Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо »Нийтлэл
Viewing all 51 articles
Browse latest View live

Агаарын бохирдлоос яаж хамгаалах вэ?

$
0
0

2463727672_986cb788b3_bХүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд агаарын бохирдол эрс нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн тархалт улам бүр ихсэх хандлагатай болж байгаа. Гэр хороолол төдийгүй хотын төвд хүртэл сааралтах утаа униарын хортой чанараас үүдэн бага насны хүүхдүүдийн дунд дархлаа сулрах, ханиад томууны өвчлөлд өртөмтгий болох асуудал бараг энгийн үзэгдэл мэт болж. Тэгвэл бид бүхэн агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд өдөр тутмынхаа амьдралд чухам ямар дадлыг хэвшүүлэх нь зүйтэй вэ…

Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо маш чухал учраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан дараах зөвлөмжүүдээс хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

1. Автозамын хажуугаар гарахдаа хүүхдээ тэвэрч явах

Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.

Сургуулийн анги танхимд өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх, өдрийн цагаар хоёр цаг тутамд өрөөний салхивчийг онгойлгож, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 7-11 цаг хүртэл орой 17-24 цагийн хооронд салхилуулахгүй байхыг анхаарна уу. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.

2. Амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших

Ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Тухайлбал АНУ-ын агаарын бохирдол өндөртэй үйлдвэрийн ажилчдын дунд явуулсан судалгаагаар амьсгалын замыг хамгаалах гурван төрлийн амны хаалтыг хэрэглэснээр амьсгалын замын эмгэгээс хамгаалж чаджээ. Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Амны ххаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгалах нь зүйтэй.

3. Биеийн дархлааг дэмжих, цэвэр агаарт салхилах

-Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.

-Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал юм. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай.

-Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай. Долоо хоногт нэг удаа цэвэр агаараар амьсгалвал уушги цэвэрлэгдэх сайн талтай.

4. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг дэмжих

-Сайжруулсан зуух

-Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м)

-Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах

-Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх

-Өвлийн улиралд цахилгаан, тосон халаалт гэх мэт халаах аргыг сонгох

5. Гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах

Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчны бохирдолтой нэгэн адилаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та гэр доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

-Бага насны хүүхэдтэй бол гэртээ хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.

-Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.

-Агаарын бохирдол багатай цагаар гэртээ агаар оруулах

-Гэртээ тамхи татахгүй байх

-Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах.

6. Замын хөдөлгөөнд оролцох үедээ цонхоо онгойлгохгүй байх

Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна. Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ. Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ.


НИЙСЛЭЛЧҮҮД “МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т НЭГДЛЭЭ

$
0
0

Mod tarivМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих Үндэсний өдөр” зарлах тухай 63 дугаар зарлиг, Монгол Улсын Ойн тухай хуулийн 31.1-д заасны дагуу 2016 оны мод тарих үндэсний өдрийг Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайдын 2016 оны А/38 дугаар тушаалын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Б.Эрдэнэтуул, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар үг хэллээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн энэ жилийн тарилтаар 5 зүйлийн Голтбор, Гүйлс, Чацаргана, Агч, Шар хуайс болон гоёл чимэглэлийн 2120 ширхэг сөөг тарьж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон, 25 байгууллага аж ахуйн нэгж, Ерөнхий боловсролын дунд сургуулийн 100 орчим сурагчид,1500 гаруй иргэд идэвхитэй оролцлоо.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн төлөвлөлтийн дагуу мод бут сөөг тарихаас гадна энэ жилийн хувьд усалгаа арчилгааны жил болгон зарлаж өмнөх жилүүдэд тарьсан мод бутны суулгацуудын ургалтыг сайжруулж арчлаж хамгаалаах тал дээр анхаарч ажиллаж байгаа байна.

“Ногоон Улаанбаатарын төлөө нэгдсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, оюутан сурагчиддаа талархал илэрхийлье.

Сталины хүүг хэн алсан бэ?

$
0
0

Vasily StalinСталин нас бараад сар хагас болж байхад буюу 1953 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Сталины хүүг баривчилжээ.
Энэ хэргийг хэн эхэлж сэдсэн эзэд нь Сталины л гар хөл болж байсан Берия, Молотов, Маленков, Хрущев нар байсан юм. Энэ хүмүүс Сталины хүүгийн өөдөөс ам ч ангайж чадахгүй байсан гэдэг. Лаврентий Павлович Берия Аюулаас хамгаалах газрыг цагдаагийн байгууллагатай нийлүүлээд дотоодын цэргийг гартаа авч, намын нөхөд рүүгээ дайрахад бэлэн болсон цаг. Берия Сталины хүүг ард түмний сэтгэл санаанаас гаргах нь зөв, тэгэхгүй бол ард түмэн намайг хүндлэхгүй байх гэж бодсон биз. Василий бол Сталины мах цусны тасархай, нүүр царайгаараа ч эцэгтэйгээ адилхан санагдаад байхаар нь зайлуулахаар шийдсэн гэдэг.
Василий Сталин баривчлагдах гэж байгаагаа нисэгч нөхдөөсөө анх дуулжээ. Василий үүнийг сонсоод энэ бол «Лаврик ахын, Жора ахын хийж байгаа ажил байх. «Аавын маань энэ нөхөд» надад чихэр өгч, илж энхрийлж тоглож наадаж байсан юмсан» гэж хэлж байжээ. (Лаврик гэдэг нь Лаврёнтий Берияг, Жора гэдэг Георгий Маленковыг хэлсэн хэрэг.) Василий бүх бичиг цаасаа янзалж, зарим нэгийг нь галдан шатааж устгаад, хайртай нохойгоо буудчихаад хүлээж эхэлжээ.
Өглөө болохын алдад Аюулаас хамгаалахынхан орж ирцгээгээд «Нөхөр генерал аа, таныг баривчлах хуудас энэ байна!» гэж хэлжээ. Василийн хойноос хоёр орлогч нь, аж ахуйн дарга нь, дөрвөн туслах нь, жолооч нь, тэр байтугай штабын үсчин хүүхэн Лефортын шоронд орцгоожээ. Тэр үед, дөрөвдүгээр сард Василий Сталин ердөө л гучин хоёр нас хүрч байжээ.
Василий Сталин Москвагийн цэргийн тойргийн агаарын цэргийн хүчний командлагч байсан бөгөөд архи уудаг, тамирчдад тусалдаг, нууц амрагтай орос эр байжээ. Түүнд улсын өмч хөрөнгийг үрэн таран хийсэн гэдэг ял тулгажээ. Харин 1945 оны долдугаар сарын 20-нд Агаарын 16 дугаар армийн командлагч, хурандаа генерал Руденкогийн түүнд өгсен албан ажлын нь гэрчилгээг хэрэгт хавсаргасан нь одоо ил болжээ. Хоёр хуудас тэр бичигт Василий бол 18 наснаас Агаарын цэргийн хүчинд ажилласан, хорин настайдаа офицер болсон, 1941 оны зургадугаар сарын 22-ноос фронтод явж ганц өдөр ч ар талд гараагүй, эхлээд сөнөөгч онгоцны хороог командалсан, дараа нь Гвардийн 3 дугаар сөнөөгч онгоцны дивизийг командалж тэр дивиз нь Минск, Вильно, Шяуляй, Гродног чөлөөлөхөд оролцсон, 1781 байлдааны нислэг хийж 30 удаа агаарын тулалдаанд орж дайсны 16 онгоцыг устгасан, дайны төгсгөлд Василий 286 дугаар сөнеөгч онгоцны дивизийг командалж тус дивиз нь ганцхан Берлинийг эзлэх үеэр гэхэд л дайсны 17 онгоцыг сөнөөсөн, Василий өөрөө хөл, нуруу муутай ч ПО-2-оос авахуулаад хүчирхэг «Харрикейн» онгоцны хориод төрлийг амархан жолооддог, дайны бүх хугацаанд биечлэн 27 удаа нисч, хоёр онгоц сөнөөсөн гэдгийг нь бичжээ.
Их жолоодогчийн хүүг 1953 оны тавдугаар сарын 9-нд, тэгэхээс тэгэх гэж Ялалтын баярын өдөр байцааж эхэлсэн байна. Түүнийг онцгой хэргийг мөрдөн байцаах хэлтсийн дарга дэслэгч генерал Влодзимерский, түүний орлогч хурандаа Козлов нар мөрджээ. Василийг гурав хоног байцаахад үйлдсэн протоколд дэндүү хуурамч зүйлс их байсан байна. Түүнд: «Сталин Василий Иосифович Москвагийн цэргийн тойргийн Агаарын цэргийн хүчний командлагч байхдаа улсын өмч хөрөнгийг үрэн таран хийж мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарлагадсанаараа зөвлөлт улсад ихээхэн эд материалын хохирол учруулсан» гэж бичжээ. Мөрдөн байцаагч нар түүнийг тойргийн Агаарын цэргийн хүчний командлагч байхдаа Төв нисэх буудлын байшинг штабынхаа байр болгосон, 1950 онд Ленинградын районы соёл амралтын хүрээлэнгийн дэвсгэр дээр спортын төвийг бариулж, шалган нэвтрүүлэхийн хоёр давхар барилга босгуулсныг нь буруутгажээ. Василийн хэлснээр бол энэ бүх барилгыг цэргийн сайд маршал Василевскийн зөвшөөрснөөр, өөрөөр хэлбэл түүний гарын үсэгтэйгээр хийсэн боловч, маршалаас асууж лавлаа ч үгүй ажээ. Буруутгах ажил үүгээр хязгаарлагдсангүй.
Василий 1947-гоос 1949 онд бараг бүх спортын төрлөер мастеруудын баг байгуулсан байжээ. Түүнээс гадна би АЦХ-нээс хөл бөмбөгийн багийг бий болгуулсан, эдгээр багт 300 гаруй хүн байсан, тэдний зардал жилд 5 сая гаруй рубль болдог байсан» гэж Василий ярьжээ. Дайны дараахан үеийн ямар ч тамирчнаас асуухад Василий бол ёстой мундаг хүн, ба бидэнд их ч тусалсан гэж хэлдэг байжээ. Василий шилдэг сайн тамирчдыг Москвад авчраад орон байр, цалин хөлс, цол хэргэм олгуулж байсан байна. Бас Василийг албаны онгоцоор ан гөрөөнд явдаг байсан, зусландаа морины саравч бариулсан, халуун усны байшин босгуулсан, Германаас ирэхдээ хэд хэдэн чемодантай хувцас хунар авчирсан гэж ял тулгажээ.
1960 оны эхээр Хрущевийн үе ид дундаа байхын цагт ерөнхий прокурор Руденко, Аюулаас хамгаалахын дарга Шелепин хоёр дахиад дээд газарт захидал бичиж «В. И. Сталинд өршөөл үзүүлж, Москвад гурван өрөө байр гаргуулах, мөн тэтгэвэр олгуулж 3 сарын хугацаагаар сувилалд явуулах, нэг удаагийн тусламж болгож 30 мянган рубль өгөхийг» хүсчээ. Ингээд л Сталины хүүгийн өмнө эрх чөлөөний зам нээгдэх мэт болтол бас л хэрэг бишиджээ.
Тэр жилийнхээ зун «намын нөхөд» нь Лаврентий Бериягаа цааш харуулаад Василийн хэргийг Аюулаас хамгаалахын шинэ дарга Кругловт шилжүүлж, Круглов нь Төв хорооны тэргүүлэгчдэд бичиг явуулж, түүндээ 20 сая рублийг үрж шамшигдуулсан гэж дурдаад дээрээс нь нэмж «зөвлөлтийн эсрэг дайсагнан дайрж, гүтгэлэг явуулдаг» гэжээ Кругловын бичсэн байна
И.В.Сталин нас барснаас хойш ЗХУКН, Зөвлөлт засгийн газрын удирдагчдын эсрэг гүтгэлэг явуулж намайг Зөвлөлтийн армиас зүй бусаар халсан, намайг архичин, ялзарсан этгээд болгон харуулахыг оролдсон гэж ярьдаг байсан. Мөн түүнчлэн В. И. Сталин Зөвлөлт засгийн газраас И.В.Сталины нас барсны дараахан удирдлагыг тасалдуулалгүй хангахад чиглэсэн арга хэмжээ авсныг нь буруушааж бас Зөвлөлт засгийн газар И. В. Сталины дурсгалыг мөнхжүүлэх хангалттай арга хэмжээ авахгүй байгаа мэтээр дургүйцэн ярьдаг байна. Ёс суртахууны хувьд бүрмөсөн ялзарсан В.И.Сталин гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр гадаадын сурвалжлагч нартай уулзаж И. В. Сталины нас барсны дараах байдлын талаар ярилцлага өгөх бодолтой байгаагаа хэлсэн байна» гэх мэтээр гүтгэн дурджээ.
Байдлаас үзэхэд байцаагч нар баталгаа муутай байсан болохоор Василийг гагцхүү 2 жил өнгөрсөн хойно бүр 1955 оны есдүгээр сар гаргаж байж яллахад хүрчээ. Зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг хийж албан тушаалаа хортойгоор ашигласан (хэчнээн юм үрэгдсэнийг баталж чадсангүй) тул найман жил хорихоор шийтгэсэн байна. Сталины хүү энэ бүх хугацааг Лефортын щоронд өнгөрөөхдөө нэргүйгзэр өнгөрөөсөн нь сонин юм. Зөвхөн мөрдөн байцаагч нар, шоронгийн дарга түүнийг Сталин овогтой гэж мэддэг байжээ. Дараа нь Василийг цуут Владимирын шоронд шилжүүлж, зургаан жил суулгажээ.
Василиид бас л саад тотгор учирчээ. Энэ нь түүнийг хоригдож байхдаа засраагүй, муу хорон санаа өвөрлөж явдаг байсан, аавынхаа байх үед эдэлж байсан бүх онцгой хөнгөлөлтийг эдлэх ёстой гэсэн, Түүнд Казань юмуу Куйбышевт очиж суу гэхлээр би Москвагаас хаашаа ч гарахгүй гэдэг, бас овгоо соль гэхээр эрс татгалзсан, надад тохирсон нөхцөл бүрдүүлэхгүй бол үндэсгүй шийтгүүлсэн, намайг эрүүдэж зовоож байсныг ил хэлнэ гэдэг гэх мэтээр буруутгажээ.
Сталин гэдэг нэрийг бүрмөсөн үг болгохыг хүсэгчид санасандаа хүрч Сталин овогтой хүнийг цөмийг нь өөрчлүүлж бүгдийг Джугашвили овогтой болгожээ. Тэр байтугай, хүссэн хүсэлт минь биелэгдэхгүй бол Хятадын элчин сайдын яаманд хандаж Хятадад явуулж эмчлүүлж, ажиллуулж өгөөч гэж гуйна гэж сүрдүүлдэг гэсэн хуурамч мэдүүлэг бий болсон байна. Ийм учраас ЗСБНХУ-ын прокурорын газар, Аюулаас хамгаалах газар Василийг суллагдсан хойноо ч хуучин зангаа тавихгүй нь гэж үзээд хуульд заагаагүй зүйлийг баримтлан Казань хотод 5 жилийн хугацаатай суулгахаар нутаг заасан байна.
Энэ бол тэр үед нэг ч гадаадын хүн ордоггүй хот байв. Түүнд нэг өрөөтэй байр гаргажээ. Эмч нарын магадлагаагаар бол Василий бие муу, удаан хугацаагаар эмчлүүлэх ёстой байж.Армид 25 жил алба хаасныг нь харгалзан 300 рублийн (шинэ мөнгөөр) тэтгэвэр олгохоор болсон боловч зөвлөлтнйн генерал хүний нэр хүндийг унагасан гэж үзээд Батлан хамгаалах яамны шугамаар сарын 150 рублийн тэтгэвэр тогтоожээ. Мөн түүнчлэн түүнд паспорт олгохдоо өөр овогтой байх нь зүйтэй гэж үзсэн байх юм.
Василий Сталин 1961 оны гуравдугаар сард Казаньд хүргэгджээ. Тийнхүү түүнийг гэр орон ч үгүй, найз нөхөд ч үгүй, хүүхнүүд ч үгүй, ажил ч үгүй тэр байтугай овог ч үгүй болгож чаджээ. Ингэж мөнгөлсөн эвэр, нөмрөг, гүрж дууны хэдэн пянз хийсэн ганц чемодантай Казаньд ирж Гагарины гудамжны 105 дугаар байшинд суух болжээ. Василий тэнд ердөө л ганц жил болсон байна. Гэхдээ энэ ганц жил хачин нууцгай, учир үл ойлгогдох зүйлээр дүүрэн байжээ.
Түүний сүүлчийн эхнэр Мария Николаевнагийн дурсан ярьснаар 1962 оны нэгдүгээр сард үл мэдэгдэх Мария Нузберг гэдэг хүүхэн газрын хаанаас гарсан нь бүү мэд, бий болоодохжээ. Энэ хүүхнийг Аюулаас хамгаалахынхан хүүхдүүдтэй нь цуг Сибирээс авчраад Василийг сахиулах болж бүр тусгай байр гаргаж өгсөн байна. Нузбергийн талаар өөр мэдэгдэх юм юу ч байхгүй бөгөөд чухамхүү түүнийг ирснээс хойш Василий «нэг хачин өвчтэй» , болоод үхэн үхтлээ тэр өвчнөөс салаагүй ажээ.
«Тэрхүү нэгдүгээр сард би Василийг орхиж гарахаас өөр аргагүй болсон. Тэр Нузберг Василийнхаас салахаа болиод түүнд тариа хийдэг байсан» гэж Мария Николаевна ярьсан” байна. Мария Николаевна хэлэхдээ, нойрсуулах тариа хийж байгаа юм гэж хэлдэг байсан хэрнээ нэг удаа тарианы шилийг нь аваад бичгийг нь унших гэтэл нөгөө хүүхэн шүүрч аваад бяц дэвссэн байна.
«Гуравдугаар сард намайг ажил дээрээ байтал эмч Барышева утасдаж: «Танай хар хүн муу байна. Таныг ирээч гэж жигтэйхэн их гуйж байна» гэж хэлсэн. Тэгэхэд нь би ч очлоо, үнэхээр Василий дор орчихсон байлаа. Бүр ч их тураад царай нь царай биш болчихсон байв. Нөгөө Нузберг дэргэд нь суугаад холддоггүй. Би Василийгаас «Чи яагаад өөрөө утасдсангүй вэ?» гэж асуувал «Би чадаагүй, би байгаагүй» гэж хэлсэн. «Юу гэсэн үг вэ?» гэхэд минь «Намайг аваад явчихсан байсан» гэв. «Хааш нь тэр вэ?» гэвэл «Тэр хамаагүй ээ» гэж хэлэв. Түүнийг хааш нь яах гэж аваачсан, аваачсан хойноо яасан нь ойлгогдсонгүй, хэн ч надад тайлбарласангүй» гэж Мария Николаевна дурсан ярьжээ.
Гуравдугаар сарын 17-нд Василийг үл мэдэгдэх зүг аваад явчихжээ. Түүнээс хойш, хоёр хоноод байхад Сталины хүү нас баржээ. Василий Сталин 42-хон настайдаа нас барсан байна. Аавыгаа нас барсны дараа 14 хоногийн дараа баривчлагдаж, ааваасаа хойш 10 жил амьдрахдаа 9-ийг нь шоронд өнгөрөөсөн. Лефортын шорон, Владимирийн шорон хоёрт есөн жил болсон хүдэр чийрэг ид насны эр хүн Казанийн цөллөгт очоод гайхалтай сэжигтэйгээр хурдан зуурт “зүйл дууссан” нь тэр.
Бас нэг зүйлийт хэлэхэд. Арскийн оршуулгын газар салах ёс гүйцэтгэхээр авсны тагийг онгойлгоход Василийг таньсангүй гэж Мария Николаевна ярьсан байна, Нүүр нь тэр аяараа хөх няц, хамар нь бяц цохиостой байжээ. «Энэ чинь хүн биш юм бол уу» гэж тэр бодсон гэнэ. Булшин дээр нь нэг таван хошуутай нимгэн банз зоогоод, нэрийнх нь оронд төмөр дугаар зүүжээ. Түүнээс хоёр жилийн дараа нөхөд нь боржин чулуу босгож «М.Джугашвилигээс ганцхан чамдаа» гэсэн үсэг сийлж шаазан дээр Василийн дүрсийг буулгуулаад ёслон хүндэтгэсэн боловч хэд хоногийн хойно үзэхэд хэн нэгэн хүн тулгаж байгаад хэд хэд буудаж юу ч үгүй эвдэлсэн байжээ. Василий Сталиныг нас барсан хойно нь булшин дээр нь цэргийн хувцастай хүмүүс үе үе ирж, хүндэтгэн ёсолдог байжээ.

Жак Мегийн эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн үг

$
0
0

Jak MaХэрвээ ажиллахаас дургүй хүрч, ядарлаа гэж ажлаа хаяж байгаа бол доорх 3 зүйлийг тунгаан бодоорой!
1.Толинд өөрийгөө хар! Дур булаам үзэсгэлэн төгс залуухан байна уу?
2.Банкныхаа хадгаламжийг шалга! Амьдралд чинь хүрэлцэхүйц мөнгө байна уу үгүй юу?
3.Баян хүнтэй сууж өв хөрөнгө өвлөж авна гэж мөрөөдсөний ч хэрэггүй. Өөрийн хүчээр мөнгө ол!
Би эмэгтэйчүүдийг ингэж амьдрах нь илүү “зовлон” гэж үздэг
1.Ямар нэгэн аргаар мөнгийг олж сур,тэрнээс хэмнэх хэрэггүй!
2.Ямар нэгэн зүйл тохиолдоход хашгирч орилох биш, зүгээр л тайван бод!
3.Өөрийнхөө хүссэн зүйлийг ариун цагаан хөдөлмөрөөрөө худалдан авч бай!
4.Бага ярьж их хөдөл!
6.Битгий баян хүнтэй суувал, бүх юм болчихно гэж мөрөөд!
7.Хэрвээ яг одоо хийж байгаа ажил чинь таалагдахгүй бол, халагдах өргөдлөө өгөөд гар эсвэл амаа хамхиад ажлаа хий!
8.Авахаа аваад, хаяхаа хаяж бай!
9.Санал нийлэхгүй байж болно, гэхдээ бусдыг хундэлж сур!
10.Арга тасарсан яах ч аргагүй үед, цаг хугацаа бүгдийг шийднэ. Зүгээр л орхиж сур! Алдааг дахин давтах хэрэггүй!
11.Хүмүүжилтэй энэрэнгуй сайхан сэтгэлтэй бай!
12.Үзэсгэлэн төгс өөртөө итгэлтэй харагд!
13.Хэн нэгэн чамаас урван итгэл алдрах үед, уучлан өршөөх нинжин сэтгэлтэй бай! Хэдий чамд хэцүү байсан ч, гэсэн өгөөмөр сэтгэл таныг улам гэрэлтүүлнэ.
14.Үргэлж өс хонзон санаж явах нь, чамайг ядраана.Тиймээс аль болох хурдан мартаж сэтгэлээ зовоохгуй бай.
15.Мөнгө чухал ч гэсэн эцэг эх, эр хүний гарыг харалгүй өөрийн хүчээр олсон мөнгө хамгийн сайхан.
16.Олны дунд өөрийнхөө хүч чадлыг хэт дөвийлгэх хэрэггүй,чамтай чамгүй нар манддагаараа мандана.
17.Өнгөрсөн бүх муу зүйлыг март, өнөөдөртөө амьдар!
18.Бүх зүйлээ алдсан ч гэсэн инээмсэглэлийг битгий алд!

“Үндэсний боловсрол 2017” үзэсгэлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

$
0
0

expoexpo_1

Реклам текст:
Эх оны ирээдүй болсон хүүхэд залуусаа! Зуны зугаатай амралт дуусч хичээл сургууль орох цаг ойртлоо. Хичээлийн шинэ жил эхлэхээс урьдаж “Үндсэний боловсрол 2017” нээлттэй өдөрлөгийг “Үндсэний Цэцэрлэгт Хүрээлэн”гээс санаачлан Гранд Эвэнттэй ххк-тай хамтран энэ сарын 25-31-ныг дуустал Цэцэрлэгт хүрээлэндээ зохион байгуулах гэж байна.
Эрхэм та бүхэн Тус өдөрлөгийг зорин ирсэнээр цэвэр агаарт амрангаа урлаг соёлын тоглолт үзэн сонирхож, боловсролын талаар шилдэг лектэрүүдийн лекцүүдийг сонсон мэдлэгээ тэлж, дунд, их дээд сургуулиудын талаарх мэдээлэлтэй танилцан хүссэн сургуульдаа элсэх боломжтой бөгөөд ном бичиг хэрэг, хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэнгээс сонголтоо хийн бүгдийг нэг дороос авах сайхан боломжийг бид бүрдүүллээ. Таны боловсрол Монголын Ирээдүй…

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн ОНӨТҮГ-аас хичээлийн шинэ жилд зориулсан арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө
2017 оны 8-р сарын 7 Улаанбаатар хот
Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн нь 2010 онд НИТХ-ын 30-р тогтоолын дагуу Баянзүрх дүүрэгт 973 га бүхий талбайд үүсгэн байгуулагдсан. Нийт нутаг дэвсгэрийн эхний ээлжийн 183 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас 30 га талбайд үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнд тооцогддог бөгөөд ард иргэд амралт чөлөөт цагаа хамгийн их өнгөрүүлдэг газар болоод байна. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгээс гаргасан судалгаагаар нэг өдөрт 2000 гаруй, баяр ёслолын өдрүүдэд 10,000 гаруй амрагч, зугаалагч нар чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Үүнээс амрагч нарын 50,6% нь 18-30 насны, 39,4% нь 31-50 насны залуу иргэд байнa.
БСШУСЯ-ны харъяа боловсролын үнэлгээний газраас гаргасан судалгаагаар Монгол улсын хэмжээнд ЕБС-ийн нийт 40,388 шалгуулагчид бүртгүүлсэнээс 87% нь 2017 оны шалгуулагчид, 13% нь өнгөрсөн оны шалгуулагчид байсан байна. Шалгуулагчдийн 17,499 нь Улаанбаатар хотоос 22,889 нь хөдөө орон нутгаас бүртгүүлсэн байна.

Нэг. Зорилго
Монголын залуус мэргэжлээ зөв сонгох нь өөртөө итгэлтэй, чадварлаг боловсон хүчин болоход өөртөө оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Тиймээс оюунлаг, эрүүл залуусын төлөө ҮЦХ нь бидний ирээдүй болсон хүүхдүүдэд боловсрол олгох, их, дээд сургуулиудын мэдээллийг түгээх зорилготой “Үндэсний Боловсрол 2017”-г зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармаг хүн бүхэнд нээлттэй бас үнэ төлбөргүй бөгөөд дунд, ахлах ангийн сурагчид, оюутан залуус, эцэг эх, багш нарыг онцгойлон урьж байна. Хүүхэд залуусын сонголтонд тус болох, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг нэг дор татан төвлөрүүлэх, аялаж амрангаа нэг дороос мэдээллээ авч сонголтоо хийх боломжийг олгох зэрэг олон давуу талтай.
Хоёр. Зорилт
Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн нь олон нийтэд чиглэсэн эрүүл, ногоон орчинд аялаж зугаалах таатай орчинг бүрдүүлж, байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран байгууллагын ажлаа олон нийтэд сурталчилдаг. Энэхүү ажлынхаа хүрээнд “Үндэсний Боловсрол 2017” нь их, дээд сургуульд элсэгч залууст мэргэжлээ зөв сонгох чиглэл өгөх, мэдээллээр хангах, зорьсон сургуульдаа бүртгүүлэх боломжтой. Мөн сурагч, оюутнууд хичээлийн хэрэгсэл болоод дүрэмт хувцасны нэгдсэн яармаг зохион байгуулагдана.

Гурав. Явагдах хугацаа
2017 оны 8 сарын 25-аас 31-ны дуустал 7 хоногийн турш үргэлжилнэ.өдрүүдэд 13:00-21:00 цагт

Дөрөв. Байршил
Төв орцны хэсгээс урагшаа усан оргилуурыг тойрсон талбай

 

 

ЭГШИГ ЯРУУ ДУУНЫ ХОРВООГ ЭРХШЭЭН СОЁРХСОН ЧИНЖИГ

$
0
0

ChinzorigОдоогоос жаран жилийн тэртээ 1955 оны ээжүүдийн баярын өдөр Булган аймгийн Могод сумын Дэрстийн гүвээ хэмээх газар малчин Цэдэн-Иш гуайнд нэгэн хүү төрсөн нь ирээдүйн Монголын хөгжмийн их суу билигтэн Чинзориг байлаа. Тэр хөвүүн тэнгэрээс сарны гэрэл дамжин тооноор буугаад орж ирсэн ид шидтэн биш, жирийн монгол эцэг эхийнхээ хайраас мэндэлсэн нэгэн байж. Энэ тухай хөгж­мийн зохиолчийн эжий Дэндэвийн Намжилцэрэн гуай “Хүүг маань Хишигт гэж аавынх нь эгч эх барьж, тогоонд хөмөрч аваад, дээс татаж хөл хорьж байсан. Дээр нь хоёр ч хүүхэд эндсэн болохоор тэр. Тэгээд Хишигт эгч Төмөртогоо гэсэн нэр хайрласан. Хүү маань сургуульд орсон хойноо “Төмөртогоо гэж муухай нэр юм. Хүүхдүүд шоолоод байна” гэсээр нэрээ сольсон. Чинзориг гэдэг нэрийг нэг ангид байсан манай хамаатны хүүхэд өгч байсан санагддаг” гэж хуучилсан байдаг. Айлын энхрий ганц хүү гурван настайгаасаа л тухайн үеийн хөдөөгийн хүмүүсийн мэддэг дуу бүхний үгийг нь сайн хэлж чадахгүй мөртлөө босон суун байнга аялдаг, тавхан настайдаа ээжийнхээ урлаж өгсөн саарал пүүсүү дээлээр гоён Могод сумын концертод дуулж байсан гэхээр ямархан авьяастан мэндэлснийг таамаг­лаж болох мэт санаг­дана. Аав нь хүүгээ сургуульд ороогүй байхад мориор дүүрч Хишиг-Өндөр орж концертод дуулуулж дээл, арван төг­рөгийн шагнал авчирч бай­сан гэдэг. Тиймээс аав нь бригадын агентад ирсэн хоёр гармон хөгжмийн нэгийг авч өгөөд “Миний хүү энүүгээр хоолоо олж иднэ” гэж байсан нь урлагийн бурхны хайрласан заяа хишгийг эцгийн зөн билгээр эрт таньсныг гэрчилнэ. Булган хангай айраг идээ, найр наадам дэлгэр нутаг. Шаггүй дууч нагац ах Шагдар зааныг шөнөжин дуулсан ч бяцхан хүү хажууд нь суугаад хонодог байжээ.

Хөдөөгийн дууч хөвүүн Булган аймгийнхаа төвийн нэг, хоёрдугаар найман жилийн сургуулийг 1971 онд дүүргэн Багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэлтийн шалгалт өгчээ. Түүний багш Монгол Улсын төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров “Чинзориг шал­гуулахдаа Жүгдэрийн “Дөлгөөн Хэрлэн” дууг дуулсан нь миний сэтгэлийг ёстой нэг “бөмбөрүүлсэн” билээ. Дууны оргил хэсгийг хийсэн хоолойн тэр донж маяг дахин давтагдах аргагүй авьяастай хүүхэд юм даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Ингэж миний ангийн хүүхэд болж долоон эгшиг заалгаж эхэлсэн дээ. Хэдийд л бол хэдийд төгөлдөр хуурын ард суучихсан мэдэх, мэдэхгүй дуугаа оролдон өөрөө дуулж суух нь хэн нэгнийг дуурайх биш өөрийнхөө сэтгэлийг л илэрхийлж байгаа хэрэг байлаа. Би 1972 онд “Уран гоо” дууны ая зохиож , сургуулийн тавин жилийн ойн баярт Чинзориг дуулсан юм. Түүний дуулахыг сонссон гавьяат жүжигчин Банзрагч надаас дуулах зөвшөөрөл авч радиогийн урын санд оруулснаар миний хувьд ч “нэр алдраа мандуулах” завшаантай хэрэг болсон. Тэр үнэхээр дуучин хүү байсан. Дууны хорвоод их удаан амьдрахыг хүсч тэр цагаас л ноот холбон, ая зохион давтагдашгүй олон сайхан дуу туурвисан. Түүний аялгууны мэдрэмж нь унаган сайхан хоолой, хөдөө нутгийн байгаль, хүний араншинг танин барьсан ухаан, сод билиг төгөлдөр авьяасыг нь төрөлх нутаг, эжий аав нь цогц болгосон болов уу” хэмээсэн байдаг. Ингэж л хоёр зуун дамнан алдаршсан хоёр их суу билигтэн багш, шавь барилдлагаар учирсан ажгуу.

Сургуулиа төгсөөд Багшийн сургуульдаа хөгж­мийн багшаар ажиллаж байх үед нь яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн өрөөнд нь үе үехэн очдог байж. Тухайн үеийн Ой мод, аж үйлдвэрийн яамнаас уран бүтээлчдийн дунд зарласан “Ой мод хамгаалах” сэдэвт дууны уралдаанд Лхагвасүрэн найрагч

“Үүл гижигдэн найгах

Арын номин шугуй

Үрэл бурман жимс нь

Атганд унадаг хангай…

Өглөө дуулсан дуу минь

Өдөржин хургадаг шугуй

Нөмгөн цагаан манан

Нөмөрт нь хоргоддог хангай” гэсэн утга төгөлдөр “Үүлэн цэнхэр хангай” шүлэг бичин, арван жилийн хүүхэд шиг анхил залуухан Чинзориг аялгуу зохион оролцож дөнгөн данган тусгай шагнал аван, тавин төгрөгөөр шагнуулж дуулсан дуучин, тоглосон хөгжимчдөө “Туул” зоогойд дайлан хөөрхөн баярлацгаажээ. Тухайн уралдаанд түрүүлсэн “Ойн цагдаа” өнөө сураггүй болсон байхад хоёр залуухан уран бүтээлчийн туурвил өнөө ч ард түмний дунд амьдарсаар байгаа нь үг, аялгуу зохирсны шинж билээ л. Үүнээс хойш Чинжиг хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Сурагчийн хувцсаар ижилсэн гоёсон

Сургуулийн жилүүдэд дэндүү дасчээ” (“Учран золгохын ерөөл”) дуугаа зохиож, Б.Лхагвасүрэнтэй “Зүүдний говь”-ио амилуулж жинхэнэ тэнгэрлиг хөгжмийн зохиолчийн онгодоор туурвиж эхлэн хожим ардын эрхэм уран зохиолчтой “Илдэн уулын цуурай” оратори бичин, ЮНЕСКО-гийн алтан фондод хадгалуулах хувь ерөөлтэй байж. Бавуугийн хүүтэй тэрээр “Жамын цаана нуугдах газаргүй”, “Бэрийн өглөө”, “Хожуу хайрын дуу” зэрэг утга-уянга төгөлдөр дуунууд бүтээсэн байдаг.

Монголын хөгжмийн урлагийн наяад оны төлөө­лөл болсон Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг хэмээх аялгуу эгшгийн гур­вал­сан хүлэг морьд байдаг. Чинжигээ, Шарав хоёр Орост Уралын хөгжмийн дээд сур­гуульд сурч ахуйдаа цонхтой тасагт толгой холбож, цоожтой хаалганд түлхүүр нэгтгэж авьяас авьяасынхаа нөмөрт аж төрсөн гэнэм. Эхэндээ Чинжиг нь “Би ахгүй юм чинь таныг ахыгаа болгоно” гэсхийж байснаа зан зангаа аваад найзууд болов гэх. Оюутан хоёр ээлжилж хоолоо хийнэ. Чинжиг айлын эрх ганц хүү болохоор будаа, давс, мах, аль бэлэн бүхнээ нэг тогоолж орхичихоод алга болчихдог гэж байгаа. Нөгөө мундаг “Илдэн уулын цуурай”-гаа тэр үед бичжээ. “Чинжигээ дууг их хурдан хийдэг, шүлгээ хараа л шууд аялаад явчихдаг. Сэлэнгийн нутгийн дууны уралдаанд З.Түмэнжаргалын шүлэг “Ус мөрөн олон чиг” дуу хийж очоод тэндээ “Сэлүүн дэнжийн яргуй”-гаа хийгээд ирсэн. Би мэргэжил нэгтний хувьд Чинзоригийг “Ная, ерээд оны нийтийн дууны уянгын оргил байсан” гэж нэг л үгээр тодорхойлж чадна. Ардын хөгжмийн эх суурь дээр тулгуурласан дан хөгжмийн бүтээлүүд нь ч Монголын хөгжмийн урлагт том байр суурь эзэлнэ” гэж уран бүтээ­лийн их анд Шарав нь өгүүлж байна. Тэдний бүтээл нэгэн зохиролд орсон тохиол ч бий. Төрийн ордонд Хан хуур залах ёслолын уралдаанд Уралын оюутан ахуйн хоёр анд оролцож. Уралдааны дүн гарахад шүүгчээр ажилласан тэдний багш, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн аугаа төлөөлөгч Л.Мөрдорж хөгжмийн зохиолч “Чинзоригийн зохиолын эхний хэсэг, Шаравын бүтээлийн төгсгөл хэсэг хоёрыг нийлүүл­чихье” гэснээр “Хан хуурын сүлд аялгуу” хэмээх бүтээл одоо ч цагаан сар, наадмаар хамт­даа эгшиг­лэсээр байдаг аж.

Нэрт хөгжмийн зохиолч маань дууны шүлгийн гайхамшигтай мэдрэмжтэй нэгэн байсан бөгөөд нүдийг нь олсон ганц үгийг шуудхан олоод шигтгэчихдэг байж. Тиймээс ч дууны шүлгийн мастер, соёлын гавьяат зүт­гэл­тэн, яруу найрагч Загдын Түмэнжаргалтай хамтарч “Идэр омголон насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй л билүү

Эндүү андуугийн халуухан харгуйг

Эргээд санахад харамгүй л билүү

Уянга яруухан дууны хорвоод

Удаан амьдармаар санагдаад байх юм” (“Дууны хорвоо”) дуу туурвиж “Морин хуур-94” наадмын тэргүүн шагнал хүртсэн удаатай. Энэ дуу яагаад ч юм, Монголын гайхамшигт эл хоёр эрхэм хүмүүний богинохон амьд­ралын мөрийн хөтөлбөр мэт эмзэгхэн, гунигламаар, өр зүрх шимшрүүлэм сонсогддог юм. Хүүхдийн “Тэмүжин” дуурийг Монголд анх бичилцсэн яруу найрагч Шагдарын Уянга, Чинжиг хоёр жигтэйхэн найз байсан улс. Уянга, Болд-Эрдэнэ нарын найрагч ах нарын амнаас анх “Чинжиг Мөөеө багшийн төгөлдөр хуурыг өвлөж авсан. Чинжиг маань өөртөө онигоо зохиож” гэх мэтийг сонссоор эчнээ танил болсон хүн олон байдаг байх. Ш.Уянга агсан Чинжигийнхээ тухай “Түүний уран бүтээл хийгээд амьдралын зам үргэлж дардан байсангүй. Түүнд доройтон гутарсан өдрүүд олон байсан. Сар хүртэл хомстохоороо гутардаг. Алгаа цэврүүттэл халгай зулгааж, ажилгүй явсан он өдрүүд, ганц биеэр Баянхонгор аймагт ажиллаж амьдарсан хоёр жил…түүнд их хүнд байсан. Гэвч, тэр уйлалгүй, “дуулж” явсаар амьдралын замаа өөд татсан юм. Хонгор нутагт ажиллаж байхдаа “Эгшгийн хүлгээ эмээллэн мордоод

Эрлийн холоос яаран хүрээлж

Ивээл хайраа дэлгэсэн нутаг минь

Хонгор нутаг минь, Хонгор нутгийнхан минь

Холдоод явчихаж чадалгүй

Холбоотой шүү, та нартайгаа…” хэмээх дууг Ванхүүгийн Батбаяртайгаа тэр бичсэн юм. Баянхонгорт тэрээр өөрийн нь нэрлэснээр “ёотон цагаан” гэгдэх байшингийн нэг өрөөнд төгөлдөр хуур, төмөр цагаан ор, Чинзориг гурав хоёр жил амьдрахдаа авьяасыг хайрлаж чаддаг нөхөр, атаа санаж цааш түлхдэг дайсан хоёрыг ялгаж ухаарсан” гэсэн байдаг. Яруу найрагч Ш.Уянга Чинжигтэйгээ уран бүтээлийн дөрөө харшиж хэд хоноход “Миний сэтгэлийн зовлонг ойлгодог нэг л сайн хүн байдаг. Чамайг танилцуулъя” гэж аймгийн төвийн наад бие доор урсах тунгалаг булаг дээр дагуулан очиж мэлмэрүүлсэн гэдэг. Тиймээс ч найрагч анд нь нутгийн олны “Оготнотой булаг” хэмээх эл рашааныг хожим “Чинзоригийн ганцаардлын булаг” хэмээн хайрлан нэрлэсэн байдаг. Чинжиг энэ л ганцаардлын булгаасаа онгодын эх авч зохиолч Намжимын Сүхбат андтайгаа “Намираа цэнхэр бороо”-гоо хүний орчлонгийн хайрын шиврээ болгон шүншиглэсэн билээ. Хожим энэ сайхан дуу гэргийтэй нь танилцуулах гэгээн түүхийн ундарга болжээ. Ганмягмар хэмээх Могодын айраг шиг исгэлэн залуу тэр л ариухан анхилтайгаа үүлэн чөлөөний наран шиг л богинохон жаргал амсах хувьтай байж, Сувданчимэг, Номинчимэг хоёр ихэр охиныхоо дүрийг харж амжилгүй дөчин тавхан насандаа тэнгэр зүг оджээ.

Сэтгэл гэгэлзүүлсэн олон сайхан дуу бүтээгч Чинзориг агсан “Хорвоод ганцхан ээждээ”

“Наран наадавч харламгүй

Насны салхитай үсийг чинь

Ариун гангын усаар угааж

Ачийг тань нэг хариулах сан” гэж яруухан гунигшиж, “Хорвоод намар ирдгийг мартсан хонгор хүүгээ уучлаач” гэж шимширч явсан юм. Саяхан түүний “Уйлж дуулах хорвоо” хэмээх шилдэг жаран дууны эмхэтгэл-дурсамжийн номыг хайрт гэргий Д.Ганмягмар нь эрхлэн хэвлүүлсэн нь уран бүтээлчийн амьдаас амьд хөшөө гэлтэй. Удахгүй төрөлх Булган хангайд нь түүний нэрэмжит “Дууны хорвоо” уралдаан болно. Монгол хүн бүрийн сэтгэл зүрхийг дуугаар хөглөж, өөрөө бас хүн болгоны сэтгэл зүрхэнд хөг аялгуу болон хоногшин үлдсэн эрхэм хүн, уянгын дууны хаан, ойр дотныхондоо төдийгүй дуунд дуртай монголчуудынхаа сэтгэл зүрхэнд Чинжиг нэрээр үүрд дурсагдаж үлдсэн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг урын сандаа 300 гаруй зохиолын дуу, найрал дуу, цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвисан нь ямархан их авьяаслаг нэгэн байсныг илтгэнэ. Эгшиг яруухан дууны хорвоог эрхшээсэн Чинжигийн бүтээлүүд монгол түмнийхээ сэтгэлд үеийн үед дуурссаар, дурсагдсаар, дуулагдсаар байх бүлгээ.
Л.Батцэнгэл “Өдрийн сонин”-ы 2015.08.25-ны мягмар гарагийн дугаарт хэвлэгдсэн болно

ТӨРИЙН БАНК ГАЛ ТҮЙМРИЙН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛСЭД НЭГДЛЭЭ

$
0
0

Urialga_Gal tuimertei temtsehТөрийн Банкны хамт олны зүгээс Монгол орны төв болон хойд бүс нутагт үлэмж хэмжээний хохирол
учруулаад байгаа ой, хээрийн түймрийг унтраах ажилд туслах аянд нэгдэж
34 000 414 8820 тоот хандивын данс нээгээд байна.
Төрийн Банкны эрхэм харилцагч, үйлчлүүлэгчид та бүхнийг
Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль эхээ авран хамгаалах,
ой, хээрийн түймрийн гамшигтай тэмцэх үйлсэд нэгдэхийг уриалж байна.

ХАНДИВЫН ДАНС:
Дансны нэр: Төрийн банк
Дансны дугаар: 34 000 414 8820

ТӨРИЙН БАНК ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА

$
0
0

Tur bankМонгол Улсын Засгийн Газраас мэдлэг боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болохоор суралцаж буй Монголын ирээдүй болсон оюутнуудын сургалтын төлбөрийг нь санхүүжүүлэх зорилгоор Боловсролын зээлийн сан байгуулж, зээлийн журмыг баталсны дагуу Оюутны хөгжлийн зээлийг 2017 оноос эхлэн арилжааны банкууд олгож байна. Оюутны хөгжлийн зээл нь оюутнуудад ямар нэгэн төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг нээж өгөх, өрхийн амьжиргааны зардлыг бууруулахад онцгой ач холбогдолтой бөгөөд Төрийн банк энэхүү зээлийг салбар, нэгжээрээ дамжуулан олгож байгаа юм. Оюутны хөгжлийн зээлд бакалавр, магистр, докторын шатлалтын суралцагчид болон 18 насанд хүрээгүй оюутнууд хамрагдах боломжтой боллоо.


Өнөөгийн шинжлэх ухааныг өрөөсгөл буюу өрөөсөн нүдтэй гэж хэлж болох юм

$
0
0

LkhagvaТехникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа Сурвалжлагч А.Мөнхжинтэй ярилцсан ярилцлага (“Ирмүүн” сэтгүүл 2/2009)

-Та Дүүриймаагийн онолоо яагаад дэвшүүлэх болсон бэ?

-Шинжлэх ухааны баримтлал, онол, номлолуудын зөв буруугийн учир нь нилээн олдож байна гэх үү дээ. Энэ дотроос хамгийн олзуурхууштай зүйл гэвэл хүний тухай онол өөр болох нь ойлгогдож байна. Яахаараа өөр байх ёстой юм, юу нь буруу байна гэдэг асуудал гарна аа даа. Хүнийг олон зууны өмнөөс физик бие буюу махбодийн хэмжээнд төсөөлсөн нь шинжлэх ухааны өөрчилж болшгүй алдаа, төөрөгдөл болж, энэ нь хүн төрөлхтнийг буруу замаар хөтлөх ийм л аюул болсон байна. Учир юу гэхээр өнөөгийн шинжлэх ухааныг өрөөсгөл буюу өрөөсөн нүдтэй гэж хэлж болох юм. Энэ өрөөсөн нүдэнд юу харагдсан бэ гэхээр зөвхөн барьж болдог, харж болдог, багажаар хэмжиж болдог, тэгээд нотолж болдог зүйл л судлагдахуун гэж үзэгдэж.

Хүний ухамсар, оюун санааг өнөөдрийн шинжлэх ухааны багаж төхөөрөмжөөр судлах боломжгүй. Тиймээс баримжаа багцаатайгаар нь бие махбодийг шүүрч аваад түүнийгээ физик бие, одоо болохоор “хүн” гэж нэрлээд, энэ томьёолсоор 360 жил хүний бие махбодтой ноцолджээ. Гэтэл энэ махбодид ХҮН хэмээх ойлголтын дөнгөж 41 хүртэл хувь нь багтана.

Энэ нь 30-35 хувь, 38 ч байж болно. Энийг бидэнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, гавъяат багш Х.Сүхбаатар “Гэр бүлийн математик загвар” гэж бүтээлээрээ “хүний эцэг, эхээс өвлөж болох зүйлийн дээд хэмжээ нь 41 хувь” гэж тогтоож өгөөд байна. Тэгвэл үлдсэн 60-70 хувь нь юу байх вэ гэдэгт өнөөдөр бид хариулт хэлэх цаг болжээ.

Энэ нь тэрхүү өрөөсөн нүдтэй шинжлэх ухааны үзэлгүй гээсэн, ойлгож чадалгүй хаясан ухамсар, энерги буюу сүнс гэдэг ойлголт юм. Өөрийнхөө хамгийн эрхэм нандин зүйл болох 60 гаруй хувийг эзлэх, төрөлх мөн чанар нь болох энэ ойлголтыг мартчихсан, гээчихсэн, хэрэглээгүй байснаа өнөөдөр олж авч байгаа гэсэн үг юм. Ийм их юмаа алдчихсан хүнийг ХҮН гэхэд хэцүү. Тийм учраас шинжлэх ухаан хүн төрөлхтөн биднийг зүгээр л золиос, ХҮН биш робот болгож орхисон байж.

Одоо энэ роботыг ХҮН болгож хувиргая гэвэл бид юуны өмнө тэрхүү ухамсар, энерги буюу сүнсээ олж аваад бүрэн бүтэн болох ёстой юм. Тэгэхээр бидний 60-70 хувьд үйлчилдэг тэрхүү хуулийг олох асуудал гарч ирнэ. Энэ хууль бол уг нь бэлэн байж.

Хүн бол энергийн үүсэлтэй. Тийм учраас л айлын арван хүүхэд оюун санааны чадавхи, авьяас чадвар, бие бялдар, сонирхол, бүх л үндсэн үзүүлэлтээрээ арван өөр байдаг. Энэ бол монголчуудын мэдэх, маргашгүй зүйл. Арван өөр энергийн үүсэлтэй гэсэн үг.

Гени бол 40 хүртэлх хувийг л эзлэх нь. Энергийн үүсэлтэй юм бол та энергийн хуулинд захирагдана. Термодинамикийн нэг, хоёрдугаар хуулинд захирагдана. Ингэхлээр хүн төрөлхтөн захирагдах хуультай болж байна.

Нэгдүгээр хуулийн нэгдүгээр заалт биднийг оргүй хоосноос бий болоогүй энергиэс үүсэлтэй гэдгийг зааж байгаа юм. Үүнийг бид техникийн хууль төдийгүй ерөөсөө биологийн системд тохирох хамгийн гол хууль гэж үзэх ёстой.

Та энерги л юм бол устаж үгүй болохгүй мөнх гэсэн уг хуулийн хоёрдугаар заалт байж байгаа. Үүнийг бид ерөнхий боловсролын сургуульд заалгасан боловч ойлгосонгүй. Үүнийг дэлхийгээрээ мэдэх мөртлөө биологийн системд хэрэглэх учрыг нь олсонгүй ээ. Энэ хууль бол эрүүгийн хууль, үндсэн хууль, эсвэл татварын хуультай ижил юм биш. Эднийг хууль гэж “нэрлэсэн” болохоос уг чанартаа байгалийн шинжлэх ухааных шиг бай гээч юмаа гарцаагүй онодог хууль биш шүү дээ.

Хэн ч өөрчилж, хэн ч арын хаалгадаж, бас зохиож болдог хууль биш, байгалиас заяамал учир термодинамикийн хуулийг хэн ч хүссэнээрээ өөрчилж чадахгүй. Энэ хууль биднийг амьдад ч, нүд аньсан хойно ч хүчинтэй үйлчилнэ.

Тэгвэл уг хуулийн гуравдугаар заалтаар яах вэ? Нүд аньсны дараа та 40 хүртэлх хувиа гээсэн болохоос биш устаж үгүй болоогүй, үлдэх хувь тань энерги учраас мөнх гэж заажээ. Тэгэхээр таныг зөвхөн нэг хэлбэрээс нөгөөд шилжинэ гэж хууль хэлж байна. Монголчууд “Алтан хайрцаг нээлгэх” гэдгийг сайн мэддэг. Түүнд талийгаачийг тэнд, энд эрэгтэй, эмэгтэй хүн болж төрнө гэж ихэвчлэн буудаг. Бурханы оронд төрнө гэсэн зурлага бараг байхгүй шүү дээ. Яагаад гэхээр бид өөрсдийгөө ухамсрын, энергийн хувьд өөд татаж хөгжүүлээгүй зөнд нь орхисон учраас тэнд хүрч чадахгүй юм. Хүн болох хэлбэрийг сонгох нь аминдаа сайн төрлийг олж байгаа нь тэр.

-“Хойт насандаа хонин гүрвэл болж төрнө…” гэдэг магадлалтай гэсэн үг үү?

-Болно шүү дээ. Шингэн биед эсвэл мод, чулуу мэтийн хатуу бие, бас хий, плазм зэрэг биед шилжиж болно. Өөрийгээ ухамсрын түвшинд хөгжүүлсэн нэгэн бол харин физикийн вакуумын бага, дунд, өндөр түвшний аль тохироход нь шилжилт хийнэ.

Эдгээр шилжилтийн хэлбэр нь бидний тархиндаа бичсэн бичлэгээс хамаарна. Бидний тархины багтаамжийг хальс болгоод цувибал 9.6 сая км-тэй тэнцэнэ гэж эрдэмтэд тооцоолсон. Энэ хальсанд бид амьдралынхаа бие, хэл, сэтгэлийн үйлийг секундын завсарлагагүй бичиж байдаг. Хамгийн ноцтой нь гэвэл энэ бичлэг цахилгаан-соронзоны түвшинд бичигдэж байдаг учраас энергид хамааралтай юм.

Өөрөөр хэлбэл бидний бодсон, хийсэн, хэлсэн ярьсан бүхэн устаж үгүй болохгүйгээр бичигдэнэ. Энэ бичлэг таныг нүд аньсны дараа ямар хэлбэрт шилжихийг шийддэг. Та зөв санаа бодолтой, зөв үйлтэй, буян хариулалтай нэгэн байсан бол санаа зовох зүйл ер байхгүй. Ямар ч байсан нилээд сайн долгионы түвшинд татагдаж очно гэсэн үг. Харин муухан бичлэгтэй нэгэнд бол маш хүнд тусна.

Таны араас дэлхийн бүх ламыг залж, бүх номыг уншуулаад ч тус болохгүй. Муу энергийг устгах цэвэрлэх арга нь энэ биш. Гучин хоёр муухан долгионы түвшинд татагдаад очих юм бол там гэж нэрлэдэг тэр аюулд тулгагдана. Тэнд хэр удаан суухыг таны бичлэг буюу бие, хэл, сэтгэлийн тань үйл мэднэ. Өнөөдрийнх шиг “нэг амьдрах нас” гээч буруу хуулиар яваад зах зээл гэгч зүйлийг хүний хууль гэж ойлгож бусармаг үйлээр өөрийгөө бузарлачихсан хүмүүсийн тухайд энэ бол аюул. Маш яаралтай үүний учрыг олохгүй бол хэцүүднэ.

Яаж олох вэ? Таны бодол санаа бол физик биеийн тань генератор юм. Энэ нөхцөлд таны бий болгож байгаа бичлэг, энергийн чинь төлөв, хэмжээ нь бодол санаатайгаа шууд хамааралтай байна. Тэгэхээр үг яриа, бодол санаа, үйлдэл гээд бүх юм чинь эергүү байх юм бол эергүү энергээр системээ дүүргэнэ гэсэн үг.

-Тэгвэл энергээ цэвэр байлгаж зөв амьдрах боломж байна уу?

-Өнөөдрийн зах зээлийн нөхцөл, энэ их сөргүү мэдээлэл, оюун санаанаас эхлээд бүх хэрэгцээ нь материалжсан ертөнц бидний сайн, эергүү энергитэй байх боломжийг хааж байгаа юм. Бид бол зүгээр л материаллаг ертөнцийн материалжсан хүмүүс, зөвхөн хэрэгцээнд захирагдсан, хэрэгцээгээр хөөцөлдсөн, хэрэгцээгээ хангахын төлөө юу ч хийхээс буцахгүй тэр хүмүүс.

Хэрэгцээнд хязгаар байхгүй, үүнийг хангахын төлөө тэмцэлд ямар ч үнэнч шударга, эвтэй аядуу, эергүү юм гэж байхгүй.

Энэ нөхцөлд таны системийн энерги тас хар байна гэсэн үг. Ийм энергитэй нэгэн энэ насандаа ч, дараа насандаа ч сайн сайхныг олохгүй.

-Та энэ чигээрээ амьдарвал хүн төрөлхтөн мөхнө гэж хэлээд байна уу?

-Энэ асуултанд чинь зөвхөн Монголд ч биш дэлхийд ХҮН байхгүй гээд эхлээд хариулчихъя. Хуулиндаа захирагдаагүйн харгайгаар хүн төрөлхтөн дампуурчээ. Зөвхөн компани, эдийн засаг дампуурдаг юм биш байна.

Хоёрдугаарт, ийм бусармаг хууль, онолоор яваад шинжлэх ухаанч бус мэдлэгээр өөрийгөө цэнэглэчихсэн учраас бидний үйлийн үр өнөөдөр өөрөө өөрийгөө хүссэн ч хүсээгүй ч сөнөөхөд бэлэн болчихсон байна. Үүнээс гаръя, арай дээр болъё гэвэл монголчууд төдийгүй хүн төрөлхтөн өнөөдрөөс эхлэн хүний онол хуулийг ухаарах, хэрэгжүүлэх учиртай. Өөр арга зам гэж харамсалтай нь үгүй.

Термодинамикийн 2-р хуулиар системийн энерги хэмжээний хувьд хэвийн байх боловч хэлбэр нь сөргүү болчхоод байгааг саармагжуулвал хүний төрөлд ойртоно. Яаж саармагжуулах вэ гэдэг л чухамхүү хамгийн чухал асуудал. Бүх үйлдлээ эерэг болгох хэрэгтэй. Бүх бодол санаа, яриа хэлээ эергүү болгож энэ материаллаг юм руу шунасан, тэмүүлсэн, эрэлт хэрэгцээний хойноос хөөцөлдсөн, гадаад орчин руу бүхэлдээ хандсан араг ясны балмад үйл ажиллагаагаа зогсоож, хүнлэг, энэрэнгүй, өршөөнгүй болох хэрэгтэй.

Энэ балмад үйл ажиллагаа бол арга-билэг гээч системийн нэгдлийн арга тал юм. Хүн төрөлхтний үйл ажил аргаар дүүрчхээд байна. Билэг тал нь ухамсар бөгөөд одоо хаалттай байна. ХҮН болъё, бүр агуу нэгэн болъё гэвэл өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Өөрийгөө зөвхөн дотроосоо л таньж мэдэж болно. Хоол хүнснээс эхлээд бүх хэрэглээгээ ухамсар буюу энерги биеийн хэрэгцээнд зориулан өөрчилж, бүх буруу дадал зуршлаа зөв болгож, ухамсар биеийг хөнөөгч хамгийн аюулт өвчин болох “Би” гэдэг үзлээсээ бүрмөсөн салаад, хамгийн даруухан, хамгийн намуухан, хамгийн эгэлхэн болж дотогшоогоо нэвтэрч чадах юм бол ХҮН болно.

Дэлхий ХҮН-тэй болж байж бид эх дэлхийгээ аварч чадна. Ийм энгийн зүйлийг ойлгож чадаагүй нь хүн төрөлхтний буруу биш. Энэ бол шинжлэх ухааны төөрөгдөл. Тэгэхээр энэ удаад бид шинжлэх ухаанд бурууг нь тохчихъё. Харин энэ мөчөөс “шинжлэх ухаан”-тай болсон хойноо та энэ алдааг хийж байгаа бол мөхнө, сөнөнө. Одоо дэлхийн 6.5 тэрбум хүнийг оюун санааны хувьд тахир дутуу гээд нийгмийн халамжинд хамруулах хэрэгтэй болчхож. Тэтгэлгийг нь шинжлэх ухааны нэр зээлдэж худал номлогчдоос гаргуулах нь зохилтой юм.

-Бид өнөөг хүртэл шинжлэх ухааныг шүтэж түүгээр явж ирсэн шүү дээ?

-Хүнийг буруу төсөөлснөөс болоод өнөөдөр хүн төрөлхтөн оносон философи ч үгүй, нийгмийн онол ч үгүй, хэрэв байгаа гэж мэлзэх гэж байгаа бол энэ чинь буруу байна. Би зүгээр шуудхан хэлчихье. Өнөөдөр хүний тухай онол, сурган хүмүүжүүлэх, анагаах ухаан, хоол хүнсний зөв онол гэж байхгүй байхнээ. Яагаад гэхээр хүний зөвхөн физик бие буюу 40 хувь хүртлэхэд хамаарах онол номлол байгаа учраас тэр.

Энэ нь хүнийг хорлосон болохоос хэрэг болсонгүйг хүн төрөлхтөн бэлхнээ харж байгаа. Өнөөдөр энэ ертөнцөд хэн сайхан амьдарч байгаа юм. Зовлон зүдгүүргүй хэн байгаа юм. Тэгэхлээр бид ертөнцийн амьдралыг зөвхөн материаллаг хэрэгцээ, зовлон зүдгүүр хоёроор л төсөөлж байгаа.

Тэр тэрбумтан шиг зовлонгийн далайд умбасан хүнийг би мэдэхгүй юм байна. Яагаад гэхээр оюун санааны доройтол шиг зовлон, эрх чөлөөгүйгээс өөр шаналан хүн төрөлхтөнд байхгүй. Хүн төрөлхтний маш цөөхөн хэсэг нь агуу их уран бүтээлчид, их эрдэмтэд, зохион бүтээгчид байдаг. Тэд ухамсрын 90 хувийн түвшинтэй гэж ойлгож болно. Бусад жирийн хүмүүсийн хувьд дундаж нь 10, дийлэнх нь гурван хувь байгаа. Гэтэл үхрийн эрхэм ариун чанар 40, зэрлэг гахайных 30, хун шувууных 20, буганых 20, нохойных 30, арслан, бар, ирвэсийнх гурван хувь. Тэгэхлээр бид араатнаас ч дор орсон. Зөвхөн хоолоор нь баримжаалаад үзье. Дорно дахины шинжлэх ухаанд Бурхан багш хоногт нэг хоолтой, хүн хоёр хоолтой, араатан гурван хоолтой гэсэн.

Өнөөдөр хоёр хоолтой хүнийг олоход бэрх. Америкт өдөрт 10 удаа бага багаар ид гэж номлож байна. Энд бүр араатны цаад араатны тухай яригдаж байна. Нөгөө нэг жишээг аваад үзье. XIII зууны монголчууд өвлийн улиралд өглөөд нэг хоёр аяга цай уугаад өдөржин хоосон яваад оройд ганц аяга махан хоол иддэг байж. Зуны улиралд бага зэрэг цагаан идээ хэрэглэж, жилийн есөн сард нь ингэж хооллодог байжээ.

Багахан хоолоор гэдэснийхээ микробыг тэжээгээд, тэндээс өөртөө хэрэгтэй бүх зүйлийг гаргуулж авдаг агуу ухаантнууд байж. Энэ ухаанаас бидэнд аль хэр үлдэж вэ? XXI зууны шинжлэх ухаан энэ тухай төсөөлөл ч үгүй сууж байна шүү дээ.

Хөтөлгөө мориор хэдэн зуун км газрыг туулдаг, хоёр өдөр унтахгүй, идэхгүй, уухгүй довтолгодог чадавхи өнөөдөр монголчуудад хаана байна. Тэгэхээр физик биеийн хувьд ч, ухамсар биеийн хувьд ч бид XIII зууны монголчуудаасаа 100-95 хувь доройтсон байх нь. Жаран настайдаа цэргийн алба хаагаад улс дамнан морин дэл дээр довтолгож явсан ард түмэн өнөөдөр төдий насандаа өвчний үүр болчихсон, дэлхийгээр явах нь байтугай гэрээсээ гараад явах нь хэцүү болчхоод байна шүү дээ.

Ийм хүнээс юу хүсч хүлээх юм? Дэлхий нийтээрээ бид жилд 745 тэрбум ам. долларын эм тан борлуулж өгч байна. Энэ нь жил бүр 6-7 хувиар өсч байгаа. Хорин таван км зайд малаа хараад ялгадаг байсан тэр нүдний хараа, 120 настай хүнийг төрийн эрхэм өтгөст өргөмжилж байсан тэр их эрүүл бодьгал, тэр их оюун санаа, дэлхийг эзэлсэн стратеги, тактик хаана байна? XXI зуунд нэг жижигхэн улсыг аваад явчих чадал бидэнд байгаа билүү? Хоёрхон сая хүн ам, 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутгаа сахиж чадахгүйдээ хүртэл доройтсон байна биш шүү. Араг ясны онол дажгүй сайн хэрэгжсэний ачаар өнөөдөр улс төрийн бодлого энэ тэрхэн ярьж, сонгууль явуулж, хэдэн санал авахын төлөө хэдэн жил пижигнүүлээд айл гэр болж тоглодог хүүхдийн тоглоом шиг юм хийгээд, үүнийгээ “ардчилал” энэ тэр гэж нэрлээд л… Энэ тэнэглэлээс юу хожив?

Бүхний нүдэн дээр ил байгаа хамгийн энгийн юмыг хар. 43 сая малтай болж гэнэ. Манай өвөг дээдэс малаа 25 саяас дээш гаргаж байгаагүй нь чадахгүйдээ биш. Яагаад гэвэл бэлчээрийн даац нь хүрэхгүй юм чинь. Дээрээс нь энэ мал сүргийн бараг тэн хагас нь ямаа гээд бод доо. Дэлхийн гутамшгийг бий болгох талаар тэргүүн туршлагын бүх гэрчилгээг бидэнд олговол таарна.

Өөрсдийгөө ингэж л булшилж байна шүү дээ. Иймэрхүү байдлаар нутаг орных нь, бүх сумдынх нь 77 хувь нь цөлжчихсөн.

-Гэтэл бид өөрсдийгөө хөгжиж байна, хөгжүүлж байна гээд байдаг. Таныхаар энэ хөгжил мөн үү?

-Хүний 40 хүрэхгүй хувийг агуулаад байгаа робот буюу өнөөгийн бидэнд энэ чинь яах аргагүй “хөгжил” шүү дээ. Тэдэндээ энэ нь агуу зүйл. Хэрэв бид ХҮН болчихоод харах юм бол үүнээсээ айж сүрдэж үхмээр. XIII зууны монголчуудыг больё, бүр хойх нь үеийн монголчуудыг сэрээж авчраад харуулах юм бол бүр айдас хүйдсийн ертөнцөд бид амьдарч байхвий. Хэдэн мянган жилийн өмнөх Чулууны бичиг гэдэг номлолыг 90-ээд оны эхээр “Зохист аялгуу” сонинд хэвлэсэн юм. Тэр нь өнөөдрийг болгоосон бошго сургаал юм л даа. Тэрнийг би 1966 онд уншиж байсан юм. Тэнд цөвүүн цаг ирнэ, дэлхийн дайнууд болно, их цус гарна, өглөө гарсан хүн орой гэртээ ирэхгүй цаг болно. Эх эцгээ хүндлэхгүй цаг ирнэ, мэдэгдэхгүй өвчнүүд ихээр гарна гэсэн байгаа. Тэр дотор нэг их анхаармаар зүйл байсан нь хот балгас араатнаар дүүрнэ гээч айлдвар. Тухайн үед би залуу байсан болохоор сайн ухаараагүй үлдсэн юм. Ухаандаа, тэр хүмүүс ирээдүйг бошиглож харахад “хот балгас араатнаар дүүрнэ” гэж зурхайд буусан нь өнөөгийн бид байх нь. Бидний лүндэн ингэж бууж. Тийм учраас дэлхий дээр ХҮН байхгүй гэдгийг баримтаар хэлж болно. Хэрэв байгаа гэж мэлзвэл энэ нь роботлог хүний л харьцуулсан үзүүлэлт мөн. ХҮН гэдэгтэй нь харьцуулвал зүгээр л бусармаг зүйл.

Дэлхий ямар байгааг, галав юүлж эхэлчхээд байгааг мэдрэх цаг хэдийнээ болчихсон. Саяхан дэлхийн дулаарлын асуудлаар семинар, теле бага хурал хийлээ. Тэндээс аймшигтай дүр зураг харагдаж байна. Дэлхийн дулаарал, түүний гамшгийг монголчууд тойроогүй дайраад тэр л замаар явж байна. Цөлжилт эргэлт буцалтгүй болчхож. Мөнх цэвдэг хайлаад эхлэчихсэн, гол горхи, нуур цөөрөм ширгээд өчнөөнөөрөө алга болсон байна. Хүний бусармаг үйл ажиллагааны гамшигт үр дүн энэ.

-Тэгвэл бид ХҮН болж дэлхийгээ аврах гэхэд хэтэрхий оройтсон байх юм биш биз?

-Хүн гэдэг бодгалийн чинь үндсэн мөн чанар болох ухамсар доройтсон болохоос огт засах боломжгүй гэсэн үг биш. Бид үүнийгээ өөд нь татаж хөгжүүлээд, тэр ч байтугай бурхан гэж хэлэгддэг энергийн хөгжлийн өндөр түвшинд хүртэл хөгжүүлэх боломж бэлээхэн байж байгаа. Ухамсрыг үнэн хэрэгтээ хязгааргүй хөгжүүлж болно. Хөгжлийн тийм түвшинд хүрсэн олон хүний нэг нь Бурхан багш байж байна.

Исүс Христ мөн Энэтхэгт 13 жил бясалгаж гэгээрэн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн. Өнөөдөр бид Төгс Гэгээрсэн Их Багш Чан Хай гэдэг суут хүнийг мэдэж байгаа. Тэр хүн жирийн амьдралаас төгс гэгээрлийн түвшинд хүрчээ. Ийм бодит жишээнээс суралцаж та өөрийгөө бүрмөсөн өөрчлөөд хөгжлийн өндөр түвшинд хүрч болно. Одоогийнхоороо зөрүүдэлж зүтгээд байх юм бол энергийн долгион тань дордож буураад сиймхий хадаг шиг авах юмгүй болно. Муухан 26 долгионы түвшин буюу там гэдэг долгионд татагдаж орно. Үүнийг та нүд анитлаа хүлээж сууж яах гэсэн юм бэ? Долгионыхоо хэлбэлзлийг хичнээн хөгжүүлнэ, төдийчинээ өндөр түвшинд хүрч чадна гэдэг ойлголтыг авчихвал энергээ хөгжүүлэх тухай бодох болно.

Тэгвэл яаж хөгжүүлэх вэ? Маш олон арга бий. Та энергээ хөгжүүлэх гэж байгаа бол энергээр амьдар. Та махаар, хиамаар, архиар, тамхиар, хорт бодисоор ухамсар буюу энерги биеийг хооллоно гэж бодож байна уу? 60-70 хувийг тань эзэлж байгаа эрхэм зүйлээ ингэж хоолловол гундах нь аргагүй. Эергүү энерги, мэдээлэл, ер нь эергүү бүхэн ухамсрын хоол унд. Уг нь бидний бүх юм автомат тохируулгатай заяагдсаныг унтраачхаад байгаа юм билээ. Ухаандаа энергийг ашигтай ажилд хувиргах физикийн гол хуулийг хэрэглэвэл өвчнөө ч өөрөө эмчилж болно. Та ухамсар биеэ ч, физик биеэ ч цагаан хооллоор хооллож хөгжүүлэх боломжтой. Ингэвэл энэ хоёр биеийн цахилгаан-соронзон талбай цэвэршинэ. Хоолныхоо хэмжээг багасгах хэрэгтэй. Италийн Карпини, Францын Рубрук нар XIII зуунд Монголд ирж тагнаж үзээд бичиж үлдээснийг авч үзвэл тэр үеийн монголчуудын ухамсраа дээдэлж ХҮН чигээр нь авч явах программыг бага хоол гэж үзэхээр байгаа юм. Одоо юуны өмнө та программаа өөрчлөөд эртний өвөг дээдсийнхээ бага хоолны программыг суулга.

Дэлхийн хүмүүс тэр чигээрээ хоол руу хошуурч, хоолны жороор өрсөлдөж байх зуур араар нь суугаад үлдчихсэн ганцхан ард түмэн байсан нь монголчууд. Ухамсар амтанд уусч доройтдог гэдгийг олж мэдсэнийхээ хэрээр гал тогооноос ухамсартай татгалзаж, өөрийгээ хүн хэвээр нь авч үлдсэн жинхэнэ шинжлэх ухаанч агуу хүмүүс. Хоттой хониндоо барагтай гар хүрдэггүй, гадаа хаяанд нь ургасан байгалийн үнэгүй хүнсэнд ч ам хүрдэггүй ийм их ухааныг сэдэж амьдралдаа олон зуунаар хэрэгжүүлсэн тэр программ хангамжийг санал болгоё. Шүдний махаар хооллож, шүлсний усаар ундалж ухамсар, сүнс, энергийг цэвэр жинхэнэ хүнийх нь ёсоор авч явсан ард түмний хөгжлийн энэхүү программыг авч үз. Үүний л ачаар оюун санаа нь бохирдолгүй, эрүүл мэндэд нь ямар ч гажиггүй, эсийг нь эвдлэх буруу юмгүй, генид нь өөрчлөлт оруулах ямар ч үндэсгүй, тийм эрхэм нандин ёс суртахууныг, мэдлэгийг шинжлэх ухаанчаар олж үүнийхээ ачаар өөрсдийгөө хүн төрөлхтнөөс олон зуунаар урагш хөгжүүлж чадсан байдгийм. Ийм амжилт хүний түүхэнд гараагүй. Бидний мэддэгээс илүү сайхан юм бий эсэхийг мэддэггүй нь өөр сайхан юм, боломж байхгүй гэсэн үг биш шүү дээ. Энэ нь ердөө физик биеийн сэтгэлгээний түгжигдмэл байдлыг л харуулдаг юм.

-Дэлхий даяар хоол үйлдвэрлэл төрөл бүрээрээ хөгжиж, түүнийг дагаад төрөл бүрийн технологи бий болж олон мянган хүмүүс энэ салбарт ажилладаг. Та ч өөрөө энэ салбарын хүн. Бас бид тийм юм идвэл ийм юманд сайн гэж ярьдаг. Үүнийг одоо яах болж байна?

-Энэ бол зүгээр л бизнесийг дэвэргэж, хүн бүхэн ажилтай, сэдэгч нь зоостой болж байгаа нэг ядмагхан зүйл гээд ойлгочих. Тэгэхээр энэ чиглэлийн ном юмыг үүнээс хойш бүү үз. Дэлхийн хүмүүсээс энэ номоор яваад сайн сайхан болчихсон, 100 илүү насалчихсан, эрүүл саруул хүнийг олоод ир. Харин тэр дутагддаг, хэрэгтэй гээд байгаа юмаар чинь хооллохгүйгээр амьдраад ирсэн ард түмэн бий.

Гэтэл одоо бид хоол гээч хорондоо дасчихсан, юм бүхнийг холиод хийчихдэг хогийн сав болгочхож. Дээр үеийн хүмүүс ямар цэвэр ариун байж вэ гэдгийг харьцуулаад харахад бидэнд заавал билгийн мэлмий нээгдсэн байх албагүй. Өөрсдийгөө мэдье гэж хүсвэл мэдлэг маань бидний дэргэд бэлэн байж байна. Хүсэхгүй л байгаа юм. Яагаад гэхээр та хэрэглээнд барьцаалагдчихсан амьгүй албат, хэрэглээний золиос юм. Бид мэдээллийн хуулийг томьёолоод байна. Таван мэдрэхүйгээр хүлээн авч буй бүхэн мэдээлэл. Мэдээлэл гэдэгт таны сурсан мэдсэн, дуулсан сонссон, үзсэн харсан, судалсан, уншсан, өмссөн зүүсэн, идсэн уусан бүгд орно. Шинжлэх ухаан нь буруу учраас та бид хэрэггүй зүйлийн цуглуулга болж байна.

Ерөөсөө сөргүү мэдээлэл бүхэн өвчин эмгэг, гэмтэл согог, гай зовлонгийн эх үүсвэр болдог юм байна. ОХУ-ын эрдэмтэн, Уураг тархи судлалын институтын захирал, профессор Медведев “XVIII зууны бөглүү тосгоны тариачны авч байсан мэдээлэл хэмжээнийхээ хувьд XX зууны бизнесмений авч байсан мэдээллээс дутуугүй юм байна. Гагцхүү мэдээлэл өөрөө их өөр болжээ” гэсэн байна.

Мэдээллийн, гэхдээ сөргүү мэдээлэл давамгайлсан зах зээлийн энэ зуунд цоройж гарах ямар ч боломж байхгүй ухамсрын хувьд улам уруудана, доройтно. ТаТермодин амикийн хуулийг ойлгочихвол өнөөдрийн сөргүү мэдээлэл тараагч сонинг уншихаа, үзвэрийг үзэхээ байчихна. Сонгодог болон үндэсний урлаг, спорт гээд сайхан юмнуудаа л үз. Бусдыг нь та өөрөөсөө чөлөөлчих. Танд эрх нь байгаа шүү дээ. Ингэж яагаад чадахгүй гэж. Мэдэхгүйгээс та өөрийгөө хог новшинд хутгаж байна. Та хайран байна, би ч хайран байна. Алаан хядаан, аваар осол бүү хар. Би ундаасахгүй, би өлсөхгүй байна, надад ямар сайхан байна вэ гэсэн программыг өөртөө өгчөөд нэг өнжөөд үз. Ингэснээр их өөрчлөлт гарна. Эд эсүүд тань эхний өдөр “энэ чинь хоол ирэх л ёстой юу болчихвоо” гэж гайхшралд орно. Дараа нь “өө энэ чинь өөр программ суучихсан байна шүү дээ” гээд хагас өдөр, сайндаа бүтэн хоног ноцолдоно, тэр үед багахан өлсөнө, ундаасна, тэгээд л цааш тэр программаар ажиллаад ирэхээрээ хэрэгтэй, хэрэггүйгээ өөрөө гадагшлуулаад эхлэнэ.

Та сүүгээр амласан. Махаар, архиар, тамхиар амлаагүй. Хэдийдээ бид ийм юманд дасчихаад бүр салж чадахаа байчихдаг байнаа. Архи, тамхинд орсон нэгнийгээ муулж байна. Маханд орсныгоо өдөрт хэдэн удаа идсэнээр нь сайшааж байна шүү дээ. Яахаараа үүнийг сайшаах ёстой юм. Архинд орсонтой л адилхан юм шүү дээ.

Дэлхийн хүмүүс 56 тэрбум малыг жилд нядалж хэрэглэж байна. Энэ тоо 15 жилийн дараагаар хоёр дахин өснө. Солиорсон байгаа биз! Эрдэмтэд нотолсон байна шүү дээ. Хүнийг шүд амнаас нь эхлэж судалж үзээд бид чинь өвсөн тэжээлтний аймагт багтах юм байна гэжээ. Энэ их идэш сүүлд тансаг хэрэглээ гэдэг юмыг бий болгосноор гарч ирсэн. Ингэж л бид элдвийн хэрэглээг эрж хайж олоод, энийг нь далимдуулаад бизнесүүд хэрэглээг нь бүр нэмээд ашиг олох үйл ажиллагаандаа ашиглаж бидний нүдийг хуурсан, сэтгэлийг татсан юм хийж оюун санааг чинь өнгө, амтанд уусгаж байна. Би анх найман настайдаа орос печений хэлтэрхий олж амссан хүн. Амттангүйгээр үхэж үрэгдсэн хүнийг би л лав нутаг уснаасаа олж үзээгүй юмдаг.

Бидний ярилцлагыг уншаад “энэ хүн солиорчээ” гэх нь олон бийг би мэдэж байна. Яагаад гэхээр та хэрэглээгээ өмөөрөхөөс өөр юу ч бодох чадваргүй, энэ хэрэглээгүй бол үхэж хатах нэгэн болжээ. Гэхдээ таны, уншигчдын аз таарвал “магадгүй, юусан билээ” гэх хүн ч байх биз. Би дандаа хоосон ходоодоор амьдар гээгүй байна. Ямар ч байсан программаа өөрчилж махбодийнхоо 100 триллион эсийг зөв удирдаж ажиллуул. Энэ бүх хорт программаас нэгийг ч үлдээлгүй устга гэдгийг хэлэх байна. Таны одоогийн программаар өдөрт 3-4 удаа хооллох ёстой, үүний хоёр нь махан хоол, чанарлаг тэжээллэг хоол ид, ядарчихна, өвдчихнө, 2300 ккал илчлэг авахгүй бол үхнэ гэсэн өгөгдөлтэй байгаа шүү дээ. “Цай холдлоо,толгой өвдөнө” гэдэг программыг өгснөөс арван хормын дараа толгой тань өвдөж эхэлдэг. Программ ингэж үйлчилдэг. Яагаад гэхээр аливаа программ тань 100 триллион амьд эсийг удирдаж байгаа. Ерөөсөө хоол идэх завгүй байж байгаад орой гэртээ харьж явахдаа “хөөх бүтэн өдөр хоолгүй” гэдэг айхтар программ өгөөд л гэртээ ирээд идэж өгнө шүү дээ. Идсэн хоолны тань 15 хувь нь л шингэдгийг эрдэмтэд тогтоосон. Тэгээд ч одоо үед ам руу юм хийе гэсэн ч аюулгүй юм үнэндээ ховор болж. Эх орны хөрсөнд тариалсан тариа, ногоогоо идэе гэсэн чинь хэзээний химийн бодисоор хэтрүүлж бордчихоод сууж байна шүү дээ. Махаа аваад үз. Гялайх ганц цагаан энерги алга. Малын хулгайч болоод хэдэн ченжийн гар дамжсан хөлжих шуналыг л зооглож байна. Энэ махаар тэжээвэл нохой гутна. Махан хоолтон жилд нүүрс хүчлийн хийнд шилжүүлснээр 4080 кг, харин цэвэр цагаан хоолтон 190 кг хий ялгаруулдаг гэсэн эрдэмтдийн судалгааг НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн 2008 оны “Дадал зуршлаасаа салцгаая” (Kick the Habit, 2008)номонд бичсэн байна. Бид яагаад өөрийгөө өөрчлөж болохгүй гэж. Хүн тархиныхаа бус ухамсрынхаа удирдлагад захирагдах ёстой. Бусдыг дуурайж идэж ууж, хэрэглэж байгаа бол та зүгээр л сармагчин. Энэ бол хүн төрөлхтний асуудал. Магадгүй монголчуудад илүү ч байж болох юм. Бид их хөгийн тоглоомоор тоглоод сурчхаж. Хурдан морь уралдуулах, бөх барилдуулах, дайлин хөөргөөр, машинаар, өмссөн зүүснээрээ өрсөлдөх гээд. Энэ чинь хүн төрөлхтний хамгийн доод болхи сэтгэлгээ. Би үүнд тохирох хамгийн муу үгийг олж хэлж чадахгүй нь. Тохирчихоор үг нь үгсийн санд байхгүй ч байж мэднэ. Би хэрэглээ руу тань бус ухамсар руу тань дайрч байна. Ингэтлээ доройтчихоод өөрийгөө ХҮН гэж нэрийдэх үү? Бид ухамсар биеийнхээ хөгжлөөр өрсөлдөх хэрэгтэй. Өрсөлдөх гэдэг үг өөрөө хэт зохимжгүй бүдүүлэг байна л даа. Бурхан гээч түвшинд хүрэх, энэ л хөгжил, энэ л зорилго юм. Энэ нь шашин мэт сонсогдож магадгүй. Гэвч үүнд ямар ч шашин байхгүй. Өөрийгөө хөгжүүлж болох, танд буй бэлэн боломжийн тухай л ярьж байна. Монгол хүн мах идэхгүй бол хэцүүднэ гэдэг зүдэг программаа орхиё гэхэд хажуу дахь хүнээ харах л үлдээд байна шүү дээ. Дэлхий дээр 850 саяас нэг тэрбум цагаан хоолтон амьдарч байна, тэд үхэж доройтоогүй. Махыг эрхэмлэсэн бид айхтар түрэмгий, дайсагнасан, бие биеэ үзэн ядсан, дүрэлзсэн хүмүүс л байна шүү дээ. Эх орноо, ард түмнээ ямар болсныг зүгээр энгийн жишээгээр хар л даа. Ямар юмных нь нотолгоо баримт шаардаад байх вэ дээ.

-Энэ бүхнийг хийхэд амаргүй санагдах юм?

-Ингэж оюун санаагаа хордуулах хэрэггүй ээ. Ийм нэг буруу программ л биднийг, улс орныг хордуулж, сөнөөж байгаа хэрэг. Таныг өнгө, мөнгө ч, амт ч хордуулна, танд шохоорхогдож байгаа бүхэн чинь таныг эрүүл биш болгоно. Монголчууд өнгө татах даавуугүй цагаан нэхий дээлтэй байхдаа муудаагүй, харин ч гаргууд амжилтанд хүрсэн юм. Ил галтай утаа тортог болсон цавагтай үедээ агуу байсан юм. Яагаад гэхээр тэдний оюун ухаан эрүүл байж. Оюун ухаан цэвэр учраас хүн байгальтайгаа, малтайгаа, ан амьтантайгаа харьцах харьцаа өнөөдрийнхтэй зүйрлэхийн аргагүй байж. Таны асууж байгаа асуултын хариуг бид өнөөдрийнхөө түвшинд одоогийнхоороо сэтгэх юм бол хэзээ ч гарцыг нь олохгүй. Өнөөгийн шинжлэх ухааны мухардлын шалтгаан нь энэ юм.

-Уул, ус, газар шороонд ч энерги байна биз ?

-Энергижих үйл явцыг л амилах, амь орох гэж бид одоо үзэж байгаа юм. Дорно дахины мэргэд айхтар шинжлэх ухааныг бий болгосон байдаг. Зураг, баримал, уул, овоо, усанд эергүү энерги буюу сэтгэл шингээгээд тэр зүйлийг амилуулна гэсэн үг. Уул, ус, газар шороо, мод бүхэн энергитэй, тиймээс ч амьтай юм. Амьгүй гэж ойлгодог учраас хаа сайгүй алт, эрдэнэс, баялаг эрж газар шороогоо ухдаг. Энэ чинь ухаангүй балмад явдал. Авсан бүхнийхээ хэрээр эргээд төлбөр төлдөг жамтай.

-Хүн амт, өнгөнд тачаадах болсон нь шуналаас болдог юм болов уу, ер нь шунал хаанаас үүдэлтэй вэ?

-Шунал, хүсэл тачаал, хувиа бодох, ер нь хамаг муу юм харанхуй мунхагаас үүдэлтэй. Шүдээ хэдэн литр ус гоожуулж юмуу аяганд балга ус хийгээд угаачхад шүдний тухайд ялгаа байхгүй. Эх дэлхий, эх орон, эдийн засгийн талаас сэтгэл эмзэглэн бодож байгаа бол хүнлэг, эс бөгөөс балмад үйлдэл мөн. Энэхэнийг мэдэхэд заавал гэгээрсэн байх шаардлагатай гэж би бодохгүй байна. Бид улс орноо, бусдыгаа өөрөөсөө түрүүнд тавьж байвал дэлхийгээ аврах үйлдэл мөн. Би л болж байвал бусад нь хамаагүй гэж бодож буй бол харанхуйн дунд нүдээ тас аниад зүтгэж байгаа нэгэн.

Ийм л байдлаар сохор нь сохортоо замчлаад ангал руу явж байгаа энэ дүр зураг одоо бэлхнээ монголыг тодорхойлж байна. Бид оюун санаагаа, ухамсраа, сүнсээ, өөрийгөө ХҮН болтол нь өөд татахгүй бол ангал руу цөмөөрөө унана.

-Ходоод бохир учраас оюун санаа бохир байна гэж ойлгох нь зөв үү?

-Үгүй. Оюун санаа нь бохир учраас бүх юм нь бохир болчихож байна. Тэгээд түүгээрээ бид ертөнцийг бүхэлд нь бохирдуулж байна. Бүр бузарлаж байгаа юм. Буруу үзэл бодол гэдэг чинь тэр чигээрээ л муу энерги юм. Хаврын хаварт жагсаал цуглаан хийгээд, хашгиралдаад, байгаагаа хэмхчээд, чулуудаад, алаад, тоноод байгаа чинь зөвхөн Монголд биш дэлхий нийтийнх. Энэ бүхэн дээшээ гурван ертөнцөд нөлөөлнө.

аныхаар ХҮН болж амьдаръя гэж бодъё л доо. Тэгэхээр юуг ч үгүй хийхгүй, бас юуг ч бүтээхгүй, юу ч хүсэхгүй тийм болохоор хөгжихгүй хүй нэгдлийн үеийнх шигээ амьдраад байх уу. Жаахан зөрчилтэй санагдаад байна?

-Та хүслийн тухай ярьж байна. Яг л нөгөө материалжсан хүнийхээрээ ярьж байна. Материаллаг хүсэл сонирхлоо дээдэлсэн, үүндээ хөтлөгдөн байгаа цагт одоогийнх сайхан, хүй нэгдлийнх муухай гэж шууд бодохгүйгээр хэлнэ. Тэр үеийн хүмүүсийн ухамсар чухам юуг хүсч, юуг эрхэмлэж байсныг бид мэдэхгүй. Хөгжил гэж бидний яриад байгаа юм бол маханбодийн хэрэглээний хангамж талыг л хэлж байна. Зөвхөн тэр ногоон өнгөтэй мөнгө “толгой дээр нь гараад суучихсан, бурханы орон зайг нь эзэлчихсэн” байгааг хөгжил, гайхамшиг мэт ойлгоод байна. Энэ бол бидний 60-70 хувийг, ухамсрын хэрэгцээг хангах арга биш. Хүн бээр өөрийн дотоодод амар амгаланг, тэрхүү нэн тансаг гайхамшигтай диваажинг бий болгосноор агуу болж чадна. Тэр үед аахар шаахар хэрэглээ аяндаа чухал байхаа болино. Өөрөөр хэлбэл та өөрийгөө олсон цагт л бүх юм аяндаа таных болно. Өөрсдийгөө ёлкны мод шиг болгочхоод гудамжаар алхаж яваагаа хамгийн дээд сайхан гэж яагаад бодох ёстой юм, яагаад үүнээс өөр хүсэл тэмүүлэл бидэнд байж болдоггүй юм. Яагаад заавал ордон шилтгээнд суух, хэдэн машин сольж унах хүсэл тэмүүлэлтэй байх гэж.

-Хүн төрөлхтөн дэлхийгээсээ авдагаа аваад дууслаа. Цааш хөгжих боломжгүй боллоо. Цаг нь болоод жамаараа л мөхөх дөхөж байна гэсэн аятай юм сонсож байсан юм байна?

-Тийм биш ээ. Бид хэрэглээгээ ухаалаг зөв болговол хичнээн тэрбум хүн амыг ч энэ дэлхий даана. Би зөвхөн энэ дэлхийг олон хүн даадаг болгох гэсэндээ хэрэглээгээ багасга гэж хэлээгүй юм шүү. Тэрүүнийг хүн бүхэнд хувааж өгөх гэж, өөрөө бас хувь хүртэх гэж тэгж байгаа ч юм биш. Тэр ухаангүй хэрэглээ угаасаа хэрэггүй зүйл, хэрэггүй учраас л тэгэж хэлж байгаа юм.

-Баярладаг, гомддог, ичдэг, инээдэг, боддог, сэтгэдэг, уйлдгаа бид бусад амьтдаас ялгаатай буюу хүн гэж тодорхойлдог. Тэгвэл таны ярьж байгаа ХҮН хэтэрхий сэтгэл хөдлөлгүй гөлгөр болчих юм биш үү?

-Бас л нөгөө өчүүхэн физик биеийн хэмжээний бодол, тэр л хэмжээний асуулт байна шүү дээ. Уурлаад, инээгээд элдвээр аяглаад байгаа нь таны яг жинхэнэ мөн чанар чинь биш. Гөлгөр дүмбэгэр нь ч бас биш. Та өөрийгөө олчихвол өөрийнхөө бүх юмтай зохицонгуй, зохиронгуй болох болно. Жинхэнэ мөн чанараа олчихвол та хэзээ ч уйдахгүй, уйтгарлахгүй. Энэ ертөнцөд баяр баяслаас өөр юуг ч мэдрэхээ болино.

-Та өмнө юу ч идэхгүй байж болно, бас өөрийгөө эмчилж ч чадна гэж хэлсэн. Энэ үнэхээр боломжтой юу?

Боломжтой. Хүний бие махбодь дээд зохион байгуулалттай автомат систем юм. Энергээрээ ундалж, хооллож, эс, эд, эрхтнийг цэвэрлэж, бүр ариутгах ч боломжтой.

Ирэх онд гадаад ажиллагсдын тоог 20 хувиар бууруулна

$
0
0

Chinzorig saidЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Уг тогтоолоор ирэх онд гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар тогтоосон бөгөөд ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан гадаад ажилчдын тоог 50 хувь бууруулах зорилтыг 2020 он гэхэд бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна” хэмээн заасны дагуу 2018 онд гадаад ажилчдын тоог 30 хувь бууруулах зорилтыг хэрэгжүүлснээр гадаад ажилчдын тоо энэ онд 2016 онтой харьцуулахад 42 хувь, 2017 онтой харьцуулахад 20 хувиар тус тус буурсныг онцлоод цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудаар бэлтгэж байгаа мэргэжлүүдээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахыг бууруулах бодлого баримталж, салбарын ажиллах хүчийг дэмжинэ гэдгийг хэллээ.

Сайдын хэлснээр Монгол Улс өөрсдөө бэлтгэж байгаа мэргэжлүүд буюу тодруулбал барилгын төрөл бүрийн мэргэжлүүд, зам гүүрийн барилга, уул уурхайн туслах мэргэжлүүд болон авто засварын газарт ажиллах вьетнам засварчдын тоог эрс бууруулах боломж байгаа юм байна.

Монгол Улсад энэ сарын 1-ний байдлаар 95 орны 7223 гадаадын иргэн идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа. Судалгаагаар аж ахуйн нэгжүүд хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрлийнхөө 85.4 хувийг ашигласан бөгөөд гурваас зургадугаар сард нийт урьдчилсан зөвшөөрлийн 54-78 хувь нь ногдож, уул уурхай, зам, барилга зэрэг улирлын чанартай салбарт олноор хөдөлмөр эрхэлж байна гэсэн дүн гарчээ.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу Засгийн газраас эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоодог бөгөөд ингэхдээ гадаад ажиллах хүчний өнөөгийн нөхцөл байдал, ажиллах хүчний хэрэгцээ шаардлагатай уялдуулан өмнөх жилүүдэд тогтоосон хувь хэмжээ хэрхэн хэрэгжсэн талаарх тайлан мэдээг харгалзаж үздэг юм.

ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1:Надад мөрөөдөл бий

$
0
0

ЖДҮ Гэрэлт ОдНэг л өдөр үндэстэн маань сэргэж бүх хүн тэгш эрхтэйгээр өнөөдрийн нийгэмд хөл нийлүүлэн алхах болно хэмээн би мөрөөддөг

Нэг л өдөр Миссипийн толгод дээр цэцэг жимс нахиалж шудрага бус бүхнийг үлдэн хөөж эрх чөлөө шударга ёсыг тогтоох болно хэмээн би мөрөөддөг
Нэг л өдөр миний дөрвөн хүүхэд арьсны өнгөөрөө бус авьяас чадвараараа үнэлэгдэх цаг ирнэ хэмээн би мөрөөддөг
Нэг л өдөр Алабагийн арьс өнгөөр ялгаварлагчид түүний шудрага бус явдалд хэл амаа бэлүүдхээс цаашгүй мужийн захирагчтай тэр газарт нэг л өдөр хар, цагаан охид хөвгүүд яг л эгч дүү нар шиг хамтдаа хөтлөлцөн алхдаг болноо гэж би мөрөөддөг…

….Арьс, өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгч Мартин Лютер Кингийн энэхүү алдарт үг олон зуун хүний итгэл мөрөөдлийн бамбай болж, ауагаа хүчийг бий болгон амжилтанд хүрсний учир юу вэ? Энэ үгийг цууриатаж байх тэр үед хар арьстнууд, цагаан арьстнуудтай нэг автобусанд ч сууж болдоггүй, тэгш байдал, ижил эрхийн тухай мөрөөдөх ч аргагүй байсан гэвэл өнөөгийн бидэнд итгэмээргүй санагдах байх. Хэдийгээр тэр энэ алдарт үгээ хэлснээсээ хойш хэдхэн жилийн дараа бусдын гарт амиа алдсан ч түүний мөрөөдөл биеллээ олсон гэдгийг та бид харж байгаа. Түүний үг, үзэл санааны хүч юунд байсан бэ?

Хүн болгонд мөрөөдөл бий. Жаалхан бяцхан охин шинэ гуталтай болохоос эхлээд, амьдралд хөл тавьж байгаа залуу хархүүгийн шинийг сурах хүсэл, амьдралдаа алдаж будилсан ч дахиад шинийг бүтээх, бусдад хайр түгээх гэсэн хижээл нэгний мөрөөдөл гээд мөрөөдөл бүхэн амттай, бас эзэндээ эрхэм. Мэдээж хэн нэгний боломжийг булаан авч, хэн нэгнийг далайлгах эрх мэдэлтэй болж, хэн нэгний мөрөөдлийг нухчин дарах бус хүний ёсны гэгээн мөрөөдлийн тухай л энд өгүүлж буйг ойлгоно буй за. Мөрөөдөл бүхэн хүчтэй, гэгээлэг бас таныг татах хүчтэй байдаг. Тийм учраас Мартин Лютер Кингийн энэ үг хүчтэй байж. Одоо ч хүчтэй байдгийн учир энэ.

Тийм ээ, хүн мөрөөдөлтэй байж хүчтэй байдаг. Тиймээс би мөрөөдөж байна, яг Мартин Лютер Кинг шиг. Бид өөрсдийн хүчээр амьдарч, өөрсдийн чадлаар мөрөөдлөө цогцлоохыг би мөрөөдөж байна. Хэн нэгнийг өөрийнхөө хүчээр сайн сайхан амьдралаа цогцлоодог болоход хэн ч саад болохгүй байхыг би мөрөөдөж байна. Хэрэгтэй зүйлээ хийхийн тулд заавал хэн нэгэн улстөрчийг таньдаг байхыг, хүслээ биелүүлэхийн тулд заавал хэн нэгний цүнхэнд багтах албагүй байхыг би мөрөөдөж байна. Хэн нэгэн улстөрч авч болдог зээлийг хэн нэгэн жирийн л хөдөлмөр эрхлэгч, бүтээгчид ч адилхан авч болдог байгаасай гэж би мөрөөдөж байна.

Өнөөдөр эхнэртэйгээ оёдлын машины ард суугаа Дорж хамгийн сайхан цамцыг оёж, хамгийн сайн үнэээр зарж, хүүдээ, охиндоо орой бүр тор дүүрэн амттантай очихыг мөрөөж байгаа. Өнөөдөр Дорж ганцхан оёдлын машинтай бол маргааш хоёртой болж эхнэртэйгээ зэрэгцэн илүү олон цамц оёхыг хүсч байгаа. Өнөөдөр угалзтай монгол гутал урлан суугаа залуу хэн нэгний дэлгүүрт түрээсээ төлөөд гутлаа хурдан борлуулахыг, улаан гараараа урлан шагласан гутал нь Монгол Улсын хүндэт харуулын алхаагаар Монгол төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж байгаасай гэж мөрөөдөж байгаа. Өнөөдөр Долгор хэн нэгнийг гуйж царайчлалгүйгээр багахан зээл авч чадвал хажуу айлынхаа жаал охиныг цалинжуулаад ганц бус хоёр дээл оёж чаддаг болохсон гэж мөрөөдөж байгаа. Өнөөдөр Дондог Монголоос өөр хаана ч байхгүй чацарганын тосоо, сүүлний тостой савангаа, жамц давсаа алсын Америк, арлын Японд хүргэн зарж дэлхийг гайхашруулахыг мөрөөдөж байгаа. Тийм ээ би ч бас тэдний адил мөрөөдөж байгаа, жинхэнэ ЖДҮ-чид хөгжөөсэй гэж.

Тийм ээ, бидэнд мөрөөдөл бий. Бид зүгээр л өөрийнхөө хүч хөдөлмөрөөрөө амьдралаа босгон, ирээдүйгээ цогцлоон айх айдасгүй амьдрахыг мөрөөдөж байна. Тийм ээ бидэнд мөрөөдөл бий.

Тэгвэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ? Бүгдээрээ хэлэлцэцгээе, мөрөөдлөө биелүүлцгээе.

Эх орноо жинхэнэ ЖДҮ-гийн эх орон болгоцгооё. Жинхэнэ ЖДҮ-чид хамгийн сайхан ирээдүйг бүтээж, жинхэнэ ЖДҮ-чид хамгийн сайхан амьдарч, ЖДҮ гэдэг хамгийн сонсголонтой сайхан, бахархам үг байгаасай гэж мөрөөдөцгөөе.

Үргэлжлэл бий…

Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од

Viewing all 51 articles
Browse latest View live