Эмэгтэй хүн бүр өөрсдийн хэмжээнд цаг үргэлж мөнхийн гоо сайхны эрэл хайгуул, оролдлого хийж байдаг ч харамсалтай нь тэр бүр санасан үр дүндээ хүрч чаддаггүй. Тиймээс бид дэлхийн түвшинд хийгдэж буй орчин үеийн гоо заслын хамгийн эрүүл бөгөөд аюулгүй аргуудаас мэргэжлийн эмчээс зөвлөгөө авснаа хүргэж байна. Сүүлийн үед арьс гоо заслын салбарт хамгийн эрэлттэй байгаа үйлчилгээ болон тэдгээрийн үр дүн, ахиц дэвшлийн талаар Европын холбооны орнуудад болон Солонгос улсад сурч мэргэшсэн “Дермастетик”эмнэлгийн гоо заслын эмч А.Хатанзултай ярилцлаа.
- Хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа лазер эмчилгээний төрлүүдээс товч танилцуулж, үр дүнгийнх нь талаар зөвлөгөө өгнө үү?
- Лазер технологи бидний арьсны гадаад өнгө үзэмж болон харагдах байдал нь эрүүл амьдралын хэв маяг болон байнгын арчилгаа мөн арьсанд тохиромжтой эмчилгээ үйлчилгээ сонгохоос ихээхэн шалтгаалдаг. Лазер эмчилгээ нь анагаах ухааны салбарт 25 жил орчим ашиглагдаж байгаа бөгөөд гоо заслын эмчилгээний салбарт улам дэвшин олон төрөлд хуваагдан илүү ихээр сайжран гарсаар байгаа. Арьсны олон төрлийн эмгэг асуудлуудыг эмчлэх боломжтой бөгөөд эсийг электоромагнетикийн үелзлэлээр сэргээх залуужуулах эмчилгээ юм. CO2 FRACTIONAL LASER бусад лазераар эмчлэгдэх боломжгүй байсан бүх төрлийн сорви, арьсны нүхжилт, язралт, арьсны хөгшрөлтийг өндөр үр дүнтэй эмчлэх нэг эмчилгээ юм. Энэ технологи нь өнгөрсөн 10 жилд гарсан арьсны гадаргууг эмчлэх хамгийн оновчтой эмчилгээ ба лазераар эмчлүүлэгчдийн арьсны гадаргууг нэг бүрчлэн сканердаж хийгддэг учраас энэ нь шинэ коллаген үүсэх явцыг идэвхжүүлж, эмчлэгдсэн талбайнууд микро дулааны олон мянган бүсүүдийг шинээр үүсгэн илүү эрүүл толигор залуу шинэ арьстай болох үр дүнд хүргэдэг юм. Арьсны хийгдэх хэсгээс хамааран янз бүрийн хэмжээ давтамжтай хийгдэнэ. IPL эрчимт хийн гэрлийн богино долгион бөгөөд өргөссөн хялгасан судас /аалзан венийн судаснууд/ хацар хамрын угалзны гэх мэт сэвх нөсөө толбо, тослогийн тэнцвэрт биш байдал, нүүр болон биеийн илүүдэл шар үсний ургалт арилгах мөн батгашилт зэргийг эмчлэх хамгийн сайн эмчилгээ бөгөөд коллаген эластин сэргэж, арьс өнгөлөг залуу болдог.
- Унтахдаа ч, сэрэхдээ ч үргэлж үзэсгэлэнтэй байхыг хүсдэггүй эмэгтэйчүүд байхгүй байх. Танай эмнэлэгт хийгдэж байгаа удаан хугацааны тогтолттой нүүр будалт буюу гоо заслын шивээсний талаар таниас сонирхмоор байна?
- Хүн бүр тухайн цаг хугацаанаас хамаарахгүйгээр үргэлж гоо сайхан харагдахыг хүсдэг нь мэдээж. Гэвч бид үргэлж тийм байж чадах нь ховор бөгөөд маш их цаг зарцуулах болдог. Мөн өглөөний нүүр будалт бүтэн өдөр тэр хэвээрээ байх нь юу л бол. Энэ асуудлуудыг бидэнд шийдэж өгөх шилдэг арга бол permanent make up юм. Хийгдэх арга нь нэг төрлийн шивээсний төрөл боловч бусад түгээмэл хийгддэг шивээснээс ялгаатай нь химийн найрлагатай болон бэхэн будгаар хийгддэггүйгээс гадна энгийн шивээсийг бодвол арьсны маш өнгөц давхаргад хийгддэгээрээ онцлогтой. Тиймээс гол нь харагдах байдал маш натураль бөгөөд пигментний өнгүүд нь хүний арьсанд маш сайн тохирч өөрийн мэт харагдуулдаг.
- Алдарт дуучин Бейонсегийн сонгосон нялх хүүхдийнх мэт булбарай цайвар шингэн арьстай болгох шинэ сүүлийн үеийн эмчилгээний талаар та мэргэжлийн зөвлөгөө өгч болох уу?
- cinderella +lution+vitamin c- buyu baby skin тарилга нь дархлааны тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, меланины исэлдлийг задлан чөлөөт радикалуудыг тогтворжуулж арьсыг цайруулан илүү залуу харагдуулах ба арьсыг бүхэлд нь сэргээж өнгөлөг гэгээлэг болгодог. Арьсны уян хатан чанарыг сайжруулж, үрчлээсийг багасгадаг өдөр тутмын ажлын дараа ядарсан царайгүй мэт мэдрэмж төрнө. Биеийн өөхийг мөн үр дүнтэй багасгах нөлөө үзүүлдэг хөгшрөлтийг хүчтэй сааруулах нөлөө үзүүлэх ба цусан дахь глюкозийг тэнцвэржүүлнэ. Энэ үйлчилгээнд орохдоо эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмчийн хяналтанд заавар зөвлөгөө авсны дагуу хамрагдах ёстой.
- Гоо сайхны мэс заслаас өөр нүүрний арьсыг өргөх аюулгүй бөгөөд үр дүнтэй сонголт хайсаар байгаа бүсгүйчүүдэд зөвлөх үйлчилгээ юу байна вэ?
- thread lifting буюу коллаген болон алтан утас суулгах гоо заслын үйлчилгээ нь аюул эрсдэлгүй үйлчлүүлэгчдийн маань хамгийн ихээр сонгон үйлчлүүлдэг үйлчилгээ болоод байна. Энэ салбарт 10 гаруй жил хэрэглэгдэж байгаа бас мэс хүргэхгүй сорви үүсэхгүй мөн эдгэрэх хугацаа бараг шаардахгүй богино хугацаанд хийгдэнэ. Газар дээрээ үр дүнгээ харуулдагаараа гайхалтай давуу талтай байдаг.Арьсан дор хүний үс шиг нарийн ширхэгтэй хайлдаг алтан болон коллаген утсыг уян зүүний тусламжтай суулгах бөгөөд ингэснээр арьсанд коллаген нөхөн төлжих явцыг сэдрээж, цусны олон тооны жижиг судлуудыг сэргээж арьсыг уян хатан болгож чангаруулан түүний арьсанд байх хугацаанд арьсны хөгшрөлтийн явцыг зогсоодог. Коллаген бол арьсны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд арьсыг толийлгож гэмтлийг засдаг.
- Монголчууд уур амьсгалын нөлөөллөөр хуурай эмзэг арьстай. Энгийн гоо сайхан иллэг хийлгэсэн ч буцаад хуурайшиж эмзэгшээд байдаг. Үүнд хамгийн оновчтой үр дүнтэй эмчилгээг та санал болговол?
- Цаг агаарын нөлөөлөл арьсны онцлог мөн он цагийн нөлөөллөөр арьс даган хөгширч, коллаген болон уян хатан байдлаа алдаж чөлөөт радикалууд ихсэж байдаг. Үүнээс үүдэн үрчлээ үүсч нүүрний хэлбэр өөрчлөгддөг. Арьс сулардаг гэсэн үг. Бид энэ процессыг огт зогсоож чадахгүй ч удаашруулах бүрэн боломжтой. Өдөр бүр хэрэглээний косметик болон энгийн үйлчилгээний аргуудаар бид арьсанд хангалттай шим тэжээл чийг өгч чаддаггүй. Үүнд арьсны эхний давхарга зөвшөөрдөггүй бөгөөд зөвхөн тохиромжтой ЗМТ буюу радио долгионы аппаратны тусламжтайгаар арьсны нүх сүвүүд нээгдэж, арьсны гүний эсүүдэд нэвтрэн идэвхтэй найрлагуудыг өгч эд эсүүд сэргэн токсин ялгаран гарч, коллаген эластин нөхөгддөг. Арьсны гадаргуу жигдрэн амарч, өнгө орон сэргэдэг.
- Мэсийн бус аргаар гиалуроны хүчил тарьж хамрны далий тэгшлэх, хамрын нуруу үзүүрийн өндөрлөх, уруулын хэлбэр засч зузааруулах, нүүрний унжсан ба хонхор хэсгийг дүүргэх мөн ботоксоор үрчлээ тэнийлгэх зэрэг өөр үйлчилгээнүүд хэр хугацаанд хийгддэг вэ? Өвдөх үү? Сөрөг нөлөө нь юу бол?
- Бүх төрлийн лазер эмчилгээ мөн ботокс дүүргэгч тариа буюу filler (hyaluronic acid) утас тавих гэх мэт эдгээр мэсийн бус эмчилгээнүүдийг зөвхөн мэргэжлийн туршлагатай эмчийн зааврын дор эмнэлгийн нөхцөлд хийлгэх нь ямарваа нэг буруу хийснээс үүдэх сөрөг үр дагавараас сэргийлнэ. Энгийн гоо сайхны салонд эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь эмчлэх мэдлэггүй, лазер туяаны талаар ойлголт байхгүйгээс үр дүнгүй байх эсвэл арьсыг гэмтээх асуудал их гаргадаг бөгөөд гоо сайхны салонуудад эдгэр эмчилгээг хийх нь хориотой. Эмчийн зүгээс зөв цаг хугацаанд зааврын дагуу мэргэжлийн түвшинд хийж, тухайн үйлчлүүлэгч нь заавар зөвлөгөөг мөрдөн хамтран ажилласнаар хүссэн үр дүнд хүрэх ба сөрөг үр дагавар гарахгүй.
- Бидний асуултанд уйгагүй хариулж, зөвлөсөн таньд баярлалаа.
О.Хонгорзул