гэжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар хэлэхдээ “Өрсөлдөгчдийн зүгээс сонгуулийн хар технологийг хэрэглэж, МАН-аас нэр дэвшигчийг зохион байгуулалттайгаар гүтгэж гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ. Тэр дундаа АН, тус намаас нэр дэвшигч Х.Баттулгын штабын зүгээс зориуд зохион байгуулсан эвлүүлэг бүхий нэвтрүүлгүүдийг олон нийтэд түгээж байна. Үүний нэг нь 60 тэрбумын асуудал. Энэ асуудал УИХ-ын ч, орон нутгийн сонгуулиар ч гарч ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ асуудлыг дахин сөхөж байна. Та бүхэн анзаарвал сонгууль бүрээр өрсөлдөж буй нам, нэр дэвшиж буй хүмүүсийн нэр хүндэд халдах байдлаар тус намаас олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэх зорилготой ийм ажил хийж ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байх үеэс л эхлэн энэ сэдвийг сөхөж, УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас олон нийтэд хүргэх гэж ажилласан. Энэ үеэр гарсан нэг ноцтой яриа бол “Хэрвээ Энхболд дарга зөвшөөрвөл чамайг алчихвал алчихна даа гэж Ганбаатар хэлсэн” гэдэг яриа юм. Үүний дараа иргэн Доржзодов “Миний амь насанд аюул учирлаа” гэсэн ойлголтыг өөрийн цахим хуудсаар дамжуулан зохион байгуулалттайгаар цацаж эхэлсэн. АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболдын найз АНУ-д амьдардаг Батмөнх гэгч залуу “Хэрвээ Доржзодовын амь насанд аюул учирвал энэ хариуцлагыг Ц.Сандуй, Ганбаатар, М.Энхболд, МАН хариуцах ёстой” гэсэн мэдээллийг тарааж эхэлсэн байдаг.

AmarbayasgalanҮүнтэй ижил төстэй мэдээллүүдийг тэр үеэс фэйсбүүкийн хуурамч хаягуудаас түгээж эхэлсэн. Энэ асуудалтай холбогдуулж иргэн Доржзодовыг хамгаалалтад авах шаардлага үүссэн. Монголын төр, төрийн өмнө үүрэг хүлээсэн хууль хяналтын байгууллагууд иргэн Доржзодовыг хамгаалалтад авах зайлшгүй шаардлага гарсан. Үүний эрсдэл нь манай нам, намын нэр дэвшигч дээр ирэх аюул нүүрлэсэн. Тэр сэтгэлзүйг ч АН-аас нэр дэвшигчийн штаб хэдийнэ зориудаар бүрдүүлсэн байна. Хэн нэгэн очоод Доржзодовыг цохиод унагалаа гэж бодоход үүнийг Энхболд хүн явуулж цохиж унагалаа гэх яриаг гаргах, яриаг хүлээж авах сэтгэл зүйг АН-аас аль хэдийнэ бүрдүүлсэн байгаа учраас МАН энэ асуудалд анхаарал тавьсан. Иймд бид ЦЕГ, ТЕГ-т хүсэлт явуулсан. Харин өглөө өглөө фэйсбүүк хуудсаа нээж үзэхэд Зайсангийн Оргил хотхоны гадаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалан энд Доржзодовыг баривчлах гэж байна,монголчууд аа, цуглаарай, босъё, тэмцье гэдэг уриалга гаргаад явж байхыг харсан.

_MG_2785ЦЕГ-аас хийсэн хэвлэлийн хурлаас харахад цагдаа нар Доржзодовыг хамгаалалтад авахаар очсон байна. Түүнийг УИХ-ын гишүүн асан, АН-ын Бодлогын хорооны гишүүн Ц.Оюунгэрэлийнд байхад нь олсон байна. Түүнийг хамгаалалтад авсан гэсэн мэдээллийг хийсэн. Харин нөгөө талаас Ц.Оюунгэрэлийн зүгээс өгч байгаа мэдээллээр бол “Манай нөхөр АНУ-ын иргэн. Гадаадын иргэнд монголын хууль үйлчлэхгүй учраас цагдаагийнхан Доржзодовыг баривчилж чадахгүй байна” гэсэн мэдээллийг өгч байна. Харьцуулаад үзэхэд бодит байдлыг илт мушгин гуйвуулсан, олон нийтийг илтэд хууран мэхэлсэн үйлдэл болж байна. Энэ үйлдлийг иргэд, олон нийт анхааралдаа авч, үнэн зөвийг ялгаж салгаж, дүгнэж цэгнэхийг хүсч байна.

Монголынхоо ард түмэнд хандаж хэлэхэд, сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. Бид эх орондоо сайхан амьдрах учиртай. Гэтэл ялалтын төлөө улайран ийм хар технологи хэрэглэж байгаа нь монголчуудыг айдсыг төрүүлж байна. Монголын ард түмэн эвлүүлгээр хийсэн нэвтрүүлэгт итгэх бус эвтэй найртай амьдарч, улсынхаа хөгжлийн төлөө хамтарч ажиллах цаг болсон” гэлээ.

Түүний мэдээлснээр 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх түгээсэн хүн нь АН-ын урилгаар ардчиллын суурь зарчмын асуудлаар сургалт хийж байсан Английн нэг эмэгтэй ажээ. Түүний сүлжээн дээр байрлуулсан мэдээллийг АН-ын Бодлогын хорооны гишүүн Ц.Оюунгэрэл монголын сошиал ертөнцөд түгээх үүргийг гүйцэтгэсэн юм байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болжээ.

Түүнчлэн иргэн Доржзодов гэдэг хүний гаргаж тавьсан гар утасны мессэж гэсэн зүйлд ч хариулт өглөө. Тэрбээр “Өөр хүн над руу бичлээ гэж үзэхэд зөвхөн тэр хүний л нэр мессэж дээр гарах ёстой. Гэтэл тэр Доржзодовын өөрийнх нь мессэж дээр Доржзодов гэсэн нэр байгаа. Энэ бол наад захын жишээ” гэв.

Х.Сүрэн

Эрдэнэтийнхэн Х.Баттулга, Ц.Элбэгдорж, “сахал” Д.Эрдэнэбилэг нарт эсэргүүцэл илэрхийлжээ

$
0
0

treteteewwr47g6rgrderwerfvdvgret34t5741dehewghrbaf5841Зургадугаар сарын 16-ны Бямба гараг буюу өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын Эрдэнэт хотод хийх сонгуулийн сурталчилгааны уулзалтын үеэр Эрдэнэт үйлдвэрийн ажилчид тэргүүтэй хотын иргэд төрийн өмчийн хулгайгаа зогсоох шаардлага тавьж жагсаал хийжээ.

Сонгогчид “Эх оронч хүн эх орноосоо хулгай хийдэггүй”, “УИХ-ын шийдвэрт хандсан шүүхийн хуйвалдаанаа зогсоо”, “Төр бизнесийн үхлийн гурвалжин Женко, Сахал Эрдэнбилэг, Элбэгдорж” гэх мэт эсэргүүцлийн уриатай самбар барьсан байжээ.
Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээс хууль бусаар татгалзаж, Худалдаа Хөгжлийн Банкинд шилжүүлсэн шийдвэрийг цуцалж, улсад худалдан авах тухай УИХ-ын тогтоол 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Энэ тогтоол батлагдсанаас хойш 4 сарын хугацаа өнгөрч байгаа атал ХХБ болон “Монголын Зэс” корпорацийн зүгээс УИХ-ын шийдвэрийг хянах эрхгүй Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлээд байгаа аж.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгч нь 2009-2011 онд Худалдаа хөгжлийн банкинд Хуулийн газрын захирлаар ажиллаж байгаад 2013 онд Улсын Дээд шүүхийн шүүгч болж гэнэт дэвшсэн Мишигийн Батсуурь агаад Х.Баттулга, түүний эртний найз Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар төрийн эрх мэдэл, шүүх прокурор дахь нөлөөллөөрөө дамжуулан УИХ-ын тогтоолыг цуцалж, Эрдэнэт үйлдвэр, 50 гаруй өнгөт металл, уул уурхайн лиценз эзэмшдэг Монголросцветмет нэгдлийн 49 хувийг хууль бусаар авсан луйвраа торгоож үлдэхээр улайрч байгаа дүр зураг үүсээд байна.

 

Х.Баттулгын сонгуулийн сурталчилгаанд Ц.Элбэгдоржийн “утсан хүүхэлдэй”-нүүд болох Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэболд нар ажиллаж, Херо Энтэртэйнмант тэргүүтэй Х.Баттулгын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Худалдаа хөгжлийн банкийг өмөөрөх агуулга бүхий олон нийтийг турхирах агуулга бүтээж, цацах зэргээр ард түмний тархийг угаах ажил улам эрчимжих хандлагатай байна. Ц.Элбэгдорж Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар төрийн дээд албан тушаал, шүүх эрх мэдэл дэх нөлөөгөө Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгох замаар сольж, Эрдэнэт үйлдвэр төдийгүй Дархан төмөрлөг, Хөтөл цемент, Төмөртэйн ордын төмөр зам зэрэг төрийн өмч шамшигдуулан хувьчилж авсан хэргээ халхавчилж үлдэх улстөр хийж байгаа явдалд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, иргэд эсэргүүцлээ илэрхийлж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид цаашид сурвалжлан хүргэх болно.

 

 

 

 

 

Э.Цэцэг

Нэгдсэн эмнэлгийнхэн мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгохыг захилаа

$
0
0

TOK_7883_4414594076Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзлаа. Миеэгомбын Энхболд Хотын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүрэн хувьчлалыг хийж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийг Удирдлагын менежментийн гэрээгээр шилжүүлж ажиллуулсан байна. Үүний үр дүнд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг өдгөөг хүртэл амжилттай сайн ажиллаж байгааг Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ онцоллоо. Тэрбээр Миеэгомбын Энхболд даргын ээж Цэдэв ‎1977-1991 онд энэ эмнэлэгт сүрьеэгийн тасгийн эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хэмээн дурсамжаасаа хуваалцлаа.

 
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг улсаас төсөв авалгүйгээр төрөөс иргэдэд үзүүлдэг бүх үйлчилгээг үзүүлж байгаа юм. Тиймээс энэ сайхан гарцыг нээж өгсөн Миеэгомбын Энхболдод эмч, эмнэлгийн ажилтнууд талархлаа илэрхийллээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд эрүүл мэнд, боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулж ажиллахаа энэ үеэр хэлсэн. Ялангуяа эмч, багшийг эрхэмлэн дээдэлдэг нийгмийг цогцлоох, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхээр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тусгасанд эмч нар баяртай байна. Түүнчлэн 10 жилийн өмнө хэрэгжүүлж байсан “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг үргэлжлүүлэх санаачилгыг дэмжиж буйгаа эмч нар илэрхийлэв. Тиймээс эмч, ажилтнууд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод амжилт хүсч, мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгохыг захилаа.

 

 

 

 

TOK_7869_952341448

Бат инженерийн блогоос

$
0
0

Bat OyungerelХямралын загалмайлсан эцэг
Дайны дараа европчууд Америк руу цагаачлах уу, Аргентин руу цагаачлах уу, аль нь дээр вэ хэмээн шийдэж ядан тээнэгэлздэг байсан гэвэл та нар итгэх үү?

2-р дайнаас асар их олз олсон 2 л улс байдаг юм. Нэг нь АНУ, нөгөө нь Аргентин. Европ, Ази, Хойд Африк даяараа байлдаж байх зуур хойд өмнөд америкт нам тайван байсан нь дайтаж буй талуудад хүнс нийлүүлж асар ихээр баяжих боломжийг олгожээ. Хөдөө аж ахуй нь л дангаараа шахуу тэр  их ашиг орлогыг оруулсан хэрэг. Дайтаж буй талууд юун яасан тариа будаа, мах ногоотой манатай байсан нь тэдэнд том боломж нээжээ. АНУ, Аргентин хоёр дайнаас үнэхээр мөнгөжиж чадсан гэдэг. Гэвч дайны дараагаас л тэдний зам салсан билээ. Генерал Эйзэнхаур Америкийг замжуулж, технологижуулан орчин үеийн хөгжил рүү нь түлхсэн бол хурандаа Хуан Перон Аргентийг халамжилж, эдийн засгийг нь буцаан төржүүлж, эцэст нь юу болгосоныг энд дурьдаад ч яахав. Та нар бараг мэднэ.

Өнөөдөр Монголчууд хямарч байна. Их идсэнээсээ болж гэдэс нь базлан, ууснаасаа болж тархи нь заадлаараа янгинаж, одоо гэрийнхээ хүнд загнуулан төгрөгнийхөө ханшаар хошногоо эргэтэл зад гүйлгэн сууна. Хямралын буруутан болох захын хар овоохойгоор “Хаан жимс” амралтын хүрэн дүнзэн байшинг тодруулан баахан улс төржсөн боловч цорын ганц шалтгаан нь бас тэр бишийг бид өнөөдөр л мэдэрч эхэлж байна. Гэвч яг юунаас болоод байнаа. Бас л тодорхойгүй хэвээр.

90-д оны ирээдүй баргар, эрээн бараан амьдралыг Энхбаярын их өрийг тэглэлээ гэсэн мэдээ сэргээж өгтөл Монголын эдийн засаг бараг зогсонги байлаа. Алдагдалтай аж ахуйнууд их хувьчлалаар хувьд очсон ч татвар төлөх байтугай талаас илүү нь тарж алга болсон үе байсан юм. Гончигдоржийн зараалаар Энхбаяртай уулзсан Баярцогт, Сайханбилэг нарын хийсэн тохиролцоогоор  их хувьчлалыг буцаахгүй болсон нь хувийнханд сэргэх урам өгөв. Энхбаяр улсын мэдэлд алдагдал үйлдвэрлэн хий эргэж байсан АПУ, СББ, ХХБ, Говийг мэнэжмэнт сайтай нөхдүүдэд хувьчлан өгсөн нь өдгөө дэлхийн тэрбумтнуудыг төрүүлдэг томоохон бизнесүүд болцгоожээ. Мянганы зам эхэлж олон аймагт тоос шороогүй хүрэх боломж нээгдэв. Эдийн засаг илт сэргэж төрийн сан зузаарахын хэрээр төр томорч, төр томрохын хэрээр авилгалын шарилж монгол даяар жигд сайхан халиуран ургалаа. 2004 он гарч сонгууль эхлэв.

2000 онд хосоо шувтруулан төрөөс хөөгдсөн Ардчилсан Нам ард түмэнд анхны марихуаныг нь хорлонтойгоор сорууллаа. 10000 төгрөг хүүхэд бүрд! Гурил шуудай нь 3500-5000 байсан нийгэмд энэ бол жинхэнэ тэсрэх бөмбөг байсан юм. Энэ амлалт олон хүүхэдтэй малчин айлын хувьд сард нэг морин тэрэг дүүрэн 25 кг-н шуудайтай гурил болж харагдав. Сонгууль бөөн будилаан болж болж нэг юм МАХН давж АН унасангүй тэнцлээ. Энэ удаад Энхсайханы ялалтын сокыг эхэлж уух ээлж Элбэгдоржид ирэв. 96 оны хариу ч гэж харж болохоор.

Сонгууль улс төр ч яахав. 10000 төгрөгний эдийн засгийн импакт дэндүү нүсэр боллоо. Нэг сая хүүхдэд өгөх мөнгө ч яахав. Бага хэрэг. Харин үүнийг дагасан инфляц, үнийн өсөлт эдийн засгийг хэцүүдүүлэх нь ойлгомжтой болж ирлээ. Малчид малаа махлахгүйгээр мөнгөтэй байх боломж бүрдсэнээр мал өсөж эхлэв. Мал өссөн ч тэд хэрэгцээнээсээ илүүг нь нядлах нь багасч үр дүнд нь махны үнэ эрчимтэй нэмэгдлээ. Хот хүрээнд хүүхдийнхээ мөнгөөр голоо зогоогоод байгаад байх боломж бүрдмэгц 70-80-д онд эвлэлийн илгээлтээр хөдөө хөөгдсөн хулхи малчид голдуу айлууд олноороо нийслэл, төв суурингуудад нүүн ирж шивээлэн бууж эхэлвээ. Тэд МХЗЭ, мал 2-оос болж үрэгдсэн амьдрал, үгүй болсон цаг хугацаагаа үр удамдаа залгамжлуулахыг хүссэнгүй. Анхны боломж гармагц л хот руу дайран орж ирцгээлээ. Хот руу нүүхээсээ өмнө үлдсэн цөөхөн малаа зараад ганц ганц эксэл авч унацгаасан нь Улаанбаатрын их түгжрэлийн суурийг тавьсан билээ. Зүгээр л уулзвар нэвтрэх соёлд суралцаагүйгээс анхны түгжрэлүүд эхэлсэн юм. Утаа ч энэ үеээс хоолойнд илт мэдрэгдэж эхэллээ. Тун удалгүй 10000 төгрөгийн халамж нь ч өөрөө инфляцад цохиулж 20000 болов.

2007 онд стратегич С.Баяр төрд гарав.  МАХН-аа МАН болгож коммунист нэрээ албан ёсоор цуцлав. С.Баярын төлөвлөгөө анхнаасаа л тодорхой байлаа. Тэр эдийн засгийн өсөлтийг гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар сэргээхээр төлөвлөж байв. Учир нь олон жил сэмэртэл нь захласан уул уурхайн данга хөзөр түүний гарт ороод ирсэн байлаа. Гэвч АН-ынхан муугүй хөзөрчид гэдгээ дахин харуулж сонгуулиар бараг л гал (хос түүз) гаргаж шидэв. Хүүхдийн 20000 дээр нэмэх нь иргэн бүрд сая төгрөгний хувьцаа. Төлөвлөгөөгөө ямар ч үнээр хамаагүй биелүүлэхээр шийдсэн МАН зөрүүлээд 1.5 сая төгрөг бэлэн мөнгөөр амлав. Гэрлэсэн хос бүрд 500 мянга. Сонгууль энэ удаад найр биш нанчилдаан болов. Нанчилдаан нь намналцаан болов. Улаанбаатарт онц байдал зарлагдаж хуягт тэрэг төв зам дээр зогслоо. Энэ үед Түвшинбаяр олимпийн алт авчирч түвшин баяртай цагийг сэргээгээгүйсэн бол юу болж дуусах байсныг та бид мэднэ гэж үү. Хэрхэх байсныг ганцхүү тэнгэр л мэдэх байсан буйзаа.

Бужигнаан намжиж зөвшилцөөн эхэллээ. Сайдууд мөрөөдлийн сандлуудаа ч сайхан найртай хуваан авцгаав. Сонгуулийн амлалтуудаа ч хамтран “биелүүлж” эхлэв. Хүүхдийн 20 мянга, Хүний хөгжлийн 21 мянга, эхийн одонгийн 100-200 мянга, үдийн цай, Шинэ гэр бүл, шинэ хүүхэд, шинэ өндөр настан, шинэ өөр юу юу ч билээ.  Аан тийм, сураг нь гардаг ч бараа нь харагддаггүй 1072 ширхэг хувьцаа. Өгсөн халамжийг хэрэглэлгүй цааш нь хийсээр 4 хүүхэдтэй манайх гэдэг айлыг банкны хүүтэйгээ нийлээд бараг 15 орчим сая төгрөгөөр 10-д жилийн дотор төр хүчээр халамжилж орхив. Эхнэр бид 2 ч яахав төрийнхөө “ач”-ийг хариулж дарга нартаа дураараа дургих боломжийг нь  4, 4 жилээр олгосоор. Харин дарга нар маань давраад биднийг ажилгүй болгож холгосоор сүүлдээ сайдаа магтсангүй гэж шоронд хийв.

Ард түмэн сайд дарга нарын тэжээвэр pet болж хувирав. Хуц гэвэл хуцаад хурхир гэвэл хурхирч байдаг болцгоов. Залхуурал үндэсний соёл болтлоо цэцэглэлээ. Хийсэн бүтээсэн нь байвч хийхгүйтэй адилхан үнэлэгдэх тул тэгэсгээд сэхээтнүүдийн идэвх буурлаа. Эдийн засгийн өсөлтийг экскваторын шанагдалтын тоо л тодорхойлох хэмжээнд уул уурхайгаас Монгол улс хараат боллоо.  Гадныхантай гайгүй гэрээ байгуулж байж олж ирсэн мөнгөө дараагийн хөрөнгө оруулалтандаа нөөцлөх ухаан дутаж халамжинд тарааснаас Оюу Толгойн гэрээ ажил таг зогсов. Рио Гранд гол Мексикчүүдийн мөрөөдлийг хашиж хаадаг шиг Рио Тинто компани Монголыг доллараас тусгаарлан хашиж буланд шахав.

Тэгэж байтал оюутны 70000 сангийн яаман дээр аянга болон буулаа. Онцчуудыг бүтэн даадаг тэтгэлэг хааяагүй байдаг ч энэ бол хаана ч байхгүй, байгаагүй нүсэр халамж байлаа. Социализмын үед бүх оюутан тэтгэлэгтэй байсан ч бүгд шилдэгт нарийн шүүлтээр шигшигдэж байж дотоодын 15000, гадаадын 2000 орчим оюутны нэг болдог байсан үе гэдгийг сана. 80-д оны дунд үед хамгийн оргил үедээ л жилд 800 орчим оюутан гадаад явж байсныг УИД-д орж румын бэлтгэлийн хувцасанд очерлож байхдаа би мэдэж авч билээ. Ер нь бол 70 мянгын халамж оюутандаа наалдсан эсэх нь ёстой бүү мэд юутай ч үндэсний спирт, архи, пиавны бизнесээс дэлхийн хэмжээний анхны хоёр Монгол тэрбумтан төрсөн мэдээ 2014 оны сүүлчээр биднийг огшуулж билээ.
Хаягаа олоогүй халамж бол яг үнэндээ Монголыг удирддаг 500 гэр бүлийн хэдэн хүнд сандал олж өгөх, нам төрийн ордны нарийн тоостой хивсэн дээгүүр намс намс алхах эрхийг нээж өгөхөд л хэрэгтэй зүйл.  Нэгэнт төр авсан хүнд түүн шиг хэрэггүй юм уул нь байхгүй. Гэвч яалтай.

С.Баярын хөмхийгөө зуун байж байгуулсан засгийн газрын нэг том ололт нь уул уурхайг үнэнгээсээ хөдөлгөж чадсан явдал билээ. Үүнд хөрш хятадын эдийн засгийн өсөлт, австралийн үер гээд олон хүчин зүйл давхар нөлөөтэй.  Баярын амжилтын гол нууц нь сонгуульд ялсан хэрнээ сөрөг хүчнээ хажуудаа авч ажлаар даран завгүй болгоод сонгуулийн ялагдлын уурыг нь сарниаж чадсан нь хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтвортой байдлын баталгаа болж харагдсан явдал байлаа.  Мөнгө нэг хэсэг бороо шиг орсон ч  ахадсан мөрөөдлүүдээсээ болоод манан шиг замхарсан билээ. Мөнгөтэй болоод ирмэгц л Монголчуудын цээж баяны өвчин дээр дооргүй сэдэрсэн. 9 тэрбум доллар өгвөл аж үйлдвэрийн парк гээчийг барьвал чиг барилаа. Төмөр замыг хувийнхан барина гэж ямар балдууш нь байсын. Мөнгөтэйгөөрөө улс л барьчихъя. Алсдаа хятадтай байлдахдаа л нэг байлдах тул нэгмөсөн өргөн царигаар л барина. Та нарын тооцоо юу юмб. Энэ сумын засаг дарга нар гээд нэг сонгуульд мал шиг гүйдэг хэрнээ малчин шиг амьдралтай гарууд байна. Тэдэндээ засгийн удирдлагын ордонг нь ганц нэг заалтай барьж өгье. Нэг суманд 15 тэрбум төгрөг давай. Бүх аймгаа хар замаар холбоно. Гэх мэтээр миний мэдэх ганц хоёр сайдын хэмжээнд л гэхэд замбараагүй тоон дүнтэй том том амбицууд босож ирэв.  Мэдээж мөнгөөр, мөнгө байхгүй бол зээлээр. Хэн ч бартераар, бага мөнгөөр их ажил бүтээхээр төрд орж ирэхээ болив. Ардчилалын сүүлчийн найдвар Үүл баатар хүртэл хотын дарга болмогцоо хогны уут гэдэг үнэтэй хог тарааж өөрийнхөө хорин хэдэн жил үсчин байж хуримтлуулсан улс төрийн капиталаа хог дээр чулуудайдчихав.

Төрд итгэх итгэл найдвар хавтгайгаараа уналаа. Захын хар овоохойд тодорсон “хаан жимс”-ний байшингийн эзнийг шоглосоор байгаад засгаас татаад унагаачихав. Гэвч хямрал үргэлжилсээр. Мэдээж үргэлжилж л таарна. Учир нь хямрал дан ганц түүнээс болоогүй. Бас шинээрээ сайхнаараа байгаа ерөнхий сайд ч хямралын шалтгаан биш тул түүнийг сольсон ч хямарсаар л байх болно.

Алтанхуягийн хувьд засгийн газраа ганцаараа удирдаж 3 долоо хоноод л уналаа. Эхлээд засгаасаа талыг нь гарга гэсэн шахаанд орж гаргангуут нь МАН-тай хавсарч хийсэн мэхэнд орж унав. Болд сайд тамгаа Ерөнхийлөгчийн зөвлөхөд зүгээр өгчихсөн бол засаг бүхлээрээ унахгүй ч байх боломж бол байсан л байж гэж засгийн бүтцийн өөрчлөлтийн яамдын нэр уснаас анзаарсан. Гэвч болсон юм болоод л өнгөрлөө.
Алтанхуягийн засгийн газар 3 ерөнхий сайдтай байснаас болж маш зовлонтой байсан нь үнэн. Тэр засгийн газарт Алтанхуягаас гадна Жэнко, Портуун гэж ерөнхий сайдууд байлаа. Дор дороо мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалттай тийм ерөнхий сайдуудыг удирдах боломж байсан эсэхэд би одоо ч эргэлздэг. Тохиролцооны томилгооны л сүүдэр байх.

Бонд гаргаж өр тавьсан боловч түүний төлбөрийн хугацаа болоогүй тул чингис бондыг хямралд буруутгах шалтаг олоход хүнд. Мэдээж зарцуулалт асар буруу байсан. Очиж очиж 888 байхдаа ч яахав дээ. Бидний аз болоход 1.5 тэрбумханы бондоор тоглосоныхоо ачаар 5-10 тэрбумын өр тавих нүүргүй болж ирээдүй хойч маань аврагдах шив. Монголын крединт рэйтингийг унагааж өгч цаашдын асар их өр зээлнээс аварлаа. They were perfectly brilliant, thank you very much.

Дээгүүр ийм байхад доогуур паралич байдал хавтгай байв. 2012 оны 11 сард томилогдсон МИАТ-н захирал компаниа өөрөө удирдаад дөнгөж 3 сар болж байна. Гэвч бас л халаа сэлгээнд өртөх шахлаа. Өмнөх 2 жилд МИАТ-г Энхтайвны гүүрний дэргэдээс гардан удирдаж байсныг бүгд мэднэ. Үр дүн нь өнөөгийн мухардал. МИАТ ч яахав. Засгийн компани. Засаг нь босгоно гэвэл босгоод боож унагаана гэвэл унагаагаад зарна гэвэл зарна л биз. Миний мэдэх газруудад л ийм байсан юм чинь улс орны хэмжээгээр зураг гаргаж харъя гэвэл ардчилалынхан, ардын намынхны хийсэн хоёр том понарам зургийг нийлүүлсэнээс ч том зураг гарч магадгүй л юм. Базарваань.

Хятадад шинэ удирдагч Ши гарав. Авилгалтай тэмцэхээ зарлалаа. Хятадад авилгыг бэлэн мөнгөөр бус байр буюу үл хөдлөх хөрөнгөөр өгдөг байсан бололтой. Хуулиар нэг айл нэг хотод нэг л байртай байх ёстой тул авилгын байруудыг өөр өөр хотод өгч эхэлжээ. Хятадын дундаж дарга л янз бүрийн хотуудад 40-50 байртай болсон нь үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлийг үндэсний хэмжээнд нэгтгэсэн ажлын  үр дүнд ил болов. Хятадын дарга нар агшив. Цааз элбэгшив. Үүнийг дагаад хятадад үл хөдлөх хөрөнгийн эрэлт огцом уналаа. Барилгын үндсэн түүхий эд болох гангийн эрэлт буурав. Гангийн эрэлтийн бууралтыг дагаад манай коксжих нүүрс шороо боллоо. Хятад том эдийн засаг тул системийн засвартаа том зардал гаргаж, түүнийхээ пянг дааж чадлаа. Харин Монгол л  чирэгдэн элгээрээ мөлхөхдөө тулав.

Монголд бас авилгалтай тэмцэв. Авилгал өгсөнийг, авсаныг заримдаа өгөөгүйг нь ч АТГ-р айлгаж орхив. Шударгаар өрсөлдөөд шовхоо үзсэнээс АТГ-д ховлож төрийн зардлаар өрсөлдөгчөө замаасаа зайлуулах нь хамаагүй амар хямд арга зам болж хувирлаа. АТГ ирсэн мэдээлэл бүрд нухацтай хандан, шалгаж мухарлах үүрэгтэй. Ажил нь тэр юм. АТГ өөрөө ч мэдэлгүй улс төр, бизнесийн шударга бус өрсөлдөөний багаж болж орхив. Үр дүнд нь авилгалтай хийх тэмцэл утгаа алдаж эхэллээ. Шальдар бульдар жиргээг хүртэл АТГ-д ховлож суудаг, дүү нь ажилладаг АТГ-с гаргуулсан тодорхойлолтоор жиргээчийг шүүх дээр ялдаг сайдтай болов. Тэндэр булаалдсан компаниуд, сандал булаалдсан дарга нар нэгнээ ховлож хорлох нь хэрээс хэтрэв. Олон мөрөөрөө бизнесмэн намс хийн агшлаа. Тэд төртэй бизнес хийхээс цааргалах болов. Гай болж гэрээ хийсэн дарга нь өөр хэргээр ч хамаагүй АТГ-д дуудагдвал түүний бизнесийг ч бас зүгээр байлгахгүй нь тодорхой болж ирмэгц бизнесийн тэлэлтийн плануудаа хойш нь тавьцгааж эхлэв. Ажлын байр шинээр нэмж үүсгэх олон төлөвлөгөө on hold болон царцлаа. Айж эмээлгүй эргэлдүүлж байсан мөнгөнүүдээ ч гудсан дороо нууцгаав. Зарим тооцоогоор 2-3 тэрбум доллар нууц байдалд орж, эргэлтээс татагдан тэр хэрээр улсын эдийн засаг агшсан байна.

За томчуудын толхилцоон ч яахав. Төрийн бужигнаан ард түмний амьдрал дээр яаж бууж байгааг харъя. Ганц үгээр хэлэхэд шинээр засаглагчдын цомхотгол, хэмнэлт, бүсээ чангалалт гэсэн дуу тасгийн пулементны жигдхэн тургиа шиг л тачигнаж байна.  Хэмнэлт ч хийнэ л гэнэ. Мөнгө хэрэгтэй л гэнэ. Нөгөө сайн эрсийн агуу мөрөөдлийг биелүүлэх мөнгө хэрэгтэй бололтой. 2013 оноос эрчээ авч одоо ид хурдандаа орж байгаа цомхотгол, халаа сэлгээний давалгаа л эдийн засагт хамгийн сөрөг үр дүн дуудаад байна. Хэний ч ажлын байр баталгаагүй болоод ирэхийн цагт үл хөдлөх хөрөнгийн зах зээл дагаад уналтанд орчихлоо. Ажлын байрны баталгаа алдагдсанаас айсан агшилтаас болж байр авах, моргэжийн гэрээнд итгэлтэй зоригтой гарын үсэг зурагчдын тоо эрс цөөрлөө. Барилгын салбар бажгадаж эхлэв. Үнээ буулгасан ч ажлын байрны баталгаа сэргээгүй тул үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт нь уруудсаар. Асар их зээлээр тэтгэсэн барилгын салбарынх нь хөөс хагарч, өрөм нь шалчийж эхэлмэгц банкууд сандарч эхлэв. Банк, барилга, худалдан авагч гэсэн чухал хэлхээсийн нэг тулгуурыг хөрөөдөж хаясан намчин, фракцчид бие биенээсээ өрсөн нэгэндээ бурууг тохохоор уралдацгаав. Ингэхдээ засгаа сольж тэр мөчирийг тайран хаях хөрөөг улам л ирлэж орхилоо.  Цомхотгол, халаа сэлгээ, үүсгээгүй ажлын байр бүхэн монголын бизнесүүдийн худалдан авагчийн тоог цөөрүүлэх, монголын бизнестэй хийж буй дайн юм. Энэ дайнд намууд ялж, над мэт нь ялагдав.

Харвардын шинэхэн төгсөгч Элбэгдоржтой 2003 оны намар МЗХ-ны 310 тоот дахь Эрх чөлөө төвийн өрөөнд нэлээд хэдэн удаа ярилцан суудаг байв. Мань хүн Нүүх үү Үлдэх үү алдарт лекцийнхээ content development дээр ид ажиллаж надаас мэргэжилийн хүний хувьд агаарын хаабын талаар асууж тодруулж байсан юм.  Бид хөгжлийн тухай, Хар Хорины тухай, засгийн зарчмын тухай сэтгэл хөдлөм зүйлс олныг ярилцсан.
Эби нэг удаа надаас асууж байна
‘Монголын хөгжлийн хамгийн том дайсан юу вэ’
‘Популизм’ гэж би бодох ч үгүй шууд хариуллаа. Тэр санал нийлж байгаагаа илэрхийлж толгой дохиод, ноот бичдэг дөрвөлжин жижиг цаасан дээрээ юм тэмдэглэж авлаа.
Тиймээ миний хариулт бэлэн байсан юм. Тэр үед би Мадоннагийн Don’t Cry For Me Argentina дууг хэдийнээ сонсоод хямралын загалмайлсан эцэг Хуан Пероны тухай нэлээд судалчихсан байлаа.
Энэ ярианаас хойш яг 9 сарын дараа ардчилсан нам хүүхдийн 10000-г зарлан, яг 69 сарын дараа Элбэгдорж дарга үндэсний эцгээр тодорсон юм даа.

Үргэлжлэл … “Магеллан хаагуур гарах вэ


УРАН ЗОХИОЛЫН ЦАГ

$
0
0

AltantsetsegОрчуулагч Дамдинжавын Алтанцэцэг япон хэлнээс богино өгүүллэг орчуулан хөрвүүлж, олон нийтийн сонирхлыг татаж байгаа. Манай сайт орчуулагч Д.Алтанцэцэгийн “Канар бялзуухай” өгүүллэгийг уншигчиддаа хүргэж байна.
Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо.
Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрлээ. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л…
Та хэлж байсан даа. “Та эхнэртэй хүн, би нөхөртэй хүн, одоо салъя даа. Ядаж танд эхнэр байхгүй байсансан бол…Энэ бялзуухайг би танд миний дурсамж болгон бэлэг барья. Хар даа. Энэ хоёр канар бялзуухай эхнэр нөхөр хоёр юм шүү дээ. Гэхдээ хаанахын ч юм шувууны дэлгүүр эм, эр бялзуухайг хаа нэгтэйгээс барьж ирээд зүгээр л хамт торонд хийчихсэн юм. Бялзуухайнууд юугаа мэдэх билээ. Юутай ч эднийг харан намайг дурсан санаарай. Амьд амьтан бэлгэнд өгөх хачин байх л даа. Гэвч бидний дурсамж ч амьд сэрүүн байгаа шүү дээ. Энэ бялзуухайнууд хэзээ нэгэн цагт үхэх биз ээ. Бид хоёрын дундах бидний дурсамж ч гэсэн мөхөх хэрэгтэй цаг нь ирэх аваас мөхүүлэн төгсгөл болгоё доо” гэж.
Одоо тэрхүү бялзуухайнууд маань үхлийн ирмэгт тулаад байна. Тэжээх хүн байхгүй болсон юм. Ядуу тарчиг, болхи зураач би энэ турьхан жижиг шувуудыг яахин тэжээж чадах билээ. Танд шулуухан хэлье. Бялзуухайг харж асарч байсан эхнэр минь нас барсан юм. Эхнэр нас барахад бялзуухайнууд хүртэл үхэхэд хүрэх гэж дээ. Бодоод үзвэл эзэгтэй, таны тухай дурсамжийг надад хадгалж үлдээж өгсөн маань эхнэр минь байсан юм уу даа.
Би бялзуухайг тэнгэрт нь суллан тавьдаг юм бил үү гэж бодсон юм. Гэвч эхнэрийг минь нас барснаас хойш бялзуухайнууд бас гэнэт мэдэгдэхүйц сульдаж далавч жигүүр нь ч эцэж доройтсон мэт харагдана. Тэгээд ч энэ бялзуухайнууд тэнгэр гэдгийг мэдэхгүй л дээ. Энэ хотод ч, ойр хавийн ой модонд ч энэ хоёртой сүрэглэн амьдрах найз шувууд нэг ч үгүй. Хэрэв хоёр шувуу салан нисэж одвол нэг нэгээрээ үхээд өгөх биз ээ. Тэгээд ч та, ердөө л шувууны дэлгүүрийн хүн нэг эм бялзуухай, нэг эр бялзуухайг хаа нэг газраас барьж аваад нэг торонд хийсэн юм гэж хэлж байсан даа.
Хэдий тийм авч шувууны дэлгүүрт ч зармааргүй байна. Таны бэлэглэсэн шувуу шүү дээ. Танд бас буцааж өгмөөргүй байна. Эхнэрийн минь тэжээж байсан шувуу шүү дээ. Тэгээд ч аль хэдийн мартагдсан байж магадгүй эдгээр бялзуухай танд дараа л болох биз ээ.
Дахин хэлэхийг минь өршөөн соёрхоно уу. Эхнэр маань байсан болохоор энэ бялзуухайнууд өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байж чадсан юм. Таны тухай дурсамжууд ч. Тийм болохоор эзэгтэй, би энэ шувууг эхнэртээ зориулан тэнгэрийн оронд хүргэмээр байна. Зөвхөн дан ганц дурсамж ч биш. Яагаад би тан шиг хүнд дурлаж чадсан юм бол? Эхнэр минь байсан болоод тэр биш үү. Эхнэр минь надад өдөр тутмын аж амьдралын элдэв бэрхшээл зовлонг ор тас мартуулж өгсөн юм. Амьдралын тал хэсгийг харуулахгүй байлгаж өгсөн юм. Тиймгүй бол би лав тан шиг бүсгүй уруу эгцлэн харах зүрх хүрэлгүй харцаа буруулах юм уу, доош тонгойчих байсан биз ээ.
Эзэгтэй, бялзуухайнуудын амийг тасалж эхнэрийн булшинд булахыг зөвшөөрч хайрлана биз дээ.

Кавабата Ясүнари, 1924 он, Япон.

УНТАХДАА, СЭРЭХДЭЭ Ч ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БАЙХЫГ Dermastetik ЗӨВЛӨЖ БАЙНА

$
0
0

12064019_1226709194022852_225493754_nЭмэгтэй хүн бүр өөрсдийн хэмжээнд цаг үргэлж мөнхийн гоо сайхны эрэл хайгуул, оролдлого хийж байдаг ч харамсалтай нь тэр бүр санасан үр дүндээ хүрч чаддаггүй. Тиймээс бид дэлхийн түвшинд хийгдэж буй орчин үеийн гоо заслын хамгийн эрүүл бөгөөд аюулгүй аргуудаас мэргэжлийн эмчээс зөвлөгөө авснаа хүргэж байна. Сүүлийн үед арьс гоо заслын салбарт хамгийн эрэлттэй байгаа үйлчилгээ болон тэдгээрийн үр дүн, ахиц дэвшлийн талаар Европын холбооны орнуудад болон Солонгос улсад сурч мэргэшсэн “Дермастетик”эмнэлгийн гоо заслын эмч А.Хатанзултай ярилцлаа.
-    Хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа лазер эмчилгээний төрлүүдээс товч танилцуулж, үр дүнгийнх нь талаар зөвлөгөө өгнө үү?
-    Лазер технологи бидний арьсны гадаад өнгө үзэмж болон харагдах байдал нь эрүүл амьдралын хэв маяг болон байнгын арчилгаа мөн арьсанд тохиромжтой эмчилгээ үйлчилгээ сонгохоос ихээхэн шалтгаалдаг. Лазер эмчилгээ нь анагаах ухааны салбарт 25 жил орчим ашиглагдаж байгаа бөгөөд гоо заслын эмчилгээний салбарт улам дэвшин олон төрөлд хуваагдан илүү ихээр сайжран гарсаар байгаа. Арьсны олон төрлийн эмгэг асуудлуудыг эмчлэх боломжтой бөгөөд эсийг электоромагнетикийн үелзлэлээр сэргээх залуужуулах эмчилгээ юм. CO2 FRACTIONAL LASER бусад лазераар эмчлэгдэх боломжгүй байсан бүх төрлийн сорви, арьсны нүхжилт, язралт, арьсны хөгшрөлтийг өндөр үр дүнтэй эмчлэх нэг эмчилгээ юм. Энэ технологи нь өнгөрсөн 10 жилд гарсан арьсны гадаргууг эмчлэх хамгийн оновчтой эмчилгээ ба лазераар эмчлүүлэгчдийн арьсны гадаргууг нэг бүрчлэн сканердаж хийгддэг учраас энэ нь шинэ коллаген үүсэх явцыг идэвхжүүлж, эмчлэгдсэн талбайнууд микро дулааны олон мянган бүсүүдийг шинээр үүсгэн илүү эрүүл толигор залуу шинэ арьстай болох  үр дүнд хүргэдэг юм. Арьсны хийгдэх хэсгээс хамааран янз бүрийн хэмжээ давтамжтай хийгдэнэ. IPL эрчимт хийн гэрлийн богино долгион бөгөөд өргөссөн хялгасан судас /аалзан венийн судаснууд/ хацар хамрын угалзны гэх мэт сэвх нөсөө толбо, тослогийн тэнцвэрт биш байдал, нүүр болон биеийн илүүдэл шар үсний ургалт арилгах мөн батгашилт зэргийг эмчлэх хамгийн сайн эмчилгээ бөгөөд коллаген эластин сэргэж, арьс өнгөлөг залуу болдог.
-    Унтахдаа ч, сэрэхдээ ч үргэлж үзэсгэлэнтэй байхыг хүсдэггүй эмэгтэйчүүд байхгүй байх. Танай эмнэлэгт хийгдэж байгаа удаан хугацааны тогтолттой нүүр будалт буюу гоо заслын шивээсний талаар таниас сонирхмоор байна?
-    Хүн бүр тухайн цаг хугацаанаас хамаарахгүйгээр үргэлж гоо сайхан харагдахыг хүсдэг нь мэдээж. Гэвч бид үргэлж тийм байж чадах нь ховор бөгөөд маш их цаг зарцуулах болдог. Мөн өглөөний нүүр будалт бүтэн өдөр тэр хэвээрээ байх нь юу л бол. Энэ асуудлуудыг бидэнд шийдэж өгөх шилдэг арга бол permanent make up юм. Хийгдэх арга нь нэг төрлийн шивээсний төрөл боловч бусад түгээмэл хийгддэг шивээснээс ялгаатай нь химийн найрлагатай болон бэхэн будгаар хийгддэггүйгээс гадна энгийн шивээсийг бодвол арьсны маш өнгөц давхаргад хийгддэгээрээ онцлогтой. Тиймээс гол нь харагдах байдал маш натураль бөгөөд пигментний өнгүүд нь хүний арьсанд маш сайн тохирч өөрийн мэт харагдуулдаг.
-    Алдарт дуучин Бейонсегийн сонгосон нялх хүүхдийнх мэт булбарай цайвар шингэн арьстай болгох шинэ сүүлийн үеийн эмчилгээний талаар та мэргэжлийн зөвлөгөө өгч болох уу?
-    cinderella +lution+vitamin c- buyu baby skin тарилга нь дархлааны тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, меланины исэлдлийг задлан чөлөөт радикалуудыг тогтворжуулж арьсыг цайруулан илүү залуу харагдуулах ба арьсыг бүхэлд нь сэргээж өнгөлөг гэгээлэг болгодог. Арьсны уян хатан чанарыг сайжруулж, үрчлээсийг багасгадаг өдөр тутмын ажлын дараа ядарсан царайгүй мэт мэдрэмж төрнө. Биеийн өөхийг мөн үр дүнтэй багасгах нөлөө үзүүлдэг хөгшрөлтийг хүчтэй сааруулах нөлөө үзүүлэх ба цусан дахь глюкозийг тэнцвэржүүлнэ. Энэ үйлчилгээнд орохдоо эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмчийн хяналтанд заавар зөвлөгөө авсны дагуу хамрагдах ёстой.
-    Гоо  сайхны мэс заслаас өөр нүүрний арьсыг өргөх аюулгүй бөгөөд үр дүнтэй сонголт хайсаар байгаа бүсгүйчүүдэд зөвлөх үйлчилгээ юу байна вэ?
-    thread lifting буюу коллаген болон алтан утас суулгах гоо заслын үйлчилгээ нь аюул эрсдэлгүй үйлчлүүлэгчдийн маань хамгийн ихээр сонгон үйлчлүүлдэг үйлчилгээ болоод байна. Энэ салбарт 10 гаруй жил хэрэглэгдэж байгаа бас мэс хүргэхгүй сорви үүсэхгүй мөн эдгэрэх хугацаа бараг шаардахгүй богино хугацаанд хийгдэнэ. Газар дээрээ үр дүнгээ харуулдагаараа гайхалтай давуу талтай байдаг.Арьсан дор хүний үс шиг нарийн ширхэгтэй хайлдаг алтан болон коллаген утсыг уян зүүний тусламжтай суулгах бөгөөд ингэснээр арьсанд коллаген нөхөн төлжих явцыг сэдрээж, цусны олон тооны жижиг судлуудыг сэргээж арьсыг уян хатан болгож чангаруулан түүний арьсанд байх хугацаанд арьсны хөгшрөлтийн явцыг зогсоодог. Коллаген бол арьсны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд арьсыг толийлгож гэмтлийг засдаг.
-    Монголчууд уур амьсгалын нөлөөллөөр хуурай эмзэг арьстай. Энгийн гоо сайхан иллэг хийлгэсэн ч буцаад хуурайшиж эмзэгшээд байдаг. Үүнд хамгийн оновчтой үр дүнтэй эмчилгээг та санал болговол?
-    Цаг агаарын нөлөөлөл арьсны онцлог мөн он цагийн нөлөөллөөр арьс даган хөгширч, коллаген болон уян хатан байдлаа алдаж чөлөөт радикалууд ихсэж байдаг. Үүнээс үүдэн үрчлээ үүсч нүүрний хэлбэр өөрчлөгддөг. Арьс сулардаг гэсэн үг. Бид энэ процессыг огт зогсоож чадахгүй ч удаашруулах бүрэн боломжтой. Өдөр бүр хэрэглээний косметик болон энгийн үйлчилгээний аргуудаар бид арьсанд хангалттай шим тэжээл чийг өгч чаддаггүй. Үүнд арьсны эхний давхарга зөвшөөрдөггүй бөгөөд зөвхөн тохиромжтой ЗМТ буюу радио долгионы аппаратны тусламжтайгаар арьсны нүх сүвүүд нээгдэж, арьсны гүний эсүүдэд нэвтрэн идэвхтэй найрлагуудыг өгч эд эсүүд сэргэн токсин ялгаран гарч, коллаген эластин нөхөгддөг. Арьсны гадаргуу жигдрэн амарч, өнгө орон сэргэдэг.
-    Мэсийн бус аргаар гиалуроны хүчил тарьж хамрны далий тэгшлэх, хамрын нуруу үзүүрийн өндөрлөх, уруулын хэлбэр засч зузааруулах, нүүрний унжсан ба хонхор хэсгийг дүүргэх мөн ботоксоор үрчлээ тэнийлгэх зэрэг өөр үйлчилгээнүүд хэр хугацаанд хийгддэг вэ? Өвдөх үү? Сөрөг нөлөө нь юу бол?
-    Бүх төрлийн лазер эмчилгээ мөн ботокс дүүргэгч тариа буюу filler (hyaluronic acid) утас тавих гэх мэт эдгээр мэсийн бус эмчилгээнүүдийг зөвхөн мэргэжлийн туршлагатай эмчийн зааврын дор эмнэлгийн нөхцөлд хийлгэх нь ямарваа нэг буруу хийснээс үүдэх сөрөг үр дагавараас сэргийлнэ. Энгийн гоо сайхны салонд эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь эмчлэх мэдлэггүй, лазер туяаны талаар ойлголт байхгүйгээс үр дүнгүй байх эсвэл арьсыг гэмтээх асуудал их гаргадаг бөгөөд гоо сайхны салонуудад эдгэр эмчилгээг хийх нь хориотой. Эмчийн зүгээс зөв цаг хугацаанд зааврын дагуу мэргэжлийн түвшинд хийж, тухайн үйлчлүүлэгч нь заавар зөвлөгөөг мөрдөн хамтран ажилласнаар хүссэн үр дүнд хүрэх ба сөрөг үр дагавар гарахгүй.
-    Бидний асуултанд уйгагүй хариулж, зөвлөсөн таньд баярлалаа.

О.Хонгорзул

Дуучин Нара+Дуучин Бэке=???

$
0
0

Beki BadamgerelУИХ нэг хэсэг барилгачин, барималчин будагчин, шаварчин, бөхчин юу эсээр дүүрэв гэсэн шүүмж сонсогддог байсан бол энэ сонгуулиар мөн л дуучин, хуурчин хэн эс сонгуульд нэр дэвших нь вэ гэсэн халаглал цоо шинэ мэтээр дэгдэж байна. Нэг талаасаа УИХ гэдэг хууль тогтоох дээд байгууллага боловч нөгөө талаасаа ард түмний төлөөлөл гэдэг утгаараа дуучин ч юм уу жүжигчин, “бөхчин” /тамирчин/ хэн боловч сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой нь зүй.  Төлөөллийн байгууллагын хувьд төлөөллөө хангаж чадахгүй байх, хууль тогтоох байгууллагын хувьд хуулиа батлах, боловсруулах үүргээ гүйцэтгэж чадахгүй байх гэсэн тус тусдаа асуудал боловч аль нь мэдэгдэхгүй бантан зутан болчихоод байгаад л хэргийн учир оршиж байгаа болов уу.
Энэ удаагийн сонгуулийн хувьд ч хэдийгээр нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах хугацаа болоогүй байгаа ч дуучин Нара бараг хамгийн эхний салхийг хагалж, нэр дэвшинэ гэдгээ зарласнаар дуулианы бай болоод байгаа. Түүнийг баалах нэгэн байхад өөрийнхөөрөө энгийн, ил тод байр сууриа илэрхийлж байгаа нь чамгүй олон хүний дэмжлэгийг аваад байгаа. Гэтэл түүний араас яг түүний бие даан нэр дэвшинэ хэмээж буй Баянгол дүүрэг ноён Бондгор хэмээх дуучин мөн л нэр дэвшинэ гэж зарласан бас нэг шуугиан дэгдэв. Үүний өмнө дуучин Бэке буюу Мөнхбаяр гэгч залуу мөн бие даан нэр дэвших бодолтой байгаа гэсэн үг цухуйлгасан байсан болохоор “Толгой хоосон дуучид хүртэл УИХ-д санаархдаг болж” гэсэн шүүмж цахим орчинд дэгдээд байв. Аз болж ноён Бондгор өөрөө УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ өөрийн цахим хуудсаар албан ёсоор илэрхийлэв.
Гэвч дуучин Нара, Бэке нар УИХ-д нэр дэвшинэ гэсэн мэдэгдэл зарим нэгний эгдүүцлийг төрүүлсээр байна. Үүнд гандан бууршгүй Нара Монгол Улсын иргэн хэн боловч сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой хийгээд залуучуудын төлөөлөл УИХ-д сох дутаад байгааг зоригтойгоор илэрхийлсээр байгаа бол дуучин Бэке арай аядуу тайван аргыг сонгосон бололтой.
Тэрээр саяхан болсон Монголын эдийн засгийн форумд идэвхтэй оролцож, “УИХ-д нэр дэвших гээд элдэв  форумд гэнэт оролцдог болов уу” гэсэн сониуч нэгний асуултанд “Би энэ форумд зургаа дахь удаагаа оролцож байгаа шүү дээ” гэсхийсэн даруухан тайлбар хэлэнгээ гадны төлөөлөгчидтэй санал солилцсон шигээ явав.
Үнэндээ Бэке гэдэг дуучныг ямар хит дуу бүтээснийг олон нийт тийм ч сайн мэдэхгүй ч Мөнхбаяр гэдэг залуу нэр дэвшихийнх нь сургаар дуучин л гэж мэдэж байгаа нь үнэн. Харин дуучин гэдэг тодотголтой болсон Г.Мөнхбаяр JCI байгууллага болон залуусын олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог, Монголоос анх удаа Хонконгод болсон арга хэмжээний үеэр англи хэлээр илтгэл тавьж амжилтад хүрсэн, өөрөө бие даан залуусын бүх төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн Залуучуудын форумыг зохион байгуулсан гэдэг юм билээ.
Гэвч олон нийт байтугай өрсөлдөгчид нь ч одоохондоо Г.Мөнхбаярыг залуу эдийн засагч судлаач, хууль зүйн тогтолцооны хувьд “гаргаахгүй” мэдлэгтэй  гэдгийг нь сайн мэдэхгүй л байх шиг. “Михиалд нэг бодол бий гэдэг” шиг энэ залуу юм дуулгаж магадгүй гэдгийг цөөхөн хүн гадарлаад тойглож эхлээд байгаа сураг байна. Одоохондоо сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхлээгүй байгаа болохоор Мөнхбаяр өөрийгөө таниулж эхлээгүй байх шиг.  Сонгуулийн сурталчилгаа эхлэхээр “чангарах” сурагтай байна лээ шүү.
Одоохондоо бол дуучин Нара дуучин Бэкег, дуучин Бэке дуучин Нара-г дэмжиж байгаа. Хамтдаа хөтлөлцөөд гүйгээд байвал мөн ч олон залуусын дэмжлэгийг авч магадгүй гэсэн айдас л “ах эгч” нарт нь байгаа гэсэн шүү.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томиллоо

$
0
0

b-shinebaatar_tnbd“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томилжээ. Энэ шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас гаргасан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь ерөнхий захирал, ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоос гадна үйлдвэрлэл, эдийн засаг, худалдаа хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн таван орлогчтой бөгөөд Б.Шинэбаатар нь ОХУ-ын эзэмшил дэх 49 хувийг төлөөлж байсан захирлын оронд томилогдож байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ХМОНХА-ны сэтгүүлчид ӨМӨЗО-нд айлчилж байна

$
0
0

gok-640x360Энэ сарын 23-30-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны урилгаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ХМОНХА-ны сэтгүүлчид БНХАУ-д айлчилж, Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагад оролцож байна.

Энэ удаагийн айлчлалын онцлог нь Монгол улсын эдийн засагт онцгой нөлөө үзүүлдэг агаарын болон төмөр зам, автозамын боомтуудтай газар дээр нь танилцаж байгаа бөгөөд сэтгүүлчид 9 сарын 26-ны өдөр Хөх хотод “Нэг бүс нэг зам”-ын боомтын алхаа Хятад-Монголын сурвалжлагчдын хамтарсан хуралд оролцов.

Хурлын үеэр ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга, Боомтын албаны дарга Гүө Ган боомтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Сэтгүүлчдийн айлчлал Баяннуур, Ордос хотуудад үргэлжилнэ.

Viewing all 51 articles
Browse latest View live