“Х ТҮЦ” хамтлагийн “ерөнхийлөгч”, ерөнхий продюссер Н.Онон хамтлагийнхаа маркетинг, менежментийг хариуцдаг хамгийн бизнес сэтгэлгээ сайтай нь. Хамгийн анх “Инээдмийн ТҮЦ” хошин урлагийн продакшн байгуулах санааг МУГЖ И.Одончимэг, МУГЖ Л.Баттулга буюу Аглуутай хамтарч гаргаж, ажлаа эхэлсэн гэдэг. Мөн “Х ТҮЦ” хамтлагийн тоглолт хамгийн сайн, чанартай байдаг нь УДЭТ-ын Ерөнхий найруулагч байсан Найдандорж тус хамтлагийнхны тоглолтыг найруулж, үнэтэй зөвлөгөө өгч байдагтай холбоотой.
“Х ТҮЦ” хамтлагийн санхүүг атгадаг Н.Онон гурван хүүхэдтэй. Гэргий нь Саранхүү гэж “Голомт” банкинд ажиллаж байсан, Америкт их сургууль төгсөн, эрдмийн зэрэг цол хамгаалсан боловсролтой эмэгтэй бий. Н.Онон гурван хүүхэдтэй, сайн аав, сайн хань. Н.Ононгийн эхнэрийг Америкт сурч байх үеэр жүжигчин И.Одончимэгтэй их холбодог байсан. Харин Н.Онон үүнийг үгүйсгэж “Бид хоёр нэг дор ажилладаг, хамтдаа МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд сурч байгаа. Сургуульдаа ирж очихдоо цуг явдаг болохоор л холбож яриад байдаг. Нэг дор ажиллаж, нэг сургуульд сурч байгаа улс хамт ирж очилгүй яахав, хүмүүсийн хэл амнаас айгаад замын хоёр талаар яваад байлтай нь биш” гэж байсан. Н.Ононгийн эхнэр нь Америкаас эргэж ирснээр энэ яриа намжсан. “Х ТҮЦ” хамтлаг хошин урлагийн тоглолт бэлдэхийн зэрэгцээ “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” жүжиг тавьж, хэд хэдэн кино хийсэн. “Сэргээш 1,2,3” DVD нь хүмүүсийн таашаалд нийцсэн, одоо ч эрэлттэй байдаг. Харин одоо тоглогдож байгаа “Сэрүүн хасын нууц” жүжигт жүжигчин Н.Онон огт тоглоогүй. “Таарах дүр байхгүй байхад, би заавал орж тоглоно гэж зүтгээд байх ёсгүй. Энэ жүжгийн арын албанд маркетингийг нь хариуцан ажиллаж байгаа” ам алдсан гэнэ. 10 гаруй жил оршин тогтнож, Төөтөө, Нарансолонго, “банш” Батаа, Тэмка, Бархүү зэрэг олон сайн жүжигчин бэлдэн гаргаж, олны танил эрэлттэй жүжигчин болгосон чадварлаг “школа”-тай хамтлаг. “Х ТҮЦ” хамтлагаас хоёр МУГЖ төрсөн нь энэ хамтлагийн хйисэн тоглолт, явуулж байгаа үйл ажиллагааг “төр түмэн нүд”-ээрээ тольдсоор байдаг хэрэг биз. “Х ТҮЦ” хамтлагийн шадар гурван цэрэг, тулгын гурван чулуу болдог гурван жүжигчнээс И.Одончимэг, Л.Баттулга хоёр МУГЖ боллоо, одоо Н.Ононд энэ цолыг өгчихвөл… гэж “Х ТҮЦ” продакшны үзэгчид үздэг.
WWW.TOVCHOO.MN
↧
Н.ОНОНД ГАВЬЯАТ ЦОЛ ОЛГОХ УУ?
↧